Ариана Грандегийн романтик оройн болзоо

Долоо хоногийн өмнө шинэ цомгоо гаргаж, фэнүүддээ бэлэг барьсан Америкийн дуучин Ариана Гранде (Ariana Grande)-гийн амьдрал сүүлийн үед мартагдашгүй хором мөч бүхнээр дүүрэн байна. Түүнийг хаа явсан газарт нь папарацчид дагах болсон билээ. Гэхдээ Арианагийн дэргэд үргэлж хамт байж, найдвартай хамгаалах, өмөг түшиг болсон нэгэн эр гарч ирсэн нь түүний сүйт залуу Пит Дэйвидсон (Pete Davidson) юм. Ийнхүү бид танд дуучин бүсгүйн амьдралд сүүлийн үед юу тохиолдоод байгаа талаар сонирхуулъя.

Ариана Грандегийн романтик оройн болзоо
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Энэ оны зургадугаар сард дуучин Ариана Америкийн инээдмийн жүжигчин Пит Дэйвидсонтой сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэр цагаас хойш хосууд үргэлж олны анхаарлын төвд байх болжээ. Сүй тавьснаасаа хойш төд удалгүй хосууд Нью-Йорк хотод 16 сая ам.долларын байшин худалдан авч, харилцаа нь ямар гүн гүнзгий болохыг батлаад авсан.

Саяхан хосууд шинэ байрнаасаа гарч яваад папарацийн дуранд өртсөн байна. Тэд оройн болзоонд салхилахаар гарсан бололтой энгийн чөлөөтэй хувцасласан харагдана. Ариана хайртай залуугийнхаа цамцыг өмсөж, үсээ хоёр хуваан боосон нь өхөөрдөм харагдуулж байсан юм.

Пит “SNL” шоунд өгсөн ярилцлагадаа “Арианатай сүй тавьсандаа би итгэж ч чаддаггүй. Тэр минь үнэхээр супер!” гэж хэлсэн ажээ.

Харин дуучны маань сүүлд гаргасан цомог нь энэ долоо хоногийн “Billboard”-ын шилдэг цомгоор тодорсон байна.

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()