Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс

Амжилтанд хүрч, асар их өв хөрөнгөний эзэн болсон дэлхийн тэрбумтнуудад нэг л нууц байдаг. Тэд бүгд энэ өндөрлөгт хүрэхийн тулд өөр өөрийн гэсэн арга барил, зарчмыг баримталдаг ажээ. Гэхдээ тэдний амьдралыг жирийн хүмүүстэй харьцуулбал огт өөр гэдэг нь харагдана. Ийнхүү бид уншигч та бүхэндээ тэрбумтнуудаас суралцах ёстой 11 сайн зуршлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Спортоор хичээллэх

Ихэнх баян хүмүүсийн намтрыг харахад бүгд ямар нэгэн спортоор хичээллэх дуртай байжээ. Тэд өдөрт дор хаяж 30 минутыг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж өнгөрүүлдэг юм. Ихэнхдээ гүйж, алхаж, дугуй унах гэх мэтээр биеэ чийрэгжүүлдэг. Ийм дасгал нь оюун ухаан сэргэг, саруул байхад тусалдаг ажээ. Мөн байнгын дасгал хөдөлгөөн хүний сэтгэл санааны байдлыг сайжруулахаас гадна урт наслахад тустай.

Жишээ нь бидний сайн мэдэх Билл Гейтс (Bill Gates) хүүхэд байхаасаа л агаарын теннисээр хичээллэжээ. Тиймээс та ч мөн адил өнөөдрөөс эхлэн спортоор хичээллэж, амжилттай ирээдүйг бүтээхийн төлөө хувь нэмрээ оруулаарай. 

Спортоор хичээллэх

2 Ном унших

Тэрбумтан, саятан хүмүүс маш их ажил амжуулах ёстой байдаг болохоор тэдэнд төдийлөн чөлөөт цаг гардаггүй. Гэсэн хэдий ч тэд чөлөөт цаг гарах л юм бол ямар нэгэн юм уншиж, мэдлэгийн цар хүрээгээ тэлдэг юм. Тэд ихэнхдээ хүний намтар, уран зохиол, хувь хүний хөгжил, түүхийн ном уншдаг гэсэн судалгаа бий.

Ном унших

3 Тэд өөрийн гэсэн хувцасны стильтэй

Та бидний анзаарсанчлан тэрбумтнууд өөрийн гэсэн хэв маягаар хувцасладаг. Тэр нь өдөр бүр шахам нэг ижил хувцас өмсөх юм. "Фэйсбүүк" компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) өдөр бүр адилхан хувцас өмсдөгөө ийнхүү тайлбарлажээ. “Хийх олон зүйл байдаг болохоор юу өмсөх тухай бодож, цаг үрэхийг хүсдэггүй” гэж тэр хэлсэн байна.

Тэд өөрийн гэсэн хувцасны стильтэй

4 Мөнгө хэмнэх

Баян хүмүүс мөнгөө хэрхэн хэмнэхээ сайн мэднэ. Учир нь тэд дансандаа хэр их мөнгө байгааг үргэлж тооцоолж байдаг. Тиймээс мөнгөө хэрхэн зөв зохистой зүйлд зарцуулах тал дээр тэд мэргэжлийн юм. Мөн тэд огт хэрэггүй зүйлд мөнгөө огт үрдэггүй бөгөөд өөрсдийн шунал тачаалаа ялан дийлж чаддаг ажээ.

Мөнгө хэмнэх

5 Нийтийн тээвэр

Баян хүмүүс бусдад огт гомдоллодоггүй. Тэдний ихэнх нь өдөр тутамдаа нийтийн тээврээр зорчиж, алхаж, дугуй унах дуртай байдаг. Тухайлбал, Нью-Йорк хотын захирагч Билл дэ Бласио (Bill De Blasio) боломжтой үедээ байнга нийтийн тээврээр зорчдог юм.

