Сурталчилгаа (15)
Хаах

Хайртай эцэг эхдээ дараах мэдээллийг заавал хүргээрэй!

Биднийг хамгийн анх ямар нэгэн зүйлийг амжилттай хийхэд эцэг эх маань баярлаж байсан шиг бид ч эцэг эхийнхээ амжилтаар бахархах цаг үе элбэг Өндөр настай ээжийгээ ухаалаг утас хэрэглэж сурснаар нь бахархаж, аав тань дэлгүүрт мобайл банк ашиглаж төлбөр төлж байхыг хараад маш их баярлах үе элбэг тохиолдоно. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь туслахын тулд та аав ээждээ юу зааж өгөх хэрэгтэй вэ?

Хайртай эцэг эхдээ дараах мэдээллийг заавал хүргээрэй!

1 Орчин үеийн технологийн давуу талыг харуул

Хамгийн эхний, хамгийн чухал зөвлөгөө бол орчин үеийн технологийн давуу талыг хайртай эцэг эхдээ танилцуулах явдал юм. Жил ирэх тусам төрөл бүрийн шинэлэг техник технологи бидний амьдралд нэвтэрч байгаа учир тэдэнд хэрэгтэй төхөөрөмжийг авч өгөх нь зүйтэй.

Харин дараа нь ахмад настнууддаа цахим ертөнцөөр аялах арга замыг зааж хэрхэн өөрт хэрэгтэй мэдээллийг олж унших талаар таниулж өгөх хэрэгтэй. Ялангуяа энэ нь тэтгэвэрт гарсан өндөр настнуудад маш их хэрэгтэй бөгөөд гэрээсээ гарахгүйгээр хэрхэн өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжтой талаар харуулаарай. Ийнхүү таны эцэг эх өдөр бүр ямар нэгэн зүйлийг сурах эрмэлзэлтэй болж чадвал та түүнийг альцгеймер болон бусад төрлийн өвчин тусахаас сэргийлж чадна.

Орчин үеийн технологийн давуу талыг харуул

2 Хууран мэхлэлтийн талаар тайлбарлаарай

Тэтгэвэрт гарсан эцэг эхийгээ бодвол та их хэмжээний мэдээллийг өдөр бүр сонсдог бөгөөд энэхүү мэдээлэл нь эцэг эхийн тань хувьд сонирхолтой байдаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс тэдэнтэй мэдээллээ хуваалцаж, төрөл бүрийн хууран мэхлэлтээс авраарай.

  • Банкнаас дуудлага ирэх:  Хуурамч банкны ажилтан танаас картныхаа дугаарыг хэлэх эсвэл утсан дээр ирсэн кодоо хэлэхийг хүсэх болно.  Эцэг эхдээ утсаар төрөл бүрийн бичиг баримтын мэдээлэл өгч болохгүй гэдгийг хэлээрэй. Энэ аргаар хуурамч банкны ажилтан дансан дахь мөнгийг нь хоослох магадлалтай.
  • Линкийн дагуу нэвтрэх хүсэлт: Энэ төрлийн аргаар таны утсанд хуурамч программ суурилагдаж, таны дансан дахь мөнгийг хоослох магадлалтай. Ямар нэгэн өөртөө итгэлгүй үйлдэл хийхээс өмнө тантай зөвлөлдөх хэрэгтэй гэж эцэг эхдээ хэлээрэй. Бас танихгүй дугаараас ирсэн зурвасыг танд заавал харуулах хэрэгтэй гэдгийг сануулах нь зүйтэй.
  • Санаанд оромгүй хонжвор: Гэхдээ та татвараа төлснийхөө дараа энэхүү шагналаа хүлээн авах боломжтой гэсэн хуурамч зурвас ирэх болно. Үүнээс гадна зурагтаар гардаг төрөл бүрийн шагналтай нэвтрүүлэгт холбогдох хэрэггүй. Учир нь та тэдэнтэй холбогдоогүй байсан ч таны нэгж унадаг гэдгийг сануулаарай.

