Сурталчилгаа (15)
Хаах

Найз залуугийн тань төлөвшөөгүйг илтгэх шинж тэмдгүүд

2018-08-27, 16:04
4,096

Хүнийг гаднаас хараад хэзээ ч дүгнэж болохгүй гэлцдэг. Гэхдээ хүнийг үнэхээр гаднаас нь хараад шинжиж болдог ажээ. Тэдний ямар хувцас өмссөн, олон нийтийн газар хэрхэн биеэ авч явж байгаа, тэр ч бүү хэл гэрийнх нь хөргөгчийг нээж үзээд тухайн хүнийг тодорхойлж болно. Таны шохоорхдог, эсвэл одоо үерхэж байгаа, ирээдүйд амьдралаа холбохыг хүссэн залуу тань хөвгүүн хэвээрээ юү, эсвэл эр хүн үү гэдгийг тодорхойлоход бид тусалъя.

Найз залуугийн тань төлөвшөөгүйг илтгэх шинж тэмдгүүд

1 Түүний өрөөний ханаар дүүрэн зурагт хуудас байвал

Хүн бүр багадаа өрөөгөө өөр өөрийнхөөрөө янзлах дуртай байсан байх. Харин 20 гарсан залуу өрөөгөө янз бүрийн кино эсвэл дуртай дуучин, жүжигчдийнхээ зурагт хуудсаар дүүргэсэн байвал тэр хөвгүүн хэвээрээ байна гэсэн үг юм.

Түүний өрөөний ханаар дүүрэн зурагт хуудас байвал

2 Тоглоомын цуглуулгатай бол

12 настай хүү л биш бол өрөөндөө чихмэл эсвэл эвлүүлдэг тоглоом хадгалах шаардлагагүй. Магадгүй тэр дурсамжаар дүүрэн тоглоомоо хадгалах дуртай байж болно. Гэхдээ л энэ нь түүнийг томоожсон эр хүн гэсэн тодорхойлолтоос хасчихаж мэдэх юм шүү. 

Тоглоомын цуглуулгатай бол

3 Өрөөгөөрөө дүүрэн хувцсаа шидсэн байвал...

Мэдээж эрэгтэй хүн бүр цэвэр, цэмцгэр байдаггүй ч замбараагүй байх ёсгүй юм. Соёлтой, боловсон хүн бохир хувцсаа тэр дор нь угаалгын машинд хийж, эсвэл хурааж тавьдаг. Хэрвээ бүсгүй та ийм  залуутай учирсан бол тэр танаар насан туршдаа бохир хувцсаа хураалгаж магадгүй юм шүү.

Өрөөгөөрөө дүүрэн хувцсаа шидсэн байвал...

4 Оймс, дотуур хувцас нь урагдсан ч шинийг авдаггүй бол...

Хувцас бол үүрдийн эд биш, хуучирч муудалгүй л яахав. Гэхдээ урагдаж, муудсан хувцсаа дахин дахин өмсөх нь хэмнэлттэй бус харамч хүний шинж юм шүү. Таны үерхдэг залуугийн бүх оймс цоорхой хэрнээ огт шинэ оймс авахгүй байвал тэр хүн арчаагүй бөгөөд ээж нь шинэ хувцас авч өгөхөөс нааш оймсоо сольдоггүй хүүхэд хэвээрээ байгаа ажээ.

Оймс, дотуур хувцас нь урагдсан ч шинийг авдаггүй бол...

5 Түүний гэрт буйдан байхгүй байвал

Тусдаа гараад гэрээ бүрэн тохижуулж амжаагүй байх өөр хэрэг. Харин тусдаа гараад хоёр жил болсон ч огт тавилгагүй, бүр буйдан ч үгүй байвал тэр залуу ирээдүйдээ анхаардаггүйн дээр хэн нэгэнтэй амьдралаа зохиох хүсэлтэй нэгэн биш юм.

Түүний гэрт буйдан байхгүй байвал

6 Шалаар нь чипсний хоосон уут хөглөрч байвал...

Хүн бүр л чипс идэх дуртай байх. Гэхдээ идсэн зүйлийнхээ хогийг тэр дор нь хогийн саванд хийдэггүй бол тэрээр яавч хүмүүжилтэй нэгэн биш. Өдий 25 хүрчихээд хөглөрүүлсэн хогийг нь ээж авч хаях ёстой гэсэн зангаа орхиогүй хүн засрах гэж нэлээд удна шүү.

