Игги Азелия шинэ амрагтайгаа болзож байгаад папарацийн дуранд өртөв

Дуучин Игги Азелия (Iggy Azalea)-гийн хайр дурлалын амьдралд сүүлийн үед шинэ салхи сэвэлзэж эхэлжээ. Тэрээр шинэхэн амрагтайгаа өнгөрсөн ням гаригт Малибуд болзож яваад ийнхүү олны өмнө ил гарсан байна. Өдгөө 28 настай Австралийн рэппер бүсгүйн шинэ найз залуугаар NBA-гийн тоглогч Жимми Батлер (Jimmy Butler) тодорсон бөгөөд тэд хамтдаа ресторанаас гарч яваад ийнхүү папарацийн дуранд өртсөн ажээ. Хоёр сарын өмнө дуучин бүсгүй 28 насны төрсөн өдрөөрөө хайрынх нь эзэн болох хүнийг хйаж буйгаа өөрийн инстаграм хуудсаараа зарласан юм. Тэгвэл өдгөө тэрээр хайраа олсон бололтой. 

Игги Азелия шинэ амрагтайгаа болзож байгаад папарацийн дуранд өртөв
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Тэдний хамтдаа байгаа зургийг харахад тэд тун сэтгэл хангалуун байгаа бололтой, байнга л инээмсэглэл нүүрэнд нь тодорч байв.  

Иггиг өнгөрсөн зургадугаар сард ганц бие гэдгээ дэлхий нийтээр зарласны дараахан  Америкийн рэппер Тайга (Tyga) түүн рүү мессеж бичсэн нь хэрэгт дуртай хүмүүсийн анхаарлыг ихэд татсан аж. Кайли Женнерийн экс амраг тэрээр Иггиг тун халуухан гэж боддогоо илэрхийлээд хүсвэл үерхэх талаар үзээд алдаж болох юм гэдгээ ил цагаан хэлсэн аж. Гэвч түүний санал талаар болжээ. 

Жимми Батлер Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн "Minnesota Timberwolves" багт тоглодог од тамирчин ажээ. Өдгөө 28 настай тэрээр 2.03 метр өндөр, 107 кг жинтэй. 2015 онд  Жимми NBA-гийн  хамгийн их сайжирч яваа тамирчнаар нэрлэгдэж байсан юм. 

Игги өмнө нь мэргэжлийн сагсан бөмбөгч Ник Янг (Nick Young)-тай үерхэж, 2015 онд найз залуугийнхаа 30 насны төрсөн өдрөөр сүй тавьж байсан түүхтэй. Харамсалтай нь 2016 онд Ник Иггиг араар нь тавьснаар тэдний харилцаа төгсгөл болж, бөөн сенсаац тарьж байсан юм.

Үүнээс хойш дуучин Фрэнч Монтанатай (French Montana)-тай хэсэг үерхээд салсан. 

Мөн NFL-ийн буюу Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин ДеАндре Хопкинс (DeAndre Hopkins)-той нэр холбогдох болсон. Хэвлэлийнхэн тэднийг холбон бичиж эхлэх үед тамирчин залуу үерхэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Игги "Би ганц бие хэвээрээ" хэмээн мэдэгджээ.

7
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()