Венесуэлчүүд эх орноосоо зугтаж эхэллээ

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн хэдэн арван мянган иргэн улс орондоо нүүрлээд буй эдийн засгийн хямрал, улс төрийн үймээн самуунаас зугтаж, Бразилийн хилийг даваад буй аж. Бразилийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар энэхүү шилжилт хөдөлгөөн нь нийгмийн үйлчилгээнд саад учруулж, гэмт хэрэг, биеэ үнэлэлт, өвчний гаралтыг нэмэгдүүлж, нийгэмд айдас хүйдэс бий болгож байна гэж үзжээ. Венесуэлтэй хил залгаа Рорайма мужийн удирдлагууд цагаачдын шилжилт хөдөлгөөний улмаас нийгэмд хямрал үүсэж байна хэмээн үзэж Бразилийн Засгийн газарт хандан хилээ хаах хүсэлт тавьсан байна. Венесуэлийн оршин суугчид Бразилаас гадна Эквадор болон Перу улсад амьдрахаар явж буй ажээ. 

Венесуэлчүүд эх орноосоо зугтаж эхэллээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Венесуэл улсад сүүлийн арав гаруй жилийн турш хямрал нүүрлэж, инфляц, бараа бүтээгдэхүүний хомсдол, ажилгүйдэл, ядуурал, өвчин, хүүхдийн эндэгдэл, тэжээлийн дутагдал, гэмт хэрэг огцом өссөн. 2017 онд Венесуэл зээлээ эргүүлэн төлөх чадваргүй гэдгээ зарласан бөгөөд 2018 онд эдийн засгийн хямрал нь дээд цэгтээ хүрсэн байна. Энэ оны эцэс гэхэд инфляцийн түвшин 1.000.000 хувьд хүрнэ гэж эдийн засагчид таамаглах болжээ. Өдгөө тус улсад нэг доллар 2.5 сая боливартай тэнцэж буй юм. Венесуэлийн мөнгөний ханш хэрхэн унасан тухай, мөн нэг ширхэг ариун цэврийн цаасыг 2.6 сая боливараар авч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Ингээд танд улс орноосоо дүрвэж буй венесуэлчүүдийн зургийг хүргэж байна. 

0
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()