Сурталчилгаа (15)
Хаах

Энэ сард таны ажил амьдрал, хайр дурлалд юу тохиолдох вэ? /Зурхай/

2018-08-31, 14:52
14,989

Есдүгээр сард таныг ямар гайхалтай үйл явдал, боломж хүлээж байгаа талаар та мэдэхийг хүсэж байгаа биз дээ? Ирэх сарын зурхайтайгаа танилцаж, ажил амьдралаа зохицуулж, магадгүй удахгүй ирэх ховорхон аз, гэгээн учрал, хайр дурлалаа тосон авахад бэлэн байгаарай. Таныг азын тэнгэр ивээх болтугай! 

Энэ сард таны ажил амьдрал, хайр дурлалд юу тохиолдох вэ? /Зурхай/

1 Хонины орд - Энэ сард таныг хайрын тэнгэр ивээх болно

Энэ зун таны амьдрал мартагдашгүй мөчөөр дүүрэн байсан. Харин есдүгээр сард та өөрийгөө эрч хүч багатайгаар мэдэрч болзошгүй. Гэхдээ та үүнд сэтгэлээр унаж болохгүй. Учир нь энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй.

Харин энэ сарын эхээр та өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, цаашид хэрхэн өөрийгөө хөгжүүлэх тухтай бодлоо цэгцэлж чадна. Ингэснээр та хожим зорилгодоо илүү дардан замаар хүрэх боломжтой болно.

Хайр дурлалын хувьд таныг энэ сард аз ивээх болно. Гадаад төрхөндөө өөрчлөлт хийснээр хүн болгон таныг магтаж, хэн нэгэн онцгой хүн олж харах юм.

Хонины орд - Энэ сард таныг хайрын тэнгэр ивээх болно

2 Үхрийн орд - Санхүүгийн тогтвортой байдал таныг хүлээж байна

Энэ сарын эхээр Санчир гариг Үхрийн ордны тойрог замд орж ирэх бөгөөд ингэснээр таныг төлөвлөсөн ажлаа бүтээхэд илүү хялбар байх болно. Мөн та энэ сард илүү бүтээлч сэтгэхүйгээ ашиглан ажиллах тул цагийг дэмий өнгөрүүлж  огт болохгүй шүү.

Мэдээж энэ сард илүү сайн ажилласнаар таны санхүүгийн байдал ч мөн тогтворжих юм. Гэсэн хэдий ч орлого, зарлагынхаа тэнцвэрийг сайн хянах нь зүйтэй.

Энэ сарын эхээр таны амьдралд ербусын нэгэн хөл тавих ажээ. Тэр хүн таны зүрхийг эзэмдэх боломжтой. Тиймээс та өөрийгөө илүү нээлттэй байх тал дээр анхаарна уу.

Үхрийн орд - Санхүүгийн тогтвортой байдал таныг хүлээж байна

3 Ихрийн орд- Өөрийгөө илүү нээ

Ихрийн ордны хүмүүс энэ сард гэр бүл, найз нөхдөдөө харамгүй цаг гаргах хэрэгтэй. Өнгөрсөн саруудад та маш шаргуу ажилласан болохоор өөрийнхөө эргэн тойрны хүмүүст анхаарал бага хандуулжээ. Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл гэр бүлд тань асуудал гарч, сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй гэдгийг санаарай.

Хэрвээ та өөрийн алдаагаа засаж чадвал хүмүүс танд ч мөн нээлттэй харьцах юм. Та сэтгэлээ бусдад нээвэл ямар нэгэн үл ойлголцол гарахгүй гэдэгт итгээрэй.

Ихрийн орд- Өөрийгөө илүү нээ

4 Мэлхийн орд- Хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сэргээгээрэй

Мэлхийн ордныхон есдүгээр сард ямагт таатай зүйлтэй учрах болно. Өмнөх сард та бага зэрэг азгүйтэж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ам мурийсан бол энэ сард өөрийн буруу зуршлаа засаж, хайртай хүмүүстэйгээ харилцаагаа эргэн сэргээж чадна.

