Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

Эх үрийн нандин холбоо таны бодож байгаагаас ч илүү эрт бий болдог. Сэтгэл зүйн шинжлэх ухааны судалгаагаар хэвлий дэх ураг эхийнхээ сэтгэл зүйн байдлыг мэдэрдэг учраас хөл хүнд ээжүүдэд эерэг сайхан зүйлс бодож, уур бухимдлаас хол байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа юунд баярладаг талаарх сонирхолтой мэдээллийг хөрвүүлэн хүргэж байна. Ээжүүд ээ, таны үрийг юу жаргалтай болгодог гээч? 

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

1 Амттай хоол идэх

Жирэмсний 13-15 долоо хоногтой үед хүүхэд янз бүрийн амтыг ялгаж эхэлдэг. Таны идэж байгаа хоолны амтыг хэвлий дэх ураг усан бүрхүүлийн шингэнээр дамжуулж мэдэрдэг бөгөөд залгих үйлдлийг давхар хийдэг. 
Тиймээс ирээдүйд хүүхдээ хоолонд сайн болгоё гэвэл жирэмсэн үедээ эрүүл зөв хоол хүнс сонгож хэрэглээрэй. Мөн таны бяцхан үр амттай зүйл идэхэд тань дуртай байдаг гэнэ шүү. 

Амттай хоол идэх

2 Бүлээн усанд ороход

Хүүхэд эхийн хэвлийд өсөж томорсоор хөдөлгөөнд орох үедээ гаднах орчны дулаан, хүйтний хэмийн өөрчлөлтийг мэдэрдэг. Ээж нь халуун усанд орох үед тухгүй санагддаг бол бүлээвтэр усанд орох нь хүүхдийг илүү тайвшруулдаг байна. Түүнчлэн усны урсах чимээ сонсох нь хэвлийд байгаа ургийг илүү ихээр тайвшруулдаг аж. Хэрэв жирэмсэн ээж бол гэдсэн дээрээ ус урсгаж, хүүхдийнхээ хариу үйлдлийг мэдрээд үзээрэй. 

Бүлээн усанд ороход

3 Хэвлийгээ илэх

Хүүхэд тань гаднаас ирж буй хүрэх мэдрэмжийг найман долоо хоногтойгоосоо эхэлж мэдрэх бөгөөд 20 долоо хоногтойд илүү сайн хариу үйлдэл үзүүлдэг болно. Энэ үед хэвлий хэсэгт зөөлөн хүрэхэд таатай хандах болно. Удахгүй аав болох гэж буй залуус эхнэрийнхээ гэдсэнд зөөлөн иллэг хийж, намуухан хөгжим сонсговол үр чинь жаргалтай байх болно. 

Хэвлийгээ илэх

4 Хөгжим сонсох

Төрөхийн өмнө хөгжим сонсгох нь хэд хэдэн ашиг тустай. Хөгжим сонсоход эхлээд ээжээс серотонин буюу аз жаргалын даавар ялгарна. Дараа нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжиж, мэдрэхүйг сэргээж өгдөг ажээ. Хөгжмөө аль болох хүүхэд тань сонсож чадахаар хэмжээнд зохистой хэмнэлээр тавиарай. Сонгодог хөгжим нь таны хүүхдэд олон төрлийн аязыг ялгаж сурахад тусална. 

Хөгжим сонсох

5 Таны дуу хоолойг сонсох

25-26 долоо хоногтой үедээ ураг гаднаас ирэх дуу чимээнд хариу өгч эхэлнэ. Ээжийнх нь дуу хоолой бусдаас илүү цэвэр, тунгалаг сайхан сонсогддог. Энэ нь хүүхдэд илүү тааламжтай, бүх зүйл аюулгүй гэсэн баталгаа болно. Эх үрийн холбоогоо илүү батжуулахын тулд хүүхэдтэйгээ ярьж, чангаар ном уншиж өгөн одооноос дадал болгоорой. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л эргэн тойрны хүмүүсийн яриаг сонсож, төрөлх хэлний дуудлага нь чихэнд хоногшдог байна. 

Таны дуу хоолойг сонсох

6 Тогтмол дасгал хийх

Жирэмсэн үедээ өөрт тохирсон зөв дасгал хөдөлгөөн сонгон хийх нь хүүхдэд тааламжтай байх болно. Кардио дасгал нь жирэмсэн хүнд хамгийн тохирсон дасгал гэж үздэг. Хэрвээ тогтмол дасгал хийвэл хүүхдийн тань зүрх илүү сайн ажиллаж, хүчтэй болдог. Кардио нь зүрхний хэмнэлийг удаашруулдаг бөгөөд зүрх ачаалалтай байх нь мэдээж хэрэг эх, хүүхдэд тийм ч сайн зүйл биш. 

Тогтмол дасгал хийх

7 Таныг амрах үед

Таныг амрах үед хүүхэд илүү хөгжилтэй болдгийг мэдэх үү. Бүхэл өдрийн турш хөдөлгөөнтэй байсан бие мах бодь амрахад эсрэгээрээ хүүхэд тань ид завгүй болно. Тэд шинэ хөдөлгөөн туршиж, акробатын сургуулилалт хийж эхэлдэг. Гэхдээ үзүүлбэрүүд нь тийм ч урт хугацаанд үргэлжлэхгүй. Хүүхэд ч бас ээжтэйгээ адил амрах дуртай. Жирэмсний сүүлийн саруудад хүүхэд 70-90 минутын завсарлагатай унтаж, хөдөлгөөн нь тодорхой дэглэмд ордог. 

Таныг амрах үед

8 Инээх үед

Хэт чангаар ээжийгээ инээх үед үр хөврөл нь чичиргээ мэдэрдэг аж. Үсэрч буй мэт хөдөлгөөн үзүүлж, хүүхэд ээжтэйгээ адил инээж, тодорхой хөдөлгөөн хийдэг. Ээж нь хэрэв жаргалтай байвал хүүхэд дагаад аз жаргалыг мэдэрдэг байна.  

Инээх үед

Жирэмсэн үедээ та дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж, аль болох тааламжтай сэтгэл хөдлөл үүсгээрэй. Ээж нь сайхан зүйлийг илүү мэдрэх тусам хэвлий дэх үр нь эрүүл, аз жаргалтай байх болно. Мөн энэхүү зөвлөмжийг бусадтай хуваалцаж, төрөхөөсөө өмнө сэтгэгдлээ бичээрэй. 

77
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()