Дүрдээ орохын тулд өөрийн жингээрээ "тоглосон" жүжигчид

Орчин үед дэлгэцийн маш олон шилдэг бүтээлүүд гарч, сая сая үзэгчийг байлдан дагуулж байна. Гэхдээ та бидний сайн мэдэх жүжигчид эгэл биш дүрд тоглож, өөрсдийгөө 100 хувь өөрчлөн дэлгэцээр гарахад нь "шок"-нд орж, түүнийг илүү өндрөөр үнэлдэг билээ. Тэгвэл энэ удаа бид дүрдээ орохын тулд эрс өөрчлөгдсөн жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ, хүлээн авна уу. 

Дүрдээ орохын тулд өөрийн жингээрээ "тоглосон" жүжигчид
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Жаред Лето (Dallas Buyers Club)

Жүжигчин Жаред Лето (Jared Leto)-гийн "Оскар"-ын шагнал хүртсэн "Dallas Buyers Club" киноны дүрдээ тоглохын тулд 13 кг жин хасаж траснжендер эрийн амьдралаар хэдэн сарын турш амьдарч үзжээ. Тэрээр сахал, хөмсгөө хусаж, чихээ хүртэл цоолуулсан байна.

“Жин их хэмжээгээр хаясны дараа бие маань их сульдсан. Стакан ус барих ч хэцүү болж байлаа. Гэхдээ шаардлагатай бол би дүрдээ орохын тулд үүнээс ч илүү жингээ хасаж чадна” гэж жүжигчин маань хэлсэн юм.

Жаред Лето (Dallas Buyers Club)

(Chapter 27)

Жаред Лето “Chapter 27” кинонд алдарт дуучин Жон Леннон (John Lennon)-ы амийг бүрэлгэсэн алуурчны дүрд тоглохын тулд 30 кг жин нэмсэн байна. Гэхдээ ийнхүү жин нэмснээр түүний холестролын түвшин нэмэгдэж, нуруу нь өвчилж, зүрхний цохилт нь хэвийн бус болсон ажээ. Түүгээр ч барахгүй Жаред хэт их жин нэмснээсээ болж тэргэнцэр дээр сууж явах шаардлагатай болсон гэнэ. Жингээ хассаны дараа ч бие нь эрүүлжээгүй гэж тэрээр гомдоллож байсан юм.

(Chapter 27)

2 Шарлиз Терон (Monster)

Өмнөд Африкаас гаралтай жүжигчин Шарлиз Терон (Charlize Theron) 2003 онд гарсан “Monster” кинонд гол дүр бүтээхийн тулд хиймэл шүд зүүж, хөмсгөө хусаж, тэр ч байтугай 15 кг жин нэмсэн байна. Кино багийнхан түүнийг махлаг харагдуулдаг хувцас өмсүүлэхээр төлөвлөж байсан авч жүжигчин маань өөрөө жин нэмж, дүрдээ илүү сайн орохыг хүсчээ.

Шарлиз Терон (Monster)

3 Кристиан Бэйл (American Hustle)

“American Hustle” киноны адгийн луйварчны дүрийг гаргууд бүтээсэн Кристиан Бэйл (Christian Bale) чухам энэ киногоороо олны хүндэтгэлийг хүртсэн юм. Гэвч тэрээр ийнхүү алдартай болохын тулд 18 кг жин нэмж, нурууныхаа дискийг мурийлгажээ.

Харин ийнхүү жин нэмэхийн тулд Кристиан Бэйл өдөр бүр бялуу иддэг байсан гэнэ.

Кристиан Бэйл (American Hustle)

(The Machinist)

“American Hustle” киноноос ялгаатай нь Кристиан Бэйл 2004 онд “The Machinist” кинонд нойргүйдэх өвчнөөр өвчилсөн эрийн дүрд орох гэж 28 кг хасчээ. Тус киноны профюссерууд Бэйлийг анх 45 кг жин хасахыг хүсэхэд нь эсэргүүцэн, зогсоосон байна. Хэрвээ тэгсэн тохиолдолд жүжигчин хэт их сульдаж, эрүүл мэнд нь эрс муудах байсан юм.

