Сурталчилгаа (15)
Хаах

Таалагдсан хүнтэйгээ хэрхэн хурдан танилцах вэ?

Та хэн нэгэнтэй илүү ойр дотно танилцахыг хүсэж байсан ч хэрхэн түрүүлж ам нээхээс санаа зовдог уу? Энэ нь магадгүй таны бүрэг ичимхий зангаас, аль эсвэл орчин нөхцөл бүрдээгүйгээс, бас тохиромжгүй цаг хугацаанаас ч шалтгаалж болох юм. Тэгвэл та дараах мэдээллийг сонирхоод үзээрэй. Доорх арга барилаар та хаана ч, хэнтэй ч нээлттэйгээр харилцан яриа үүсгэж чадна.

Таалагдсан хүнтэйгээ хэрхэн хурдан танилцах вэ?

1 Хамгийн түрүүнд асуулт тавьж бай

Яагаад хамгийн түрүүнд асуулт тавих хэрэгтэй вэ гэж үү? Учир нь асуулт цаашдын харилцан ярианы эх үүсвэрийг тавьж өгдөг бөгөөд ямар нэгэн пауз үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Та бүхий л санаачилгыг өөрийн гартаа авсан л гэсэн үг.

Хамгийн түрүүнд асуулт тавьж бай

2 Та ямар асуулт тавих ёстой вэ?

Мэдээж хамгийн түрүүнд таны толгойд юу асуух вэ гэсэн бодол орж ирнэ.

Нэгдүгээрт, нээлттэй асуулт тавь. Энэ нь таны харилцан яриаг илүү хялбар болоход тусална. Гэхдээ улс төр, шашин, гэр бүл гэсэн сэдэв рүү орохгүй байсан нь дээр шүү. Ялангуяа улс төр болон шашин маш том сэдэв учир нөхөрлөл тань маргаанаар төгсөх вий.

Гэр бүл хэдийгээр хаалттай, хориотой сэдэв биш боловч та тухайн хүний амьдрал, гэр бүлд юу тохиолдож байгааг мэдэхгүй шүү дээ. Магадгүй тэрээр саяхан дотны хүнээ алдсан ч байж болох юм. Энэ тохиолдолд та хувийн чанартай асуулт тавьснаар тухайн хүний  эмзэг сэдэв, таагүй дурсамжийг хөндөж тэр цаашид ярилцахаас татгалзах болно.

Та ямар асуулт тавих ёстой вэ?

3 Дараах сэдвийн талаар ярилцаарай

Ажил бол хамгийн  тохиромжтой сэдэв. Хэрвээ та ажлынхаа хамтрагчтай ярьж байвал:

-“Сайн уу, чамтай өдөр болгон оффист таардаг учир мэндлэхээр шийдлээ. Чамайг илүү сайн танихыг хүсэж байна”.

-“Та аль хэсэгт ажилладаг вэ? Ямар албан тушаалтай вэ?”

-“Та энд юу хийдэг вэ?” гэх мэт.

Энэ бүх асуултыг та өөрийн дуртай асуултаар сольж болох бөгөөд "Ажилдаа дуртай юу?" гэж асуусан ч болно.

Мөн оршин суугаа хаяг, байрны талаар асуух боломжтой. Жишээлбэл: Хэрвээ та хөрштэйгөө дэлгүүрт таарвал өмнө нь энэ дүүрэгт амьдарч байсан эсэх, энэ дүүрэг таалагдаж байна уу, энэ газар юу хийх дуртай вэ гэх мэт асууж болно.

Дараах сэдвийн талаар ярилцаарай

4 Загварын сэдэв хамгийн сонирхолтой нь

Загварын талаар ярилцах нь маш өргөн, сонирхолтой сэдэв байх болно. Өөрт таалагддаг брэнд, эсвэл бусад хүмүүсийн зүүж буй гоёл чимэглэлийн талаар асууж, түүний таалагддаг брэнд,загварын талаар сонирхоорой. Түүний ямар нэгэн зүйл танд таалагдаж байгааг хэлж, хаанаас худалдаж авсныг нь ч асууж болно.

Дээрх бүх зүйлийг та яриандаа оролцуулж ярихдаа нэлээд урт хугацааны харилцан яриа үүснэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Загварын сэдэв хамгийн сонирхолтой нь

5 Харин та сонсож сураарай

Сонсож сурах нь хүнд байх чухал чанаруудын нэг бөгөөд тухайн хүнийг та анхааралтай сонсож чадсанаар түүний асуултанд тохирох, зөв хариултыг өгч чадна. Ингэснээр та харилцагчийнхаа анхаарлыг татах боломжтой.

Хэрвээ та одоог хүртэл сонсож сураагүй бол өөртөө цаг гаргаж энэхүү чадварт суралцаарай.

Харин та сонсож сураарай

6 Эцэст нь харилцан яриандаа тохирсон хариултыг өгөөрэй

Сайн харилцан яриа гэдэг бол асуулт, хариултын зохицол юм. Заримдаа бид зөвхөн асуулт тавьж харилцагчаа залхаадаг бөгөөд харилцагч тань өөрийгөө яг л байцаалт өгч байгаа мэтээр бодох болно. Харин үүний оронд асуулт асуугаад, харилцагчийнхаа хариултыг сонссоны дараа өөрийн үзэл бодлыг илэрхийлэхэд буруудахгүй.

Жишээлбэл, та харилцагчаасаа түүний дуртай брэндийн талаар асуугаад дараа нь өөрийнхөө дуртай брэндийн талаар хэлж болно. Ингээд та дараагийн алхмаа хийж өөр асуулт тавьж, харилцан яриагаа үргэлжлүүлэх шаардлагатай.

Асуулт, хариултаа зөв зохицуулснаар таны харилцан яриа сонирхолтой болох болно. Та бусадтай харилцахдаа амжилт гаргаж чадлаа шүү дээ.

Эцэст нь харилцан яриандаа тохирсон хариултыг өгөөрэй

7 Сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй

Магадгүй та өөрийн сэтгэл хөдлөлийг нуухыг хичээж, тайван харагдахыг оролдож болох юм. Үнэн хэрэгтээ та ярилцахдаа биеийн хөдөлгөөн, нүүрний  хувирлаар илэрхийлж болно. Энэ нь таны яриаг илүү сонирхолтой болгоно. Хүмүүс ихэнхдээ хөгжилтэй, эрч хүчтэй хүнтэй ярилцах дуртай байдаг гэдгийг мартаж болохгүй.

Танихгүй хүнтэй яриа өрнүүлэх тийм ч хялбар байдаггүй ч дээрх дүрмийг баримталснаар та дотно танилцахыг хүссэн хүнтэйгээ чөлөөтэй ярилцах боломжтой болно. Танд амжилт хүсье.

Сэтгэл хөдлөлөө нуух хэрэггүй

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()