Дэлгүүр хэсэхдээ бид яагаад их мөнгө үрдэг вэ?

Ганц цүнх авах гэж дэлгүүр ороод төлөвлөөгүй баахан зүйлс авчихаад дараа нь харамсдаг уу. Яг яах гэж дэлгүүр оров оо гэж амаа барих үе бидэнд бишгүй тохиолддог. Тэгвэл бид уймраа эсвэл үрэлгэндээ дэлгүүр хэсэхдээ төлөвлөөгүй худалдан авалт хийдэггүй юм байна. Судлаачдын хэлж буйгаар бизнес эрхлэгчид биднийг илүү их худалдан авалт хийлгэх олон янзын арга сэдсэн байдаг аж. Ингээд бид уншигчдадаа зориулж дэлгүүр хэсэхдээ мөнгөө гамнах сэтгэлзүйн аргуудыг танилцуулъя. 

Дэлгүүр хэсэхдээ бид яагаад их мөнгө үрдэг вэ?

1 Чимэглэлүүд бол урхи

Амралтын өдрөөр, улаан ногоон чимэглэлтэй дэлгүүрүүд таны нүдийг өөрийн эрхгүй татдагийг та анзаарч байсан уу? Энэ нь огт санаандгүй хэрэг биш. Сан Францискогийн “Алтан хаалга” их сургуулийн сэтгэлзүйн профессор Кит Ярроу (Kit Yarrow) дэлгүүрүүдийн чимэглэлүүдийн нарийн учрыг ийн тайлбарлажээ. Улаан өнгө нь сэтгэл сэргээж, эрч хүч мэдрүүлдэг. Улаан өнгийн дүрэмт хувцастай зөөгч бүсгүйчүүд бусад зөөгчөөс даруй 14-26 хувиар илүү цайны мөнгө авдаг байна. Харин ногоон бол илүү өөдрөг өнгө бөгөөд чинээлэг, аз хийморийг илтгэдэг.

Жижиглэнгийн худалдаачид барааныхаа үнийг үргэлж танд ойлгомжтой харагдахуйц ил тавих дуртай гэнэ. Мөн худалдан авагч нар лангууны голд байгаа бараанд илүү анхаарал хандуулдаг учраас наймаачид тэр хэсэгт хамгийн үнэтэй бараагаа тавьдаг аж. ү?

Чимэглэлүүд бол урхи

2 Дэлгүүр хэсэхдээ өндөр өсгийт өмсөөрэй

Саяхны нэгэн сонирхолтой судалгаанаас үзэхэд өндөр өсгийтэй гутал өмссөн худалдан авагч нарын оюун санаа тэнцвэрээ барихад илүү төвлөрдөг учраас дундаж юм уу, хямд үнэтэй бүтээгдэхүүн сонгодог гэжээ. Үүнээс гадна та дэлгүүр хэсэхдээ их мөнгө үрэхгүйн тулд йог, дасгал хийснийхээ дараа явах нь зүйтэй.

Дэлгүүр хэсэхдээ өндөр өсгийт өмсөөрэй

3 Шинэ мөнгөн дэвсгэрт

"Хэрэглэгчдийн судалгаа" сэтгүүлийн 2012 оны дугаарт зөвлөснөөр хүмүүс салбайсан, бохир, хуучин мөнгөө цоо шинэ бэлэн мөнгөөр солихыг илүүд үздэг учраас хуучин мөнгөө даруйхан үрж дуусгахыг зорьдог гэнэ. Тийм учраас бэлэн мөнгө авч гарах гэж байгаа бол та аль болох шинэ дэвсгэрт сонгож байхыг зөвлөе.

Шинэ мөнгөн дэвсгэрт

4 “Ухамсартай зогсолт”

Сэтгэл судлаач, доктор Эприл Лэйн Бенсон (April Lane Benson) "Худалдаж авах уу, үгүй юү? Яагаад бид  дэлгүүр хэсдэг вэ? Үүнийг хэрхэн зогсоох вэ" номондоо худалдан авагч нарт “Ухамсартай зогсолт” хийхийг зөвлөсөн байна. “Ухамсартай зогсолт” гэдэг нь худалдан авагч дэлгүүрт ороод өөрөөсөө "Би яагаад энд байгаа вэ? Би үүнийг авах хэрэгтэй юү? Би үүнийг аваад яах билээ? Яаж төлбөрөө төлөх билээ? Би хаана үүнийг тавих вэ? Үүнийг үнэхээр хэрэглэх болов уу? гэж асуухыг хэлдэг аж.

“Ухамсартай зогсолт”

5 Хэсэх дэлгүүрийнхээ тоог хязгаарла

"Forbes.com" сайтын бичсэнээр хэр олон удаа дэлгүүр хэснэ, төдий чинээгээр их худалдан авалт хийдэг ажээ. Та энэ үйлдлээ дэлгүүрүүдийн үнийг харьцуулахын тулд хийдэг гэж зөвтгөж магадгүй. Гэхдээ ингэх шаардлагагүй. Харин аль болох олон бараатай, үйлчлүүлэгч олонтой газраар л үйлчлүүлэхэд хангалттай.

Хэсэх дэлгүүрийнхээ тоог хязгаарла

6 Танихгүй хүнээс асуугаад үз

Аав тань үнэхээр кофены шинэ машин хүсэж байгаа юу? Эсвэл видео камер авмаар байгаа юу гэдгийг бодоод үзээрэй. “Нийгмийн нөлөөлөл” сэтгүүлд бичсэнээр баярын үеэр авсан бэлгээ хүмүүс бараг л ашигладаггүй гэнэ. Тэгэхээр хүнд хэрэг болохооргүй бэлэг өгөхөөс сэргийлэхийн тулд ойр дотны хүмүүсийнхээ бодлыг асууж байгаарай.

Танихгүй хүнээс асуугаад үз

7 Өнөөдөр худалдаж авалгүйгээр маргааш нь дахин ир

Худалдан авалт хийх нь таны тархины аз жаргалын төвийг идэвхжүүлдэг. Сайхан мэдрэмж авсан тархи таны мэдрэлийн холбоос руу химийн допамайн буюу аз жаргалыг гормоныг урсгадаг учраас та илүү худалдан авалт хийхийг хүснэ. Гэхдээ та энэ нөхцөлд өөрт хэрэггүй олон зүйл худалдаж авахын оронд маргааш ирж авна гэж өөртөө хэлээд шууд гэртээ харь. Маргааш нь тухайн үед авмаар санагдсан зүйл танд үнэхээр хэрэгтэй эсэх нь тодорхой болдог юм.

Өнөөдөр худалдаж авалгүйгээр маргааш нь дахин ир

8 Худалдагчтай найзархаж болохгүй

Худалдагч нартай илүү дотно найзархаг болсноор тэдний үгэнд орж илүү ихийг худалдан авах эрсдэлд хэрэглэгч нар ордог гэж "Forbes.com" сайтад бичжээ. 

Худалдагчтай найзархаж болохгүй

9 Зээлийн картаа гэртээ орхи

Судалгаагаар хүмүүс бэлэн мөнгөтэй байхаасаа илүү зээлийн карттай үедээ илүү их мөнгө үрдэг болохыг тогтоожээ. Картаа зуруулаад л байдаг, харин их мөнгө үрж байгаа мэт санагддаггүй. Харин бэлэн мөнгөтэй үед нэгд нэгэнгүй тоолох боломжтой учир бага мөнгө зарцуулдаг юм.

Зээлийн картаа гэртээ орхи

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()