Мэлхий бол бусад орд дундаас хамгийн эмзэг бөгөөд ялдамхан нь юм. Энэ сарын сүүлээр таны энэ шинж чанаруудыг гаргаж чадах хүнтэй та танилцана.Тантай найзлах хүсэлтэй олон хүн байдаг болохоор хүнээ сайн таньж байхыг зөвлөе.

Мэлхийн орд- Хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сэргээгээрэй

5 Арслангийн орд – Та ихийг хийж бүтээнэ

Та энэ сард өөрийн бас нэгэн сайн талаа олж илрүүлэх болно. Илүү бүтээлчээр сэтгэж, эргэн тойрныхноо алмайруулна. Тиймээс энэ сард ихийг хийж бүтээхийг хичээх нь зүйтэй. Хэрвээ та энэ сард шинэ ажилд орохоор төлөвлөсөн бол чадах бүхнээ дайчил. Тэгсэн цагт хүссэн ажилдаа орж чадна шүү.

Мөн гэр бүлийнхэндээ анхаарал сайн тавиарай. Харин санхүүгийн тал дээр энэ сард санаа зовохгүй байж болно. Гэсэн хэдий ч хуримтлал үүсгэхээ мартуузай. 

Арслангийн орд – Та ихийг хийж бүтээнэ

6 Охины орд- Таны амьдралд сайхан үйл явдлууд тохиох болно

Буд гариг энэ сарын 10-ны өдөр охины ордны тойрог замд орох бөгөөд энэ мөчтэй зэрэгцэн таны амьдралд сайхан үйл явдлууд тохиох болно.  

Хайр дурлалын амьдралд тань онц сонирхолтой үйл явдал болох аж. Тиймээс та өөрийгөө илүү нээж, харилцаагаа илүү гүнзгий шатанд оруулахыг зөвлөж байна. Та амьдралынхаа хором мөч бүхнийг төлөвлөдөг. Тэгвэл одооноос энэ зуршлаа хая. Заримдаа өнөөдрөөрөө амьдрах нь илүү хөгжилтэй байдаг юм шүү.

Охины орд- Таны амьдралд сайхан үйл явдлууд тохиох болно

7 Жинлүүрийн орд- Та эрч хүчтэй ажиллана

Энэ сард жинлүүрийн ордныхон ажлын амжилтаар дүүрэн байна. Та цаг ямагт хариуцлага үүрч, ажлаа эрч хүчтэй хийнэ. Хэрвээ та л хичээл зүтгэл гаргахгүй бол хэрхэн амжилт гаргах вэ?

Гэхдээ ажил, амралтаа зохицуулахгүй бол та дарамтанд автаж магадгүй юм. Алжаалаа тайлах хамгийн энгийн бөгөөд сайн арга бол гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх юм шүү. Харин таны санхүү энэ сард илүү тогтвортой байх тул үүнд санаа зовохгүй байж болно.

Жинлүүрийн орд- Та эрч хүчтэй ажиллана

8 Хилэнцийн орд- Сайн хүмүүстэй цагийг өнгөрөөвөл та эрч хүчээ нөхнө

Танд энэ сард болох зүйлс тааламжгүй байж магадгүй. Гэхдээ та үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Ямар хүмүүс таныг хүрээлж байна вэ гэдэгт дүгнэлт хийж, зайгаа барих хэрэгтэй. Тэгсэн цагт энэ сард таны ажил үйлс илүү бүтэмжтэй байх юм.

Харин өөрийн таарч тохирдог, эерэг зөв хүмүүстэй цагийг өнгөрөөвөл та эрч хүчээ нөхөж чадна. Хайр дурлалын хувьд нөгөө хүн тань таныг хайр халамжаар дутаахгүй боловч энэ нь таны сэтгэлд төдийлөн хүрэхгүй болов уу. Тиймээс та сэтгэлээ нээж, түүний хүчин чармайлтыг үнэлэхийг зөвлөе.

