Хүний амийг хормын дотор авч одох зүйлс

Бидний хамгийн сайн мэдэх хүнсний бүтээгдэхүүн, ундаа, жимс ногоо хадгалалтын буруу горимоос болж үхлийн аюултай хор болох нь бий. Хамгийн аюултай хор өнөөдөр ч бидний дэргэд, яг хажууханд байгаа ч юм бил үү. Ингээд бид танд хормын дотор хүний амийг авч одох чадалтай асар хортой зүйлсийн талаар сонирхуулъя. 

Хүний амийг хормын дотор авч одох зүйлс

1 Аюултай хорнууд

Метанол юм уу, метилийн спирт бол маш аюултай хор. Гэхдээ эдгээрийн найрлагыг нь жаахан өөрчлөхөд л ердийн спирт болон хувирч амт үнэр нь ялгагдахгүй болно. Хуурамч архийг заримдаа метилийн спиртээр найруулдаг ч нарийн шинжилгээ хийлгүйгээр метанол гэдгийг нь тогтоох аргагүй юм. Харамсалтай нь үүнийг уусан хүн хордож, бүр хэтэрвэл сохорно.

Аюултай хорнууд

Мөнгөн ус

Айл бүрт л мөнгөн ус бүхий дулаан хэмжигч байдаг. Хэрэв ийм хэмжүүрийг хагалсан тохиолдолд мөнгөн ус нь тархвал аймшигтай үр дагавар дагуулна. Ердийн мөнгөн ус тийм ч их аюултай биш, харин асгарсан үед тасалгааны температурт ууршвал аюултай. Мөнгөн ус бас бидний өдрийн гэрэл гэж нэрлэдэг чийдэнд бий. Тийм болохоор хагалахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Хамгийн аюултай хор хажууханд тань, гэрт чинь байгааг анзаарав уу.

Мөнгөн ус

Могойн хор

Манай гариг дээр 2500 орчим төрөл зүйлийн могой байдаг ч тэдний 250 орчим нь л хортой юм. Хамгийн алдартай нь кобра, гадюк, хамгийн жижиг нь болох элсний эф, хар мамба, хоржигнуур могой аж. Хортой могой мэдээж тийм ч таатай хөрш биш. Могойн хор хүний цусанд орсон үедээ л аюултай гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэддэг байжээ. Могой, могойн хорыг олон мянганы өмнөөс судалж могойн хор хүн, амьтны бие организмд хэрхэн нөлөөлөхийг судлан 1895 онд могойн хорны эсрэг эм гаргаж авчээ.

Гэхдээ могой бүрийн хор өөр өөр болохоор түүний эсрэг ерөндөг эм нь мөн өөр өөр байна.

Могойн хор

2 Хурдан үйлчилдэг хор

Хор олон янз боловч цианид кали хамгийн түргэн үйлчилгээтэй нь юм. Үүнийг бүр эртнээс хэрэглэж, хамгийн нэртэй "Тагнуулч хор" хэмээн, олон арван кинон дээр энэ хорыг шилэн бортоготой шингэн хэлбэрээр, ширхгээр хэрэглэж байгаагаар гардаг. Ялангуяа Агата Кристийн гэмт хэргийн адал явдалт  гайхамшигт зохиолууд дээр ихээр хэрэглэдгийг уншигчид андахгүй. Энэ хорыг мэдээж ууж хэрэглэдэг ч бас үнэртүүлэх тохиолдол бий. Цианит кали зарим ургамал, хүнс, тэр бүү хэл тамхинд хүртэл агуулагддаг. Бас алт, хүдэр  олборлоход хэрэглэнэ. Цианидын хор нь цусны эсүүд дэх төмрийг үхүүлэн амьдралын чухал эрхтэнүүдэд хүчил төрөгч очихыг хаадаг. Цианидыг гурван валентын төмөр бүхий давсны уусмалаар таньж болно. Цианит калигаар Оросын эзэн хааны ламтан Григорий Распутиныг хороохыг завдсан ч бүтэлгүйтсэн гэдэг. Учир нь амтат боовонд хорыг шингээсэн байж. Гэтэл нарийн боовонд агуулагдах глюкоз нь цианит калийг хоргүйжүүлдэг гэнэ.

Хурдан үйлчилдэг хор

3 Амархан хордох магадлалтай хорнууд

Зун, намар мөөг шиг элбэг зүйл өөр юу байх билээ. Гэтэл энэ ургамал дунд хортой мөөг бас бий. Тэдгээр нь бидний амтархан иддэг мөөгнөөс ялгагдахгүй нь аймшигтай. Гэтэл хортой ганцхан мөөг хэд хэдэн  хүний аминд хүрэх нь энүүхэнд. Үүнээс гадна иддэг мөөгийг ч зөв хадгалахгүй бол хор болдог талтай.