Хууран мэхлэлтийн талаар тайлбарлаарай

  • Хямд үнэтэй бүх төрлийн өвчин анагаах бүтээгдэхүүн: Ихэнхдээ эрүүл мэндийн ажилтны хувцас өмссөн хууран мэхлэгчид байдаг бөгөөд тэд гэрээр тань  явж өөрийн барааг танилцуулах болно. Харин тэдний зарж буй бараа хуурамч гэдгийг санах хэрэгтэй.
  • Таны хүү, охинтой муу зүйл тохиолдлоо:  Ихэнхдээ хууран мэхлэгчид мөнгө шилжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж хэлдэг. Тиймээс хамгийн муу мэдээг сонссон ч нэн түрүүнд тань руу холбогдож, үнэн эсэхийг нягтлах хэрэгтэй гэдгийг эцэг эхдээ ойлгуулж, амлалт аваарай. Үүнээс гадна хэрвээ та дуудлаганд нь хариулахгүй бол холбогдох боломжтой хэд хэдэн хүний утасны дугаарыг бичиж үлдээсэн нь зүгээр.
  • Гэр бүлийн хэн нэгний захиалга: Хэн нэгэн тань руу залгаад таны танил тань нэгэн бүтээгдэхүүнийг захиалсан бөгөөд та төлбөрийг нь төлөх хэрэгтэй байна гэж хуурах явдал цөөнгүй гардаг. Ямар ч тохиолдолд, хэрвээ та энэ захиалгын талаар мэдэхгүй л бол төлбөр төлөх шаардлагагүй гэдгийг ойлгуулаарай.
  • Хуурамч төлбөр төлөлт: Данс андуурч таны данс руу мөнгө хийчихлээ. Буцаагаад шилжүүлээч гэсэн хууран мэхлэлт хаа сайгүй. Хэрвээ үнэхээр таны данс руу данс андуурч мөнгө шилжсэн бол шилжүүлэгч таны тусламжгүйгээр буцаагаад мөнгөө татаж авах боломжтой.

3 Зурагт яагаад хэрэгтэй гэдгийг ойлгуулах

Хэдийгээр настай хүмүүс зурагт их үздэг ч таашаалыг мэдэрч сонирхолтой зүйл үзэхээсээ илүү стрессийн байдалтай болдог. Нас ахих тусам хүмүүс таагүй мэдээллийг илүү хүндээр тусгаж авч өөрсдийгөө сэтгэл санааны хямралд оруулдаг билээ. Ингээд тэд хүн бүр аюултай орчинд амьдарч байна гэж ойлгож эхэлдэг.

Харин та орчин үеийн зурагтны бүхий л давуу талыг мэдэж байгаа учир  эцэг эхдээ энэ бүх давуу талыг нь зааж өгч, сонирхолтой мэдээлэл, сонирхолтой нэвтрүүлэг үзэхэд нь туслаарай.

Зурагт яагаад хэрэгтэй гэдгийг ойлгуулах

4 Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнтэй хоолыг танилцуулах

Мэдрэлийн эмч Роберт Сапольски "Хүмүүс 35 хүрээд шинэ дуу сонсохоо больж, 39 хүрээд шинэ төрлийн хоол амсахаа больдог" гэж хэлжээ. Гэтэл орчин үед өдөр ирэх бүр шинэ хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагдах болсон бөгөөд таны хоолны цэсэнд шинэхэн бүтээгдэхүүн яагаад орж болохгүй гэж?

Эцэг эхдээ, дэлгүүрийн лангуу дээр зарагдаж буй шинэ хүнсний бүтээгдэхүүнээс айх хэрэггүй гэдгийг ойлгуул. Харин сайн гэгч нь судалж байгаад хэрэглэхийг зөвлөөрэй.

Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнтэй хоолыг танилцуулах

5 Аяллын үеэр хэрхэн хэмнэлт хийх талаар тайлбар хүргээрэй

Орчин үед хүмүүс аялал жуулчлалын байгууллагад хандах нь цөөрсөн бөгөөд ихэнхдээ өөрсдөө аялал зохион байгуулах сонирхолтой болсон.

Эцэг эхдээ ямар сайтаас хэрхэн тасалбар захиалбал хямд тусах, алдартай аялагчдын блогийг уншуулж, хоол, нислэг, явган аялал зэрэгт хэрхэн хэмнэлт хийж болох талаар танилцуулаарай.

Аяллын үеэр хэрхэн хэмнэлт хийх талаар тайлбар хүргээрэй

6 Биеийн дасгал хөдөлгөөн чухал гэдгийг ойлгуул

Биеийн дасгал хөдөлгөөн хийх нь хөгшрөлтийг удаашруулж, ясны жин алдагдахаас урьдчилан сэргийлдэг учир яс хугаралт бага байх болно. Өглөөгүүр дасгал хийж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь таны эцэг эхийн зуршил болох ёстой. Хайртай эцэг эхдээ нохой бэлэглэсэн ч болох юм. Мэдээж, тэд нохойгоо салхилуулахыг хүснэ шүү дээ.

Биеийн дасгал хөдөлгөөн чухал гэдгийг ойлгуул

22
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()