Өглөө бүр алимны цуу уух 10 шалтгаан

Алимны цуу хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд айл бүрийн хөргөгчинд заавал байх ёстой зүйлийн нэг болов уу. Энэхүү шидэт бүтээгдэхүүнийг та хоол хүнс, эрүүл мэнд, цэвэрлэгээ гээд бүхий л зүйлд ашиглах боломжтой. Та нэг цайны халбага алимны цууг зөгийн бал, нэг аяга устай өлөн элгэн дээрээ ууснаар өдрийн хэрэгцээт амин дэмээ авч чадна. Хэрвээ та ходоодны хүчил багатай бол алимны цуу хамгийн шилдэг эмчилгээ болно. Үүнээс гадна алимны цуу нь бодисын солилцоог тэнцвэржүүлдэг бөгөөд өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ингээд алимны цууны 10 ашиг тусын талаар мэдээлэл хүргэе.

Өглөө бүр алимны цуу уух 10 шалтгаан
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хориглох заалт: Зөгийн бал, алимны цуутай усыг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, элэгний хатуурал, элэгний вирус, шээсний замын өвчтэй хүмүүс уух хориотой байдаг. Мөн антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд алимны цуутай ус ууж болохгүй.

1 Вирусийн эсрэг үйлчилгээтэй

Алимны цуу нь вирусийн эсрэг өндөр үйлчилгээтэй учир дархлаа сэргээх, төрөл бүрийн нянгийн гаралтай өвчнийг эмчлэхэд ашигладаг.  Мөн харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Вирусийн эсрэг үйлчилгээтэй

2 Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна

Алимны цуу нь бие организмыг цэвэрлэж, элгэн дэхь хорт бодисыг гадагшлуулдаг.

Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна

3 Калиар баялаг

Алимны цуу нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн өсөлт хөгжил, мэдрэлийн системийн хамгийн чухал амин дэм болох калиар баялаг байдаг.

Калиар баялаг

4 Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна

Хоол хүнсэндээ алимны цууг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ тогтворжиж, инсулины концентраци нэмэгддэг байна.

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна

5 pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ

Алимны цуунд уксус ихээр агуулагддаг учир рН-ийн балансыг тэнцвэржүүлдэг аж. Энэ нь эрүүл хооллолтын нэг үндэс болдог байна.

pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ

6 Эрүүлээр жин хасахад нөлөөлнө

Өөх хайлуулдаг учир эрүүлээр жин хасахад ихээхэн тустай юм байна. Та өдөр бүр нэг цайны халбага алимны цууг аяга устай өлөн дээрээ уух хэрэгтэй.

Эрүүлээр жин хасахад нөлөөлнө

7 Шүдийг цайруулж, бэхжүүлнэ

Шүдээ цайруулж, бэхжүүлэхийн тулд өдөр бүр амаа алимны цуугаар зайлахад л хангалттай.

Шүдийг цайруулж, бэхжүүлнэ

8 Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно

Долоо хоногт нэг удаа үсээ угаасныхаа дараа алимны цуутай усаар толгойгоо зайлаарай. Ингэснээр таны үс гялалзсан, өтгөн харагдана.

Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно

9 Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана

Наранд түлэгдсэн бол та алимны цуутай усанд алчуур норгоод түлэгдсэн хэсэгтээ тавих хэрэгтэй. Алимны цуу арьсанд шингэснээр өвчин намдаж, таагүй байдал арилах болно.

Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана

10 Арьсыг тайвшруулж, толбо арилгана

Нүүрэн дээрх сэвх толбоо арилгахын тулд алимны цуу шингээсэн хөвөнгөөр нүүрээ арчаарай. Өглөө, өдөр, орой үүнийг давтах хэрэгтэй.

Арьсыг тайвшруулж, толбо арилгана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()