Амархан хордох магадлалтай хорнууд

Тэр ч байтугай ердийн төмс, талх ч хортой хүнс болж мэднэ. Төмсийг буруу хадгалбал хөгцөрч түүнээс  хүн хордлого авах боломжтой. 

Гурил хөгцөрч муудсанаас болоод ерийн талх ч хор болж магадгүй. Ер нь л та бидний өдөр тутмын хэрэглээ болсон ахуйн химийн төрөл бүрийн зүйлсийг буруу хэрэглэвэл хор л гэсэн үг. Жишээлбэл, калийн хлорид нь хамгийн түгээмэл бордоо юм. Гэвч энэ нь цус руу ороход үхлийн аюултай болдог. Калийн ион нь зүрхний үйл ажиллагааг хориглодог байна.

4 Хамгийн түгээмэл хор

Өмнөд Америкт хамгийн түгээмэл хор нь ургамлын гаралтай кураре юм. Энэ нь дотроо хэд хэдэн төрөл бөгөөд амьсгалын замыг боогдуулдаг хүчтэй үйчилгээтэй. Ан агнуурт голдуу хэрэглэдэг байснаа өнгөрсөн зуунаас анагаах ухаанд хэрэглэдэг болсон байна. Индианчуудын хувьд хамгийн хүчтэй хор юм.

Хамгийн түгээмэл  хор

Цагаан өнгийн нунтаг стрихнин хорыг хийхэд геройн, кокаин зэрэг хэд хэдэн төрлийн мансууруулах бодис ордог. Хааяа бордоо хийхэд хэрэглэдэг ч энэ нь ховор. Зүүн өмнөд Ази, Энэтхэгт үүнийг чилибуха гэгч модны үрээс гарган авдаг аж.

Өөр нэг хамгийн алдартай хор бол “Хааны хор” хэмээгч хүнцэл юм. Эрт цагаас үүнийг өөрийн өрсөлдөгч, дайсагнагч хаад, лам хувраг, таалагддаггүй нэгнээ хорооход хэрэглэж ирснээс ийм нэртэй болжээ. Үүнийг европчууд бүр дундад зууны үеэс хэрэглэж ирсэн байна.

5 Нөлөө бүхий алдартай хор найруулагч хэн байв?

Италийн Боржиа удмынхан хамгийн нэртэй хордуулагчид байжээ. Тэд хорыг бараг урлагийн түвшинд хүртэл нь төгс хийдэг байсан гэдэг. Боржиагийнхны урилгыг авсан хэн бүхэн айдаст автдаг байсан аж. Энэ гэр бүлийн хамгийн нэртэй төлөөлөгч нь Ромын пап Александр VI Боржиа болон түүний хүү Чезар, охин Дукреция нар юм. Тэдний гэрт хүнцэл, фосфор, зэсийн давс бүхий “кантарелла” байнга байдаг байсан гэдэг. Хийсэн үйлийнх нь төлөөс ч гэх үү, өрхийн тэргүүн нь өөр нэгэнд өгөхөөр бэлтгэсэн хороо өөрөө андууран ууж амь алдсан байна. Хор агуулсан бөгж Дундад зуунд өрсөлдөгчөө алах зэвсэг болж байлаа. Францад хүнцлийг эмэгтэйчүүд авч явдаг болж үүний гол төлөөлөгч нь Францын хатан хаан Екатерина Медичи байв. Тэрбээр доогуур зиндааны хаан, маркиз, барон, урлаачдын эхнэрүүдийг хордуулдаг байжээ. Наполеоныг ч хүнцлээр хордуулсан гэдэг.

Нөлөө бүхий алдартай хор найруулагч хэн байв?

6 Манай гаригийн хамгийн хүчтэй хор

Манай гаригийн хамгийн хүчтэй хор юу болохыг эрдэмтэд өнөө хэр нь судалж олж мэдэж чадаагүй байна. Гэхдээ ботулизм болон татрангийн хор хамгийн аюултай хүчилд тооцогддог байна Даршилсан ногоо муудсаны улмаас ботулизм хэмээх хор үүсдэг ажээ. Харин байгаль дээр газар уснаа явагч мэлхийн арьснаас ялгардаг батрхотоксин хэмээх хор хамгийн хүчтэйд тооцогддог. 

Манай гаригийн хамгийн хүчтэй хор

Гэхдээ ийм мэлхийтэй зөвхөн Колумбад л тааралдана. Нэг ийм мэлхийний хор хэд хэдэн зааныг ч үхүүлж чаддаг гээд бод доо. Цацраг идэвхт хор болох полоний бас асар хор хөнөөлтэй. Үйлчлэл нь удаан  хэдий ч нэг грамм ийм хороор хагас сая хүнийг алж болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()