Бидний бие мах бодь ямар гайхамшигтайг батлах сонирхолтой баримтууд

Хүний бие организм бол маш нарийн үйл ажиллагаатай, бүрэн цогц механизм юм. Нэг л эд эрхтэн нь доголдоход бусдадаа шууд нөлөөлдөг гайхалтай холбоо бүхий төгс цогцолбор болох хүний бие мах бодийн нууцыг эрдэмтэн мэргэд өнөө хэр нь бүрэн гүйцэд тайлж чадаагүй байгаа билээ. Бидний бие организм ямар гайхамшигтай бүтэц, онцгой чадвар, сонирхолтой зүйлсээр дүүрэн байдгийн наад захын жишээ болгож дараах найман баримтыг та бүхний өмнө дэлгэж байна.

Бидний бие мах бодь ямар гайхамшигтайг батлах сонирхолтой баримтууд

1 Уран нарийн хөдөлгөөнтэй "Хэл"

Бидний үг яриа хэлний тусламжгүйгээр ямар ч утга авцалдаагүй авиа байх болно. Чухам хэл л хамгийн их хөдөлгөөнтэй, уян хатан булчинтай учир бид өөрсдийгөө илэрхийлж, дуу авиа гаргаж, бие биетэйгээ ойлголцож чаддаг юм. 

Уран нарийн хөдөлгөөнтэй "Хэл"

2 Суналттай арьс

Арьс байгаагаасаа 2-3 дахин их сунадаг. Гари Турнер (Gary Turner) гэх Английн иргэн дэлхийн хамгийн уян хатан арьстай хүнээр тодорчээ. Түүний арьс 15 см хүртэл сунах чадвартай. Энэхүү чадвар 10.000 хүн тутмын нэгд тохиолддог. 

Суналттай арьс

3 Нулимс ганцаараа биш

Хүнд гурван төрлийн нулимс байдаг.  

  1. Үндсэн нулимс нь нүдний чийглэг байдлыг хадгалдаг 
  2. Хариу үйлдлийн нулимс нь ямар нэгэн өдөөлтийн үр дүн. Тухайлбал, сонгино хэрчих, нүүр рүү тань утаа үлээх үед нулимс гарна. 

Сэтгэл хөдлөлийн нулимс нь хүний сэтгэл хөөрөл, баяр баясал, уй гашуу, уйтгар гунигтай холбоотойгоор гардаг. Хэдийгээр энэ гурван төрлийн нулимс харагдах байдалаараа адил боловч микроскопоор харахад бүтэц нь хоорондоо ялгаатай байдаг ажээ. 

Нулимс ганцаараа биш

4 Нүдний солонгон бүрхүүл жижиг зангилаатай хүчирхэг булчин юм

Нүдний солонгон бүрхүүлийг микроскопоор харахад хар нүхэн доторхи аалзны тор шиг үзэгддэг. Үнэндээ тэрхүү тор нь хальсаар бүрхэгдээгүй булчингууд ажээ. Эдгээр булчин их ажлын дараа, гэрэлд удаан байх үед илүүтэй ядардаг байна. 

Нүдний солонгон бүрхүүл  жижиг зангилаатай хүчирхэг булчин юм

5 Та харь гаригийнхантай хамаатан байж магадгүй

Хүн эхийн хэвлийд байхдаа хувьслын бүх үе шатыг дамждаг. Эс байхаас эхлээд сүүл, заламгай, сарьсан хуруутай хүртэл болж байж хүний биеийг олдог. 

Та харь гаригийнхантай хамаатан байж магадгүй

6 Цагаан эсүүд үргэлж “дайсан”-ыг хайдаг

Цусны цагаан эсүүд нь аюул заналтай тэмцэх армитай байдаг. Тэд зөвхөн бактертай тулалддаггүй. 

Цагаан эсүүд үргэлж “дайсан”-ыг хайдаг

7 Таны шүд бактерийн бүрхүүлтэй

Бид шүдний өнгөрийг мэддэг хэрнээ энэ нь чухам юу болохыг сайн мэддэггүй. Тэгвэл эдгээр нь яг л зураг дээрх хөөсөн бохь шиг харагдах хүчиллэг ягаан бодисыг үүсгэдэг ажээ. Өнгөр дөнгөж үүсч байхдаа шүлсэнд саармагждаг ч удалгүй шүлс нөлөөлөхөө больж улам зузаарсаар шүдний цооролд хүргэдэг. 

Таны шүд бактерийн бүрхүүлтэй

8 Бид гэрлэн бүрхүүлээ үүсгэдэг

Бидний биеэс үл үзэгдэх хийн урсгал, уур маягийн зүйл ялгардаг бөгөөд үүнийг "Schlieren photography" гэж нэрлэгддэг тусгай зургийн тусламжтайгаар харж болдог. Үүгээр биеийнхээ эргэн тойронд байгаа гэрлэн бүрхүүлийг харах боломжтой. Хүн бүрийн "бүрхүүл" нь өөр бөгөөд дахин давтагдашгүй ажээ. 

Бид гэрлэн бүрхүүлээ үүсгэдэг

29
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()