Сурталчилгаа (15)
Хаах

Банкны дээрмийн загалмайлсан эцгүүд

Зохион байгуулалттайгаар банк дээрэмдэх явдал аль ч үед нийгэмд томоохон дуулиан тарьж, хэн гээч аавын хүү ийм бөх зүрх гаргасныг бүгд л мэдэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл үүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн багагүй хувь нэмрээ оруулж, хэрэгтнүүдийг цуутай дээрэмчин хэмээн цоллоход хүргэдэг. Энэ удаа бид танд банкны дээрмийн хэрэгт "анхдагч" гэж бүртгэгдсэн үйл явдал, дээрэмчдийн талаарх хачирхалтай баримтуудыг сонирхуулъя. 

Банкны дээрмийн загалмайлсан эцгүүд

1 Дайны хажуугаар дажин

Иргэний дайны үеэр гарсан хулгайг банкны дээрэмд тооцдоггүй байв. 1864 онд Нэгдсэн цэргүүд Вермонтын Гэгээн Албанс Рэйд хэмээх газарт тулалдаж байх үеэр зөвхөн Хойдчуулаас өшөөгөө авах бус Холбоотны цэргүүдийг татах нь дайны стратеги болоод байв. 1866 оны хоёрдугаар сарын 13-нд бүх  зүйл өөрчлөгдөж, Миссури мужийн Лайберти руу морьт цэргийн хороо хөдөлсөн гэдэг.  
Тэр нэгэн цастай өдрийн үдээс хойш Клей Каунти (Clay County Saving Association) хэмээх хадгаламжийн хоршоог 10-13 орчим хүнтэй Жесси Жеймсээр ахлуулсан бүлэг этгээд дээрэмдэж, энэ үеэр коллежийн нэг оюутан амь үрэгджээ. Хоршооны дээрмийг Америкийн түүхэнд анх удаа өдрийн цагаар амжилттай үйлдсэн нь энэ хэрэг байв. Гэхдээ энэ нь хамгийн анхны банкны дээрмийн хэрэг биш. Жесси Жеймсийг шуудангийн сүйх тэрэг, галт тэрэг, банкууд руу шүлэнгэтэж байх хооронд хуучны Холбоотны цэргүүд Хойд хэсэг рүү анхаарлаа хандуулж байжээ. Тэдний дээрмүүд нь Нэгдсэн цэргийн санг агуулсан банкууд руу чиглэж байв. 

Дайны хажуугаар дажин

2 Нас бол зөвхөн тоо

2018 онд, Аризона мужийн Таксон хотын Пирамидын нэгдсэн зээлийн холбоо (Pyramid Federal Credit Union) руу буутай этгээд халдаж дээрэм хийсэн хэрэг одоо ч мартагдаагүй байна. Сэжигтнээр 80 настай Роберт Франсиз Кребс гэгч эрийг татсан бөгөөд тэрээр 1981 онд банк дээрэмдэж 30 жил шоронд хоригдож гарч ирснийхээ дараа ийнхүү хэрэг үйлджээ. Түүнээс ч өндөр настай дээрэмчин “Улаан ангууч” Роунтри 2003 онд 91 настайдаа сүүлчийн дээрмээ хийгээд шоронд нас барсан юм.
Хэдийгээр ахмад наснтны дээрмийн хэрэг багассан ч, насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг өсөж байгаа нь харамсалтай. Холбооны мөрдөх товчооны статистик мэдээллээр 18-аас доош насны, ойролцоогоор 18.000 эрэгтэй, 1900 эмэгтэй хүүхэд 2008 онд хулгайн гэмт хэргийн улмаас баривчлагдсан байна. Энэ нь сүүлийн арван жилийн байдлаар 38 хувиар өссөн үзүүлэлт аж. 1981 онд Манхеттэний банкийг есхөн настай нэг хүү дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Тухайн үед хүүгийн өмгөөлөгч түүнийг "Банкны ажилтан руу тоглоомон гар буу чиглүүлж, ердөө л тоглож байсан. Роберт хүүд телевизийн хүчирхийлэлтэй элдэв шоу, нэвтрүүлэг нөлөөлсөн. Тэр үүний золиос болсон" гэж хэлжээ. 