Хилэнцийн орд- Сайн хүмүүстэй цагийг өнгөрөөвөл та эрч хүчээ нөхнө

9 Нумын орд- Бие даасан хувь хүн гэдгээ мартаж болохгүй

Та хэчнээн өөдрөг үзэлтэй нэгэн байсан ч амьдрал таны тэвчээрийг сорих үед энэ чанараа алдахгүй байх нь хамгийн чухал гэдгийг санаарай. Мөн энэ сард таны анхаарал болгоомжгүйгээс болж зарим нэг үл ойлголцлын асуудлууд үүсч болзошгүй тул өөрийн уур хилэнг барьж сурах ёстой юм.

Хайр дурлалын хувьд та энэ сарын эхээр нэгэн хачирхалтай хүнтэй дотно харилцаанд орно. Гэхдээ та өөрийгөө бие даасан хувь гэдгээ мартаж болохгүй. Тиймээс ухаангүй дурлаж, хэн нэгнээс хамааралтай болохоос сэргийлээрэй.

Нумын орд- Бие даасан хувь хүн гэдгээ мартаж болохгүй

10 Матрын орд- Ойр дотны хүмүүстэйгээ дотно яриа өрнүүл

Хайр дурлалыг идэвхтэй хайсан матрын ордныхон хүссэн хүнтэйгээ тун удахгүй учирна. Гэхдээ хүнийг зөвхөн гаднах төрхөөр нь дүгнэхээс гадна үг, үйлдлээр нь шинжихээ бүү мартаарай.

Энэ сард танд ажлын олон боломж үүдээ нээж байна. Гэхдээ хүссэн зүйлээ олж авахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн бусдаас тусламж гуйхаас ч бүү тээнэгэлз. Учир нь танд санаа тавьдаг хүмүүс хамгийн сайн зөвлөгөө өгч чадна.

Матрын орд- Ойр дотны хүмүүстэйгээ дотно яриа өрнүүл

11 Хумхын орд- Ганцаараа цагийг өнгөрүүл

Амьдрал танд хязгааргүй олон боломж гаргаж өгдөг ч одоогийн байдлаар та эдгээрийг олж харж чадахгүй байна. Харин үүнд таны ихэмсэг, хамраа сөхсөн зан саад болж буй. Тиймээс ганцаараа цагийг өнгөрүүлж, хувь хүний зан чанараа хэрхэн засах тухайгаа бодох ёстой.

Хэрвээ та хэн нэгэн хүнтэй танилцаж, амьдралдаа бага зэрэг өөрчлөлт хийхийг хүсвэл бүхнийг өөрөөсөө эхлээрэй. Илүү нээлттэй, хэр зэрэг ухаалаг байх тал дээр анхаарч, бардам зангаа багасгах хэрэгтэй шүү.

Хумхын орд- Ганцаараа цагийг өнгөрүүл

12 Загасны орд- Өөртөө итгэх итгэлээ дээшлүүл

Та энэ сард бүтээлч санаа, эрч хүчээр дүүрэн байна. Энэ боломжийг ашиглан бодсон санаснаа тултал нь биелүүл. Гэхдээ аливаа зүйлийг хийхдээ яарч сандарч болохгүй. Энэ нь магадгүй таны хийсэн ажлыг үр дүнгүй болгоно. “Яарвал даарна” гэдэг үгийг ямагт санахад илүүдэхгүй.

Мөнгө санхүүгийн хяналтаа сайжруулаагүй цагт, та өөрийгөө эрхлүүлэх боломжгүй. Тиймээс энэ сар “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээрэй”. Мөн өөртөө итгэх итгэлээ дээшлүүлээгүй цагт таны хайр дурлалын амьдрал нэгэн хэвийн үргэлжилнэ.

Загасны орд- Өөртөө итгэх итгэлээ дээшлүүл

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()