Шалаар нь чипсний хоосон уут хөглөрч байвал...

7 Гэртээ хоол хийж иддэггүй нэгэн

Хайртай залуугийнхаа гэрт очоод хөргөгчийг нь онгойлготол огт хүнс байхгүй, харин түргэн хоолны үлдэгдэл байхыг хараад та юу бодох вэ? Магадгүй их мөнгөтэй, эсвэл завгүй нэгэн гэж та бодож мэдэх юм. Гэхдээ энэ нь нөгөө талаараа эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүй, төлөвшөөгүй эрэгтэйн шинж юм.

Гэртээ хоол хийж иддэггүй нэгэн

8 Бичиг цаас нь энд тэндгүй хөглөрч байвал...

Найз залуугийнхаа гэрт цагийг хамт өнгөрүүллээ гээд та түүнтэй цаашид амьдарна гэсэн үг биш. Харин ийнхүү цагийг хамт өнгөрөөснөөр өөрсдийнхөө ирээдүйн хамтын амьдралыг төсөөлж харж болно. Ажлын ширээнээсээ өөр гал тогоо эсвэл ариун цэврийн өрөөнд дэвтэр номоо орхисон байвал тэр хүн тун замбараагүй нэгэн ажээ. Хүн ажил хэрэгч байх тусмаа эд зүйлсээ замбараатай цэгцэлж сурсан байдгийг санаарай.

Бичиг цаас нь энд тэндгүй хөглөрч байвал...

9 Гэртээ номын сангүй бол

Ном уншиж тархиа хөгжүүлдэг хүн жижиг том нь хамаагүй номын тавиуртай байдаг. Хайртай хүн тань асар олон ном уншсан байх албагүй ч сонгодог уран зохиолын хэд хэдэн номтой байх нь чухал. 

Гэртээ номын сангүй бол

10 Номын тавиуртай ч сурах бичгийн номоор дүүрсэн байвал

Их сургуулиа төгсөөд олон жил болсон ч сурах бичгийн номноосоо салаагүй, өөр шинэ ном нэмж аваагүй залуу бол оюутан наснаасаа салаагүй нэгэн юм. Тэдгээр хуучин ном нь түүнийг хуучин зүйлсээсээ салж чадахгүй, өөрийгөө одоо ч оюутан мэтээр боддог хүний шинж юм.

Номын тавиуртай ч сурах бичгийн номоор дүүрсэн байвал

11 Маш олон видео тоглоомтой бол

Ихэнх эрчүүд чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай байдаг. Гэхдээ та өдий 25 нас хүрсэн найз залуугаа тоглоом тоглоод суухыг нь харахыг хүсэж байна уу? Мэдээж үгүй. Хэрвээ хайртай залуугийн тань гэрт унших номоос илүү видео тоглоомын цуглуулга байх юм бол түүнтэй амьдрал зохионо гэдэг амаргүй л даваа байх болно.

Маш олон видео тоглоомтой бол

12 Гэрийнхээ хогийг огт гаргаж хаядаггүй нэгэн

Гэрээ цэвэрлэх хамгийн энгийн эхний алхам бол хөглөрсөн бүх хогийг авч хаях билээ. Энэ энгийн үйлдлийг хийхээс залхуурдаг хүний ирээдүй ихээхэн бүрхэг гэсэн үг. Эрэгтэй хүн ийм байвал тэрээр бохир, арчаагүй, залхуу нэгэн гэдгийг илтгэх ажээ.

Гэрийнхээ хогийг огт гаргаж хаядаггүй нэгэн

13 Ор биш матраасан дээр унтдаг бол

Тусдаа гараад удсан хэрнээ ор биш, зүгээр л матраасан дээр унтдаг бол тэр жаахан хүү хэвээрээ байгаагийн шинж. Мэдээж ор худалдаж авах үнэтэй. Гэхдээ эцэг эх, найз нөхдөөсөө мөнгө зээлээд ч болов гэрт байх ёстой хамгийн энгийн бөгөөд чухал тавилгыг авах ёстой. Хэрвээ ор авалгүй олон жил матраасан дээр унтсан бол тэр томоожоогүй байна л гэсэн үг.

