Дөчөөс дээш насныхан идэхэд тохиромжгүй хоол хүнс

Хэрвээ та 40-өөс дээш настай бол өөрийн эрүүл мэндэд өмнөхөөс илүү их анхаарал хандуулж, идэж байгаа зүйлдээ ч маш болгоомжтой байх хэрэгтэй. Та өмнөх шигээ юу таарснаа иддэг байж болохгүйн шалтгаан нь таны бие организм "их засвар"-т орох дөхөж явааг 40 хэмээх тоо илэрхийлж буй юм. Тэгвэл хоолны мэргэжилтнүүд танд дараах хоол хүнсийг хэрэглэхээс татгалзаарай хэмээн зөвлөж байна.

Дөчөөс дээш насныхан идэхэд тохиромжгүй хоол хүнс

1.Нунтаг хэлбэртэй кофены сүү

Хуурай сүүнд агуулагддаг Натри-алюмосиликат хэмээх бодис нь угаалгын бодисонд ч гэсэн ордог бөгөөд арьс, нүд, амьсгалын замд муугаар нөлөөлдөг аж.

2. Хэт их кофе

Эмэгтэйчүүд кофенд дуртай байдагтай хүн бүр санал нэгдэх биз. Биднийг хөгшрөх үед мэдрэлийн системд өөрчлөлт орж, хэт мэдрэмтгий болдог учир кофе их хэрэглэх нь тайван унтахад сөргөөр нөлөөлнө.

3. Хийжүүлсэн ундаа

Чихэр ихээр агуулсан ундаа хэрэглэх нь зүрхний асуудалтай болоход нөлөөлдөг гэж зөв хооллолтын мэргэжилтнүүд үздэг.

4. Тослоггүй чихэр

Зарим чихэр нь чихэр орлуулагч, эсвэл дал модны тос агуулсан байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд төдийлөн шаардлагатай зүйл биш юм.

5. Чихэрлэг согтууруулах ундаатай коктейль

Хэрвээ та 40-өөс дээш настай бол согтууруулах ундаанаас татгалзсан нь дээр шүү.

6. Жимсний ундаа

Дэлгүүрт зарагддаг жимсний ундаанд фруктоз ихээр агуулагдсан байдаг бөгөөд энэ нь гэдсэн дээр өөх хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг.

7. Кекс

Глюкоз болон фруктоз нь таны арьсан дахь коллагений түвшнийг бууруулж, толигор байдлыг алдагдуулдаг. Тиймээс элсэн чихэр агуулсан жигнэмэг, кекс, бялуу нь үрчлээ үүгэдэг байна.

8. Шарсан гахайн мах, зайдас

Шарсан гахайн мах болон зайдсанд нитрат, нитрит их хэмжээгээр агуулагдсан байдаг бөгөөд энэ нь хавдар үүсгэж, цусны даралтыг нэмэгдүүлдэг аж.

9. Масло

Нэг хоолны халбага цөцгийн тосонд 7 гр ханаагүй тос байдаг учир таны бие галбирт муугаар нөлөөлнө.

10. Гал дээр шарсан мах

Гал дээр шарсан махыг зуны улиралд идэх таатай байдаг ч долоо хоног бүр идэх хэрэггүй.

Гал дээр хэт их шарсан маханд ДНК-д сөргөөр нөлөөлөх, хавдар үүсгэх магадлалтай химийн бодис ялгардаг байна.

11. Ханаагүй самрын тос

Нэг стакан хоёр хувийн илчлэгтэй сүүнд өдрийн кальцийн 30 хувь нь агуулагдаж байдаг. Хэрвээ та бүйлсний тос сонирхож байвал найрлагыг нь сайн гэгч уншаарай.

12. Түргэн хоол

Хэт их хоол амтлагч ашигласан түргэн хоол нь толгой өвтгөх, улайлт өгөх, цээж хорсох, дотор муухайрах, ядаргаанд оруулах гэх мэт сөрөг дагавартай.

13. Чипс

Гурвалжин хэлбэртэй амтлагчтай чипс нь "Red 40 и Yellow 6" гэсэн будагч бодистой байдаг учир хавдар үүсгэх магадлалтай.

14. Буудайн гурилаар хийсэн талх, паста

Буудайн гурилыг цагаан өнгөтэй болгохын тулд цэвэрлэгээнд оруулдаг бөгөөд энэ нь буудайны эслэг болон тэжээллэг байдлыг нь үгүй хийдэг байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх нь бодисын солилцооны үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, чихрийн шижин, таргалалт гэх мэт өвчинд хүргэнэ.

15. Шарсан төмс

Дэлгүүрийн бус харин өөрийн гараар бага зэргийн тосонд шарж идээрэй.

16. Тослог багатай үнэртэй йогурт

Тослоггүйжүүлсэн бүтээгдэхүүн таны эрүүл мэндэд төдийгүй бие галбирт сайнаар нөлөөлдөггүй гэдгийг та мэдэх биз. Тослоггүйжүүлсний улмаас йогурт амтаа алддаг бөгөөд энэ амтыг элсэн чихрээр нөхөж өгдөг байна.

17. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Энэ төрлийн ихэнх бүтээгдэхүүн натри болон консервант ихтэй байдаг учир эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг аж.

18. Химийн аргаар гаргаж авсан далайн гаралтай бүтээгдэхүүн

Хавчтай ороомог дотор агуулагдах хавчны мах нь эмэгтэйчүүдэд тийм ч хэрэгтэй уураг биш. Хиймэл аргаар гаргаж авсан далайн гаралтай бүтээгдэхүүнд  дээрхээс гадна буудай, өндөгний цагаан, махны цавуу гэх мэт бодисууд багтсан байдаг.

19. Хуймагт зориулсан сироп

Өөрийн гараар хийж болох зүйлээс мөнгө, цаг заваа битгий харамлаарай. Дэлгүүрийн боловсруулсан бүтээгдэхүүн таны биеийн галбирт сайнаар нөлөөлөхгүй. 

20. Крем

Крем нь ургамлын гаралтай тос болон эрдэнэшишийн сироп, фруктозын агууламж ихтэй байдаг.

21. Америк бяслаг

Америк бяслаг нь фосфат болон будагч бодис ихээр агуулсан байдаг учир өглөө цэвэр бяслаг хэрэглэхийг илүүд үзээрэй.

22. Илчлэг багатай латте

Энэ нь хиймэл элсэн чихэр ихтэй бөгөөд үрэвсэл явагдахад нөлөөлж, гэдэсний микробыг идэвхжүүлдэг.

23. Лаазалсан хоол

Аль болох хурдан болох хоол хийхийг хүсэж байвал нэг удаагийн дөрвөлжин хуурай шөлийг ашиглаарай. Лаазалсан хоолонд MSG хэмээх хүнсний нэмэлт орсон байдаг.

24. Пастаны сүмс

Пастаны сүмсэнд ихэнхдээ улаан лооль ашигладаг боловч илүү амттай болгохын тулд ургамлын гаралтай тос, элсэн чихэр, давс нэмж хийдэг байна.

25. Самрын тос

Самарнаас гадна самарны тосонд устөрөгчжүүлсэн ургамлын тос, моно болон диглецирид агуулсан байдаг. Самарны тос худалдан авахдаа найрлагыг нь сайн уншиж, болгоомжтой хандаарай.

26. Сүүн коктейль

Зөв хооллолтын мэргэжилтнүүд буурцагны сүү болон нэмэлт бүтээгдэхүүн ашиглан өөрийн гараар сэрүүцүүлэх ундаа бэлтгэхийг зөвлөж байна. Үүнд какао, уураг ч нэмж болно.

27. Бяслагтай гоймон

Дэлгүүрт зарагддаг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд өдрийн хэрэглээний натрийн 30 хувь нь агуулагдсан байдаг. Үүнээс гадна чихрийн нишингээр хийгдсэн элсэн чихэр мөн бий. Тиймээс гэртээ пармезан бяслагтай паста хийж идэхийг зөв хооллолтын мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

28. Бэлэн кофе

Бэлэн савласан кофенд их хэмжээний элсэн чихэр агуулагддаг учир илчлэг ихтэй байх нь мэдээж. Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь чихрийн шижин үүсэх нөхцөлийг бүрдүүлж, таны арьсны коллагенийг бууруулна.

29. Вафли

Дэлгүүрт амттан хийх боломжтой бэлэн гурил, бялууны суурь зэргийг харж болно. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд хангалттай хэмжээний эслэг, уураг байдаггүй нь эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлөхгүй.

30. Глютен агуулаагүй хүнс

Глютенаас татгалзахаа түр азнаарай. Ихэнх бүхэл үрийн бүтээгдэхүүн хорт бодисыг гадагшлуулж, цусан дахь элсэн чихрийн хэмжээг тогтворжуулах үүрэгтэй глютенийг агуулсан байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнд ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд тустай магни мөн бий.

31. Элсэн чихэр агуулаагүй хийжүүлсэн ундаа, цай

Нас ахих тусам бид өөрийн дуртай ундаагаа бага багаар хязгаарлах хэрэгтэй болдог. Йелийн их сургуулийн судалгаанаас харахад чихэр орлуулагчийг ашиглах нь таргалалтанд илүү ихээр нөлөөлдөг болохыг баталсан байна.

33.  Худалдааны уураг

Ихэнх бүтээгдэхүүнд нэмэлт, элсэн чихэр, устөрөгжүүлсэн тос, консервант агуулагдсан байдаг. Үүнээс гадна дэлгүүрт зарагддаг уурагт их хэмжээний илчлэг бий.

34. Үржүүлгийн загас

Энгийн байгалийн загасыг бодвол үржүүлгийн загас "Омега-6" тослог хүчил ихтэй байдаг. Хэрвээ та загасанд дуртай бол байгалийн зэрлэг хулд загас сонгож өөрийн эрүүл мэнддээ хувь нэмэр оруулаарай.

Хэрвээ та хүний биед эрүүл, тохиромжтой хоол хүнсний талаар мэдээлэл авья гэвэл ЭНД дарж үзнэ үү.

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()