Нас бол зөвхөн тоо

3 "Монк"

Ирландын хамгийн дуулиантай гэмт хэргийн тухай танилцуулъя. Жерри Хатч (Jerry Hutch) буюу “The Monk” хочтой эрийн үйлдсэн дээрэм Ирландад гарч байсан томоохон хэргүүдийн нэг юм. 1987 онд тэрээр 24 насандаа хамсаатнуудын хамт банкны хамгаалалтын машинаас 1.7 сая фунт стерлинг дээрэмдсэн. 
Хатчийг түр саатуулсан ч хангалттай нотлох баримт олдоогүй гэдэг. 1995 онд тэрээр Дублины "Brinks Allied" хэмээх хамгаалалтын компаниас 3 сая ирланд фунт стерлингийг хулгайлж дөнгөв. Олон жилийн туршид цагдаа нар уг хэргийг илрүүлэхээр оролдсон ч үр дүн гараагүй ажээ. 1999 онд CAB буюу Эд хөрөнгийн гэмт хэрэгтэй тэмцэх товчооноос мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Хатчтай хамтран ажилласан аж. Өдгөө тэрээр такси үйлчилгээ эрхэлдэг бизнесмэний амьдралаар амьдарч байна.  

"Монк"

4 Буу тулгуулж ярилцлага өгсөн нь

Гладбек хэмээгч эр Германы “Deutsche" банкийг дээрэмдсэн бөгөөд энэхүү хэрэг нь барьцааны хүнийг хэрхэн аварч үлдэхэд томоохон сургамж болж үлдсэн юм. 1988 оны наймдугаар сарын 16-нд Баруун Германд энэхүү үйл явдал болжээ.
Гладбек тус банкны ажилчид болох Дитер Деговски, Ханс-Юрген Розне нарыг барьцаалжээ. Гурван өдрийн турш, гэмт хэрэгтний хараа хяналтан дор байсан тэдний нэрийг сурвалжлагчид олон нийтэд ил болгож, хэргийн үйл явцад хэтэрхий гүн орсноороо цагдаагийн үйл ажиллагаанд саад болж байлаа. Сая гаруй хүн телевизээр барьцааны хоёр хүн толгойдоо буу тулгуулсан чигээрээ яг л одууд шиг ярилцлага өгч байгааг үзэцгээжээ. Санаанд багтамгүй хэрэг. 44 цагийн дараа Деговски, Розне нарыг барьцаанаас сулласан ч, тэнд 15 настай Эмануэл ди Гиорги, 18 настай Силке Бишоф нарын цогцос, цагдаагийн нэг офицер үхсэн байхыг олсон нь харамсалтай хэрэг байлаа. 
Энэхүү гунигт төгсгөлийн дараа л сэтгүүлчид өөрсдийн ажлын хил хязгаарыг ойлгожээ. Тэдний энэ байдлыг "ёс зүйгүй" гэж үзсэн Германы Хэвлэлийн Зөвлөлөөс удирдамжаа дахин сайжруулав. Тус удирдамжийн дагуу Германд сэтгүүлчдийг барьцаалагдсан хүмүүсээс ярилцлага авах, тэдний нэрийн өмнөөс хэлэлцээр хийх, эсвэл ямар нэгэн гэмт хэрэгт оролцохыг нь хоригложээ. Гэхдээ энэхүү удирдамж дээрх гэмт хэргийн хувьд хэтэрхий оройтсон байв.

Буу тулгуулж ярилцлага өгсөн нь

5 Машинаар амжилттай зугтаасан дээрэмчид

1909 оны наймугаар сарын 13-ны өглөөний 10.30 цагт гар буутай хоёр эр "Санта Клара" банк руу халдав. Тэднийг буутай байхыг харсан кассчин ямар ч өчиггүйгээр дээрэмчдэд 7000 долларын алтаа гаргаж өгчээ. Дээрэмчид яарч сандран машинаар зугтаажээ. Инээдтэй нь тэдний машин банкнаас хөдлөөд ердөө л 1.6 километр газар яваад эвдэрсэн төдийгүй зугтаахыг оролдсон ч удалгүй цагдаад гүйцэгдэж, баривчлагдсан аж. Ийнхүү тэд банк дээрэмдээд машинаар зугтаахыг оролдсон анхны гэмт хэрэгтнүүд болсон түүхтэй. Энэхүү үйл явдлаас хоёр жилийн дараа буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 21-нд Боннотын дээрмийн бүлэг Парисын төв хэсэг рүү довтлохоор хурдны замаар давхиж, замдаа таарсан бүхнийг хөнөөж дураараа авирлажээ. Тэд банк ухахаасаа өмнө нэгэн лимузины жолооч, зорчигчийн хамт хоёуланг нь алжээ. Санта Кларагийн оршин суугчид болон холбогдох албаныхан гэмт хэрэгтнүүдийн араас мөшгисөн байна. Энэхүү хэрэг нь банкны дээрэмд машиныг хамгийн амжилттай ашигласан тохиолдолд тооцогддог гэнэ. 