Ор биш матраасан дээр унтдаг бол

14 Хөргөгчин дээрээ пиццаны газруудын дугаарыг тэмдэглэсэн цаас наасан бол...

Гэртээ хоол хийдэггүй, бараг ирж хонодоггүй, тогтвор суурьшилгүй нэгэн л хөргөгчиндөө хүнсгүй, харин түргэн хоолны газруудын захиалгын дугаарыг бичсэн цаастай байна шүү дээ. Ийм хүн ирээдүйд таныг өвчтэй орондоо хэвтэж байхад хар шөл хийж өгч чадахгүй л болов уу.

Хөргөгчин дээрээ пиццаны газруудын дугаарыг тэмдэглэсэн цаас наасан бол...

15 Хуучин найз охиныхоо зургийг хадгалдаг бол...

Хайртай залуутийнхаа гэрт хамтдаа кино үзэж байгаад гэнэт ариун цэврийн өрөө ортол өмнөх найз охиных нь эд зүйлс байвал та хэрхэн хүлээж авах вэ?

Энэ нь тэр залуу салсан найз охиноо одоо хүртэл сэтгэлдээ тээдэг гэсэн үг билээ. Аль хэдийнэ болоод өнгөрсөн зүйлийн араас одоо хүртэл харамсах нь төлөвшөөгүй хүний шинж юм шүү.

Хуучин найз охиныхоо зургийг хадгалдаг бол...

16 Угаалтуураар нь дүүрэн аяга таваг байвал...

Угаагаагүй аяга таваг хэзээ ч сайны дохио биш. Магадгүй аяга угаах дургүй нэгэн байж болно. Гэхдээ л бохирдсон зүйлээ угаах хэрэгтэй шүү дээ. Энэ бол ухамсартай хүний хийх хамгийн наад захын үйлдэл юм.

Угаалтуураар нь дүүрэн аяга таваг байвал...

17 Хэрэггүй зүйлүүдээ гаргаж хаядаггүй бол...

Үерхдэг залуугийнхаа гэрт очиход гэрээр нь дүүрэн хуучин сонин, сэтгүүл, мөн багадаа өмсдөг байсан хувцас нь байвал сайны дохио биш ажээ. Хуучирч, хэрэггүй болсон зүйлээсээ салах нь тэр хүнд шинэ боломжийн үүд хаалгыг нээж байгаагаас өөрцгүй. Тиймээс хуучин эд зүйлээсээ салж чаддаггүй бол төлөвшөөгүйн шинж юм.

Хэрэггүй зүйлүүдээ гаргаж хаядаггүй бол...

18 Бүх төрлийн хувцас түүний шүүгээнд байвал...

Аль 17 настайдаа өмсдөг байсан цамцнаасаа одоо хэр нь салдаггүй бол, эсвэл шинээр моодонд орж байгаа хувцсыг зохисон зохиогүй өмсдөг бол төлөвшсөн эрийн хийх үйлдэл яавч биш. Өөрийн стилээ олсон нэгэн бол хэрэггүй хувцас тэр бүр авдаггүй. 

Бүх төрлийн хувцас түүний шүүгээнд байвал...

19 Гараар хийсэн болхи тавилгатай бол

Гэрийнхээ үүд хаалга, ширээ сандлыг өөрийн гараар хийдэг бол анхаарлаа хандуулаарай. Гэхдээ төгс хийсэн бол өөр хэрэг. Харин болхи, бүдүүн баарагдуу тавилга хийж, түүндээ төдийлөн санаа зовохгүй байгаа бол яавч тогтвор суурьшилтай хүн биш. Зөвхөн хөвгүүн л мөнгө зарж авахаас илүү өөрөө хялбар аргаар чанаргүй тавилга хийж хэрэглэдэг.  

Гараар хийсэн болхи тавилгатай бол

20 Олон сар тоосоо арчаагүй бол...

Хайртай залуугийнх тань ороход л нэвширсэн үнэр үнэртэж, бүх зүйл зузаан тоосонд дарагдсан байвал танд таалагдахгүй л болов уу. Өөртөө арчаатай хүн бол дор хаяж сардаа нэг удаа тоосоо арчина. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй хүний гэр л тоосонд дарагдсан байна шүү дээ.

Олон сар тоосоо арчаагүй бол...

14
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()