Киноны найруулагч Брэд Андерсон (Brad Anderson) зураг авалтын эхний өдөр Кристиан Бэйлийг хараад ихэд цочирдсон гэнэ. Учир нь жүжигчин маань маш их царай алдсан байв. Харин дараа жил нь тэрээр “Бэтмэн” супер баатрын дүрд орох шаардлагатай болж хүссэнээр их идсэн гэж ярьж байсан юм.

(The Machinist)

4 Гвинет Пэлтроу (Shallow Hal)

“Shallow Hal” кинонд жингийн илүүдэлтэй бүсгүйн дүрд орохын тулд жүжигчин Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) өдөр бүр дөрвөн цагийн турш нүүр будалт хийлгүүлсэн байна. Бүсгүй дүрдээ орсон хэвээр гудамжаар явж, дэлгүүр ороход хэн ч түүнийг таниагүйгээр барахгүй бүр тоож ч хараагүй ажээ.

Гвинет Пэлтроу (Shallow Hal)

5 Мэттью Макконехи (Dallas Buyers Club)

"Оскар"-ын шагналт жүжигчин Мэттью Макконехи (Matthew McConaughey) чухам энэ их хүч хөдөлмөр, авьяасаа гаргасан “Dallas Buyers Club” киноны дүрээрээ алтан баримлын эзэн болсон. Кинон дээр тэрээр ДОХ-оор өвчилсөн залуугийн дүрд тоглосон бөгөөд ийнхүү хувирахын тулд Мэттью 21 кг жин хасчээ. “20 гаруй кг жин хаях үнэхээр хэцүү байсан. Би бараг бүх эрч хүчээ зарцуулсан” гэж жүжигчин дүрийнхээ талаар хэлсэн юм.

Мэттью Макконехи (Dallas Buyers Club)

6 Жэйк Жилленхол (Southpaw)

Энэхүү жагсаалтад орсон жүжигчид нэг жин нэмж, эсвэл хасаж байсан бол ирланд гаралтай жүжигчин залуу Жэйк Хилленхол (Jake Gyllenhaal) арай өөрөөр хувирсан юм. 2011 онд гарсан “Southpaw" кинонд боксчин залуу болохын тулд тэрээр таван сарын турш өдөр бүр хоёр удаа боксын бэлтгэл хийж булчинтай болсон аж. Өдөр бүр 2000 удаа сууж босох дасгал, 12 км гүйх нь түүний хамгийн чухал дасгалуудын нэг байсан гэж жүжигчин хэлсэн байна.

Жэйк Жилленхол (Southpaw)

7 Кейт Бланшетт (I’m Not There)

Өдгөө 49 настай Австралийн жүжигчин Кейт Бланшетт (Cate Blanchett) “I’m Not There” кинонд дуучин Боб Дилан (Bob Dylan)-ы 60 гаруй настай байх үеийн дүрд тоглосон билээ. Тиймээс Кейт хөгшин эрийн дүрд орохын тулд хиймэл үс зүүж, нүүрээ зузаан гэгч нь будсан байна. Мөн эрэгтэй хүн шиг алхахын тулд өмдөн дотуураа зузаан хувцас өмсдөг байсан ажээ.

Кейт Бланшетт (I’m Not There)

8 Эдуард Нортон (American History X)

“American History X” кинонд нацист залуугийн дүрд орохын тулд жүжигчин Эдуард Нортон (Edward Norton) 10 кг нэмж, үсээ хуссан аж. Ийнхүү бадриун залуу болохын тулд Эд өд0өр бүр загас, тахианы мах идсэн байна.

