Монголын бартаат замд саадгүй явж чадах шилдэг төмөр хүлгүүдийг нэрлэжээ

Орчин үед залуус чөлөөт цагаа адал явдалтай өнгөрөөхийг илүүд үзэх болсон. Энэ хүслийг нь бартаат замыг саадгүй туулах чадвар бүхий чанартай сайн автомашин биелүүлж өгдөг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Монголын алслагдсан хязгаар нутгийн саад бартаатай замыг баргийн машин туулж гарна гэдэг хэцүү. Тиймээс бид автомашин сонирхогчдод зориулан Монголын нөхцөлд тохирсон шилдэг төмөр хүлгүүдийн жагсаалтыг хүргэж байна. 

Монголын бартаат замд саадгүй явж чадах шилдэг төмөр хүлгүүдийг нэрлэжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 УАЗ Патриот"

Бидний хуучны анд "УАЗ 469" машины шинэчлэн хувилбар нь энэхүү "УАЗ Патриот" юм. Хойд хөршийнхөн маань хуучин загварын машинуудаа шинэчлэн үйлдвэрлэж байгаа аж. Тэгвэл "УАЗ 469" машины шинэчилсэн хувилбарыг 14 жилийн дараа дэлхийн нийтэд танилцуулсан байна. Туулах чадвар, хурд хүч сайтай "УАЗ 469"-ийг орчин үед нийцүүлэн тав тухтай, илүү тансаг зэрэглэлд ойртуулан гайхалтай болгож чаджээ.

УАЗ Патриот"

2 "Mitsubushi L200"

"Mitsubushi" компани "L" цувралаа 40 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэж байгаа гэхээр ямар нэр хүндтэй болох нь тодорхой. Уг цувралын хамгийн сүүлийн загар болох "L200" нь 2.5 л-ийн багтаамжтай дөрвөн целиндр бүхий хөдөлгүүртэй бөгөөд автомат болон механик горимд чөлөөтэй шилждэг аж. 

"Mitsubushi L200"

3 "Volkswagen Amarok"

2009 онд анх худалдаанд гарч байсан "Volkswagen Amarok" нь өдгөө дэлхийн бартаат замаар аялагчдын дуртай машинуудын нэг болжээ. Уулархаг газраар явахад зориулан бүтээгдсэн энэ машин ямар ч бартааг түвэггүй давж чадна. 

"Volkswagen Amarok"

4 "Nissan Navara"

"Nissan Navara" бол анх үйлдвэрлэгдсэн загвараасаа эхлээд "Nissan"-ы хамгийн сайн машинуудын нэг байсан. Шинэ "Navara" загварт "Pro-4X" тоноглолыг нэмж үйлдвэрлэжээ. Уг машины арын дифференциалыг стандартаар түгждэг. Илүү том 265/75R16  дугуйтай болсон.

"Nissan Navara"

5 "Nissan NP300"

Хэрвээ та тав тухтай аялахыг илүүд үздэг бол "Nissan NP300"-г сонирхоод үзээрэй. Энэ машин үзүүлэлтээрээ "Nissan Navara"-аас дутахгүйн дээр тансаг зэрэглэлийн салонтой юм. 

"Nissan NP300"

6 "Toyota Hilux"

"Toyota Hilux" байнга шилдэгт багтаж ирсэн машин. Шинэ загвар нь илүү том, үнэтэй, тав тухтай болсон. 5.7 литрийн, 381 морины хүчтэй, V-8 мотортой болж, шинээр KDSS (Kinetic Dunamic Suspension Sustem)-ийг нэвтрүүлж өгсөн. Энэхүү шинэ систем нь урд болон хойд тэнцүүлэгчийг замын нөхцөл байдалд тохируулан гидравлик шахуургын туслалцаатай хатууруулж эсвэл зөөлрүүлснээр бартаат замд дугуйн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эсвэл эргэлтэн дээр тэнцвэрийг нь илүү сайжруулж өгдөг байна.

"Toyota Hilux"

7 "Ford Ranger"

"Ranger" нь магадгүй "Ford"-ын хамгийн сайн 4WD машин байх. Ихэнх нь 4WD машинууд бие даасан урд хойд тэнхлэгийн системтэй байдаг. Харин "Raptor"-ынх холимог байдгаараа давуу тал болдог. Ингэснээр үйлдвэрийн дугуйнаас илүү том дугуй тавихад ямар нэгэн асуудал гардаггүй.

"Ford Ranger"

19
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()