Кофе ууснаар ямар өвчнөөс сэргийлж болох вэ?

2008 оноос хойш дэлхий даяар кофены хэрэглээ жил бүр 20 хувиар өсөж буй. Кофенд дурлагчдын ихэнх нь 25-45 насныхан байдаг гэх судалгаа бий. Зарим хүн кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэнд кофе ууснаар таван төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг тухай сонирхолтой  мэдээлэл хүргэж байна. 

Кофе ууснаар ямар өвчнөөс сэргийлж болох вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Элэгний хавдар

Кофенд агуулагддаг антиоксидант нь хэд хэдэн төрлийн хорт хавдраас тодорхой хэмжээгээр хамгаалдаг аж. Японд хийсэн нэгэн судалгаагаар кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал  41 хувиар бага байдаг нь тогтоогдсон байна.

Элэгний хавдар

2 Чихрийн шижин

Кофе хүний цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Ингэснээр сахарын ачааллыг эсэргүүцэх хүчин зүйл болдог юм. 

Чихрийн шижин

3 Зүрхний өвчин

2011 онд хийсэн судалгаагаар өдөр бүр кофе уудаг бүсгүйчүүд зүрхний өвчнөөр нас барах эрсдэл харьцангуй бага байжээ. Кофенд агуулагддаг антиоксидант нь зүрхний судсыг бэхжүүлж, үрэвслээс сэргийлж, холестрол үүсэхээс хамгаалдаг байна.

Зүрхний өвчин

4 Ходоодны хавдар

Үнэндээ энэ төрлийн судалгааг хийж бүрэн дуусаагүй байгаа гэнэ. Тиймээс Америкт үүнийг судалж буй эрдэмтэд дараах зүйлсийг анхаарч үзэхийг зөвлөжээ. Кофег хэрэглэх нь хорт хавдрын эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлдөг аж. Мөн кофе ходоодны шарх үүсэхээс сэргийлдэг гэдгийг тэд хэлж байна. 

Ходоодны хавдар

5 Паркинсоны өвчин, Альцгеймерийн өвчин

Кофе нь тархины үйл ажиллагааг дэмждэг учраас Альцгеймер, Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэнэ. Олон төрлийн судалгаа хийсэн Германы эрдэмтэд өдөрт нэгээс илүү аяга кофе уудаг өндөр настай хүмүүс Альцгеймерийн өвчин бараг тусдаггүй болохыг тогтоожээ. Мөн Паркинсоны өвчнөөр өвдсөн хүмүүс кофе уувал өвчний шинж тэмдгийг бууруулж чаддаг байна.

Паркинсоны өвчин, Альцгеймерийн өвчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()