Эдуард Нортон (American History X)

9 Марлон Брандо (The Godfather)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино болох “Загалмайлсан эцэг” киноны мафийн толгойлогчийн дүрд тоглосон жүжигчин Марлон Брандо (Marlon Brando) хүн бүрийн сэтгэлд хоногшсон нэгэн билээ. Тэрээр жинхэнэ амьдрал дээрх бодит мафийн толгойлогч Фрэнк Костелло (Frank Costello)-д хувирахын тулд жин хассанаас гадна бага зэрэг унжсан хацартай харагдахын тулд амандаа хөвөн чихсэн юм. Мөн хиймэл шүд зүүж, хөгшин харагдахын тулд маш их нүүр будалт хийлгэжээ. Завьжиндаа хөвөн хийсэн хэрнээ л тэр боргил хоолойтой “Загалмайлсан эцгийг” жинхэнэ утгаар нь харуулж чадсан байна.

Марлон Брандо (The Godfather)

10 Эль Фэннинг (Three Generations)

Дөнгөж 20 настай хэрнээ Холливудын олон сайхан кинонд дүр бүтээгээд амжсан Эль Фэннинг (Elle Fanning) 2015 маш сонирхолтой нэгэн кинонд тогложээ. Тэрээр “Three Generations” кинонд траснжендер охины дүр бүтээсэн бөгөөд үүний тулд үсээ тайруулж, эрэгтэй хүний том хувцас өмсөж, яг л хөвгүүн шиг аашилж байсан нь үнэхээр биширмээр байсан гэж кино найруулагч нь хэлсэн байна.

Эль Фэннинг (Three Generations)

11 Роберт Де Ниро (Raging Bull)

1990 оны “Raging Bull” кинонд мэргэжлийн боксчин Жэйк ЛаМотта (Jake LaMotta)-гийн дүрд орохын тулд алдарт жүжигчин Роберт Де Ниро (Robert De Niro) боксын бэлтгэл тасралтгүй хийж, хожим Брүүклиний боксын тэмцээнд хүчээ үзсэн аж. Сонирхолтой нь Роберт дүрдээ хэтэрхий сайн орсноос болж зураг авалтын үеэр тулалдаж буй хүнийхээ хавиргыг хугалтал цохьсон байна. Энэ хэсэг нь кинон дээр ч мөн гардаг гэнэ шүү.

Роберт Де Ниро (Raging Bull)

12 Рүүни Мара (The Girl with the Dragon Tattoo)

2010 онд дэлхий дахинд алдартай болж чадсан “The Girl with the Dragon Tattoo” зохиолоос сэдэвлэсэн киноны гол дүрийг бүтээсэн Рүүни Мара (Rooney Mara) дүрдээ орохын тулд маш их жин хаясан байна. Түүний дүр яс арьс болсон маш туранхай, бас биеийнхээ энд тэндгүй цоолуулсан этгээд охин байдаг юм. Харин кинонд зориулж Рүүний хөмсөг, уруул, хацар, хөхөө жинхэнээсээ цоолуулсан ажээ.

Рүүни Мара (The Girl with the Dragon Tattoo)

13 Винсент Д’Онофрио (Full Metal Jacket)

“Full Metal Jacket” кинонд цэрэг эрийн дүрийг бүтээсэн Винсент Д’Онофрио (Vincent D’Onofrio) дүрдээ зориулж ойролцоогоор 31 кг жин нэмсэн гэнэ. Үүгээрээ тэрээр кинонд тоглохын тулд хамгийн их жин нэмсэн жүжигчинд тооцогддог юм. Харин эргэн жингээ хаяхад тэрээр долоогоос есөн сар зарцуулсан байна.

Винсент Д’Онофрио (Full Metal Jacket)

14 Том Хэнкс (Philadelphia)

“Philadelphia” кинонд жүжигчин Том Хэнкс (Tom Hanks) ДОХ туссан залуугийн дүрд тоглодог. Харин дүрдээ орохын тулд ойролцоогоор 10 кг жин хасжээ. Сонирхуулахад жүжигчин Мэттью Макконехи Том Хэнксээс хэрхэн хурдан хугацаанд жин хаях талаар зөвлөгөө хүртэл авсан гэсэн шүү.

Том Хэнкс (Philadelphia)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()