Нийтийн тээвэр

6 Тэд шинэ машин авдаггүй

Баян хүн өөртөө зориулж машин худалдан авахаар болбол хэзээ ч цоо шинэ загварын машин авч мөнгөө үрдэггүй. Мөн тэд жил бүр төмөр хүлгээ сольж, шинэчилдэггүй. Нэг машинаа тэд ойролцоогоор 10 жил барьдаг. Энэ нь тэднийг ямар эдэлгээтэй, чанартай машин унадаг болохыг харуулдаг юм. Жишээ нь та жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)-г “Toyota Prius” маркийн машин унадаг гэдгийг мэдэх үү? Гэтэл тэр бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг шүү дээ.

Тэд шинэ машин авдаггүй

7 Өглөө эрт босох

Судалгаагаар бүхий л баян хүмүүс өглөө эрт буюу ажилдаа явахаасаа гурван цагийн өмнө босдог байна. Өглөө эрт босох нь өдөр төлөвлөсөн бүх ажлаа амжуулахад тусалдаг юм шүү дээ. Тиймээс та маргаашаас эхлэн өглөө эрт босож нар хэрхэн мандахыг хараарай.

Өглөө эрт босох

8 Бясалгал хийх

Стрессээ тайлж, бодлоо цэгцлэх хамгийн шилдэг арга бол бясалгах юм. Бясалгал хийх нь хүний сэтгэл санаа, зан аашийг засдаг ид шидтэй билээ. Харин энэ сонгодог аргыг тэрбумтнууд ч өдөр тутамдаа хэрэглэдэг. Тухайлбал, Опра Уинфри (Oprah Winfrey) өдөр бүр бясалгал хийдэг байна.

Бясалгал хийх

9 Биеийн хэл

Ихэнх тэрбумтнууд бусад хүний итгэлийг хэрхэн олохоо мэддэг. Тэд хэрхэн яриа хэлэлцээр хийж, асуудлыг өөрт сайнаар эргүүлэхийг бүрэн ойлгодог. “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск (Elon Musk), “Apple”-ийн үүсгэн байгуулагч агсан Стив Жобс (Steve Jobs) биеийн хэл ашиглаж, хүнд хүссэн мэдээллээ хүргэдэг юм.

Биеийн хэл

10 Тэд зурагт үздэггүй

Судалгаагаар баян чинээлэг эрхмүүдийн зурагт үзэх цаг дундаж орлоготой хүмүүсээс харьцангуй бага гэдэг нь тогтоогджээ. Энэ бол огт гайхах зүйл биш. Тэд өөрсдийн бүх цаг заваа ажил болон гэр бүлдээ зарцуулдаг. Зурагт үзэж, буйдангийнхаа өмнө суухын оронд тэд ном уншиж, хүнтэй ярилцаж, спортоор хичээллэдэг юм. Залуу тэрбумтан Гаррет Жий (Garret Gee) хүн бүр гурван төрлийн хоббитой байх ёстой гэж үздэг бөгөөд мөнгө олдог, бүтээлч санаа гаргадаг, эрүүл амьдрахад тусалдаг байх ёстой ажээ.

Тэд зурагт үздэггүй

11 Төлөвлөгөө гаргах

“Ямар ч их мөнгөний алдагдалд орсон, эргээд хөл дээрээ босож чадна” гэж ихэнх тэрбумтнууд хэлдэг. Гэхдээ хүн ямар ч төлөвлөгөөгүй, өнөөдрөөрөө амьдрах юм бол амжилтанд хүрэхгүй. Хэрвээ та нарийн төлөвлөгөө гаргахгүй л бол зорилгодоо хүрч чадахгүй. Стив Жобсын хэлснээр сайн төлөвлөгөө болон тэсвэр тэвчээр бол амжилтын үндэс юм. “Сайн төлөвлөгөө гаргаснаар ажил хэрэг илүү урагштай байж чаддаг” гэдгийг санаарай.

Төлөвлөгөө гаргах

42
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()