Нойр хулжаадаг санаанд оромгүй 10 хоол хүнс

Нойргүйдэлд хамгийн түгээмэл нөлөөлдөг хүчин зүйл нь амьдралын буруу хэв маяг, сэтгэцийн эрүүл мэнд, мөн хоол хүнсний зохисгүй хэрэглээ юм. Эрдэмтдийн зөвлөж буйгаар хэр зэрэг тайван сайхан унтаж амарна, төдий чинээ тархи оюун санаа болоод биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал сайн байдаг гэнэ. Тиймээс олно улсын эрдэмтэд орой унтахынхаа өмнө юуг идэхгүй байвал зохистой талаарх дараах зөвлөмжийг өгч байна.

Нойр хулжаадаг санаанд оромгүй 10 хоол хүнс
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Гаа

Хэдийгээр гаа нь эрүүл мэндийн олон ач тустай ч сайн унтаж амрах асуудлын тухайд тийм биш. Мэдээж сэтгэл санаа тайвшруулахад гаатай цай уух нь сайнаар нөлөөлдөг. Эсвэл хоол идсэний дараа хүмүүс амаа цэвэрлэхийн тулд гаатай бохь зажилдаг. Гэхдээ илүү сайхан амрахыг хүсэж байгаа үед унтахын өмнө эдгээр зуршлаа орхих хэрэгтэй. Шалтгаан нь гаа цээж хорсгодог ажээ. 

Гаа

2 Брокколи

Брокколи, бөөрөнхий байцаа, лууван, цэцэгт байцаа уусдаггүй эслэг учраас хоол боловсруулах тогтолцоонд шингэхдээ удаан байдаг. Тиймээс хэрвээ та унтахынхаа өмнө эдгээр ногоог ихээр идвэл бие махбодь чинь шингээхийн тулд шөнөжингөө ажилласаар хонох болно. 

Брокколи

3 Сонгино

Сонгино өөртөө уусдаг эслэг агуулдаг учраас гэдсэнд хий дүүргэдэг. Энэ нь таны ходоодонд нэмэлт ачаалал үүсгэж, хүчил бий болгосноор тухгүй мэдрэмж төрүүлнэ. Гэдсэнд үүссэн хүчил дээшилж таны хоолой руу хий зүйл дүүргэж, хэхрүүлдэг талтай. Хэрвээ та эрүүл оройн хоол идмээр байгаа бол сонгино бага хийхийг зөвлөж байна. 

Сонгино

4 Самар болон үр

Та дуртай киногоо үзэнгээ самар иддэг үү? Гэхдээ сайхан унтаж амарья гэвэл энэ төрлийн хүнснээс зайлсхийсэн нь дээр. Учир нь самар нь шөнийн цагаар хэрэгцээгүй эрч хүчийг өгнө. Ийм төрлийн хүнсийг өглөө идэхэд л тохиромжтой. 

Самар болон үр

5 Даршилсан мах

Утсан давсалсан мах, пеперони, зайдас хиам нь тархийг өдөөх норэпинефрийг үйлдвэрлэхэд тус болох амин хүчил агуулдаг. Үүнээс гадна, ходоодонд маш удаан шингэдэг уураг, өөх тосыг ихээр агуулдаг учраас унтахынхаа өмнө утсан мах идвэл, маш тухгүй амарна. Ходоод тань шөнийн турш ажиллаж, тархи чинь ч мөн амрахгүй. 

Даршилсан мах

6 Халуун ногоотой хоол

Халуун ногоотой хоол нь бодисын солилцоог эрчимжүүлж, зарим төрлийн халуун ногоо жингээ хасаж буй хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ таны хоолой болон цээжийг хорсгох мэдрэмж төрүүлснээр сайхан унтаж амрахад тань саад болох талтай. Халуун ногоотой хоолыг шингээх нь жинхэнэ асуудал бөгөөд шөнийн турш таны биеийн хэмийг хүйтнээр нь хадгалах ёстой биеийн төвийн дулааныг ихэсгэдэг гэмтэй ажээ. 

Халуун ногоотой хоол

7 Зайрмаг

Хэрвээ унтахаасаа өмнө том савтай шоколадтай зайрмаг идэж байгаа бол сайхан амрах тухай март. Учир нь их хэмжээний өөх тос агуулсан зайрмаг ходоод гэдэсний ажиллах горимыг багасгадаг. Тэгэхээр тослог ихтэй, амттай зайрмаг идэхийн оронд бага илчлэгтэй йогурт, сүү уусан нь хавьгүй дээр.  

Зайрмаг

8 Цэвэр шоколад

Хоёр нүд цэвэр шоколад идэх нь бодисын солилцоог эрчимжүүлж, тархи толгой сэргээдэг. Гэвч кофейн агуулдаг учраас сайн унтаж амрахад тань туслахгүй. Цэвэр шоколад нь илүү их кофейн агуулдаг тул оронд нь цагаан шоколад идэхийг хичээгээрэй. 

Цэвэр шоколад

9 Ногоон цай

Ногоон цай нь теобромайн, теофиллайн зэрэг сэргээгч бодис агуулдаг учраас зүрхний хэмнэлийг түргэсгэж, түгшлийг бий болгодог талтай. Хэрвээ та кофейнд мэдрэг, нойрны асуудалтай байгаа бол унтахынхаа өмнө ногоон цай уух хэрэггүй. 

Ногоон цай

10 Ус

Мэдээж та өдрийн турш усаа сайн уух хэрэгтэй. Гэхдээ унтахынхаа өмнө их ус уувал шөнийн турш олон удаа ариун цэврийн өрөө рүү орох хэрэг гарна. Та өдрийн усны алдагдлаа шөнө оройтуулж нөхөхийн оронд унтахаасаа 90 минутын өмнө шингэн зүйл уух нь тохиромжтой. 

Ус

Та унтахынхаа өмнө дээрх хоол хүнснээс алийг нь иддэг вэ? Хоолны зуршлынхаа талаар бидэнтэй хуваалцаарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()