Машинаар амжилттай зугтаасан дээрэмчид

6 16 миллиметр

Баян болох хүсэлтэй, Стивен Рэй Томас болон Ванда ДиКэнзи нар "St. Clair Savings & Loan Co" банк руу маш тайвнаар алхаж, асаагууртай хуурамч гар буу барьсан байв. Энэ явдал 1957 оны дөрөвдүгээр сарын 12-нд болсон бөгөөд тэр үед Томас 24, ДиКэнзи 18 настай байжээ. Тэд нийтдээ 2376 доллар дээрэмдэж, өөр нэгэн хамтрагч болох 18 настай Роуз Одоннелоор машинаа бариулж зугтаасан байна. Энэхүү дээрэм бараг төгс болох шахсан ч гэмт хэрэгтнүүд банкны нууцлагдсан 16 миллиметрийн камерын дуранд өртсөнөө анзаараагүй аж.

Ийнхүү анх удаа дээрэмчид нь камерын дуранд өртсөн банкны дээрмийн хэрэг болсон юм. 24 цагийн дараа "Кливлэнд" банкны дээрэм олон улсын мэдээгээр гарч, Америк даяар дээрэмчдийн зураг, дүрс сонин хэвлэлүүдийн нүүрийг чимжээ. Айдаст автсан Томас амжилттай зугтана гэж бодсон нь талаар болж, Индианаполист сайн дураараа баривчлагдах шахалтанд оржээ. Дээрмээс хойш гурван хоногийн дотор тэр цагдаа нарт бууж өгчээ. 

16 миллиметр

7 Анхны зэвсэгтэй дээрэмчин

1863 оны арванхоёрдугаар сарын 15-нд Массачусетсийн Малден хотод их хэмжээний өрөнд орсон нэгэн архичин Малден банк руу тасархай доллар солиулахаар оржээ. Банкны теллер 17 настай Франк И.Конверс (Frank E. Converse)-ийн мэдүүлгээс үзэхэд Эдвард Грийн санхүүгийн бэрхшээлээ эцэс болгох төлөвлөгөөг тэр үед зохиосон байжээ. Грийн гэртээ ирээд гар буугаа авч, шууд буцаад банк руу гарсан аж. Ямар ч сануулгагүйгээр тэр банкны залуухан ажилтныг буудаж орхижээ. Грийн 5000 доллар хулгайлсан бөгөөд түүнийг улс даяар эрэн сурвалжилсан байна. 
Хэрэг тийм ч амар илэрсэнгүй. Тэр жилийн өвлийн сарын эхэн үеэр нутгийн оршин суугчид Грийнийг өрөө төлсөн гэж цуурч байв. Үнэндээ мөрдөн байцаалтыг бараг л олон нийтийн ам дамжсан яриагаар хийсэн гэдэг. Түүнийг хоёр жилийн дараа барихад хэргээ шууд хүлэсэн төдийгүй 1866 оны дөрөвдүгээр сарын 13-нд цаазлуулсан аж. Ийнхүү тэрээр зэвсэглэж банк дээрэмдсэн АНУ-ын анхны гэмт хэрэгтэн болсон юм. 

Анхны зэвсэгтэй дээрэмчин

8 Түлхүүр солигч төмрийн дархан

1798 оны наймдугаар сарын 31-ний шөнө Филадельпийн Карпентэрсийн танхимын байран дахь Пенсилванийн банкнаас нийт 162 мянган ам.доллар хулгайлагдсан итгэмээргүй хэрэг гарчээ. Цагдаа нар шууд төмрийн дархан Пет Лайон (Pat Lyon)-ыг сэжиглэжээ. Учир нь хэрэг гарахын өмнөх өдөр тэрээр төмөр сейфний түгжээг сольж өгсөн байна. Олон цаг үргэлжилсэн байцаалтын дараа өнөөх төмрийн дархан хэргээ хүлээсэнгүй, харин банкны ойр орчимд холхиж байсан нэгэн үл таних хүний тухай ярьжээ. Цагдаа нарт харин дархныг хэрэг үйлдсэн гэх тодорхой баримт олдож, Пет Лайон Валнутын шоронд хоригджээ. 
Хамгийн сонирхолтой нөгөө үл таних хүний тухай Пет Лайон шоронд орсныхоо дараа ч ярьсаар байжээ. Мөрдөлтийн явцад түүнд банкны ажилтан Исаак Дэвиз, Томас Куннингхам нар тусалсан нь илэрч, хулгайлсан зүйлээ тэд Дэвизийн эзэмшил газарт нуусныг цагдаа нар олсон байна. Дэвиз хулгайлсан мөнгөө дээрэмдсэн банк руугаа хадгаламж болгон хийх төлөвлөгөө зохиосон ч баривчлуулахаасаа урьтаж, гэм буруугаа хүлээн өршөөл эржээ. 

Түлхүүр солигч төмрийн дархан

9 Хорон санаа биеэ отно

1948 оны нэгдүгээр сарын 26-нд нэгэн эр Токио дахь Эзэнт гүрний банкинд эрүүл ахуйн байцаагчийн дүрээр нэвтэрч, 16 хүнд хортой шингэн уулгажээ. Нэгхэн минутын дотор санаанд оромгүйгээр хүмүүс шалан дээр унаж, тарчилж эхэлсэн бөгөөд энэ хооронд хүйтэн сэтгэлтэй дээрэмчин бэлэн мөнгөний кассыг тоносон юм. Дээрмийн төгсгөлд тэрээр нийт 12 хүнийг бүрэн хордуулсан гэдэг. Уг хэргээс хойш зургаан сарын дараа түүнийг баривчилжээ. Цагдаа нар Садамичи Хирасава гэгч энэ этгээдийг хулгайлагдсан чек дээрх гарын үсгээр нь таньж баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэрээр дээрмийн ард АНУ-ын иргэд байгаа ярьж байсан гэдэг ч нотлогдоогүй юм. Тэрээр олон жил шоронд хоригдсон бөгөөд түүнийг суллах хүсэлтийг 18 удаа шүүхээр оруулсан ч бүгдэд нь татгалзсан хариу сонсчээ. Тэрээр 32 жилийн дараа буюу 1987 онд уушгины хатгаагаар шоронд нас барсан ажээ. 

Хорон санаа биеэ отно

10 Сэтгэлзүйн хачирхалтай үзэгдэл

Шведийн Стокольм хотод 1973 оны наймдугаар сарын 23-ний өдөр Жан Эрик Олсон гэгч этгээд банкинд орж ирмэгцээ “Үдэшлэг эхэллээ” хэмээн хашгираад банкны тааз руу буудаж эхэлжээ. Тэрээр өөрийн хамтрагчдынхаа хамтаар банкны дөрвөн ажилтныг барьцаалсан байна. Хэрэгтэн барьцааны хүмүүсийн оронд 700.000 ам доллар, машин, дээрээс нь алуурчин, дээрэмчин Кларк Олофсоныг суллахыг шаардаж, нэг цагийн хугацаа өгсөн байна. Энэ хооронд барьцааны хүмүүсийг аврахын тулд Кларк Олофсон шиг царайтай нэг хүнийг банк руу оруулахаар болов. Хэрэг сунжирсаар таван өдрийн дараа банкийг нулимс асгаруулагч хийгээр утахад гэмт хэрэгтнүүд бууж өгөхөөс өөр аргагүй болсон байна. Дээрэмчдийг баривчлах үед барьцааны хүмүүс нь тэдэнтэй гар барьж, тэврэн үнсэж байсан нь хачирхалтай. Шоронд хоригдсоны дараа ч хүмүүс тэднийг эргэж очжээ. Энэхүү явдлыг сэтгэцийн эмч нар "Барьцааны хүмүүс амиа алдах эрсдэлтэй байсан учир маш их сэтгэлийн дарамтанд орсон" гэж тайлбарлажээ. Сарын дараа, сэтгэцийн эмч нар албан ёсоор энэхүү үйл явдлыг "Стокольмийн синдром" буюу хачин үзэгдэл" гэж нэрлэжээ. 

Сэтгэлзүйн хачирхалтай үзэгдэл

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()