Алдартнуудын хамгийн сүүлчийн гэрэл зураг

Хүн хэдий алдар хүндтэй, хөрөнгө чинээтэй байлаа ч цаг нь ирвэл хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг нь жам юм. Хамгийн аймшигтай зүйл бол “Үнэн” хэмээх нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч, сэтгэлд мэдрэгдэж, нүднээс нулимс урсгадаг тэр л зүйл. Хорвоо дээрх хамгийн үнэн зүйл бол төрөх, үхэх хоёр. Гэвч хүн төрөхөд бид баяр хөөр болон угтан авдаг ч орчлонгоос буцаж буй нэгнийгээ нулимс дуслуулан үддэг. Ингээд та бүхэнд алдартнуудын амьсгал хураахаасаа хэд хоног, тэр ч бүү хэл хэдхэн минутын өмнө авахуулсан гэрэл зургуудыг байна.

Алдартнуудын хамгийн сүүлчийн гэрэл зураг

1 Пол Уокер

Жүжигчин Пол Уокер (Paul Walker) 2013 оны арваннэгдүгээр сард нэгэн үдэшлэгээс өөрийн улаан өнгийн "Porsche" машинаа унаад гарчээ. Тэрбээр 150 км/ц-ийн хурдтай давхиж байсан бөгөөд хуучин дугуй нь буудсанаас болж жолоогоо алдан осолд орж нас барсан юм. Энэ зургийг Пол Уокерийг машинтайгаа хөдлөхийн өмнөхөн авсан байна. 

Пол Уокер

2 Мэрилин Монро

Жүжигчин Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны долдугаар сард нас барахаас хэдхэн хоноийн өмнө энэ зургаа даруулсан юм. Түүнийг хэт сэтгэл гутралд орсон учраас амиа хорломон гэсэн албан ёсны мэдэгдлийг цагдаа нар гаргасан ч бусдад хорлогдсон байх магадлалтай гэж үздэг хүмүүс цөөнгүй бий. 

Мэрилин Монро

3 Никола Тесла

Зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер Никола Тесла (Nikola Tesla) нь XX зууны суут эрдэмтдийн нэг юм. Тэрбээр физикийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ч санхүүгийн байдалдаа анхаарал хандуулаагүйн улмаас амьдралынхаа сүүлийн жилүүдэд үгээгүй хоосон болсон гэдэг. Никола Теслаг нас барахаас хэдхэн хоногийн өмнө 1943 оны нэгдүгээр сард энэ зургийг авсан юм. 

Никола Тесла

4 Владимир Ильич Ленин

Оросын хувьсгалч, коммунист улс төрч, ЗХУ-ын анхны тэргүүн Владимир Ильич Ленин (Vladimir Ilyich Lenin) 1924 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр зүрхний шигдээсийн улмаас нас барсан юм. Энэ зургийг түүний биеийн байдал анх муудах үед буюу 1923 оны тавдугаар сард авчээ. 

Владимир Ильич Ленин

5 Тим Берглинг

Алдарт DJ, хөгжмийн продюссер Тим Берглинг (Tim Bergling) буюу "Avicii" 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нас барсан билээ. Түүний үхлийн шалтгаан одоо хүртэл тодорхой болоогүй байгаа ч хэвлэлийнхэн "Avicii"-г амиа хорлосон хэмээн мэдээлж байсан юм. Тэрбээр нас барахаасаа хэдхэн өдрийн өмнө найзынхаа үдэшлэг дээр энэ зургийг авахуулжээ. 

Тим Берглинг

6 Диана гүнж

1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотоор зугаалж явсан Диана гүнж (Princess Diana) папарацчдаас зугтахын тулд машинтайгаа хурд хэтрүүлэн давхисаар "Pont de l'Alma" нэртэй хонгилд осолдож нас барсан юм. Тэрбээр Английн хунтайж Чарльз (Prince Charles)-тай гэрлэсэн цагаасаа эхлэн дэлхий нийтийн анхааралд орсон бөгөөд салсныхаа дараа ч гэсэн папарацчдын гол бай болсоор байжээ. Энэ зургийг нэр нь үл мэдэгдэх гэрэл зурагчин осол болохоос хэдхэн мөчийн өмнө авсан байна. 

Диана гүнж

7 Фредди Меркьюри

Алдарт дуучин Фредди Меркьюри (Freddie Mercury) олон жилийн турш өөрийгөө ДОХ-той гэдэг мэдээллийг няцааж байсан ч 1991 оны арваннэгдүгээр сард тус өвчнөөсөө болж нас барсан билээ. Түүнийг нас барахаас тав хоногийн өмнө энэ зургийг дарсан гэнэ. 

Фредди Меркьюри

8 Мухаммед Али

Дэлхийн бүх цаг үеийн шилдэг боксчдын нэг Мухаммед Али (Mohammed Ali) 32 жилийн турш Паркинсоны өвчинтэйгөө тэмцсэний эцэст 2016 оны зургадугаар сард нас барсан юм. Энэ зургийг түүнийг нас барахаас нэг сарын өмнө авчээ. 

Мухаммед Али

9 Жон Леннон

"The Beatles" хамтлагийн гишүүн, дуучин, ая зохиогч Жон Леннон (John Lennon) 1980 оны арванхоёрдугаар сард өөрийн шүтэн бишрэгч Марк Дэвид Чапманд (Mark David Chapman) буудуулж амиа алдсан билээ. Энэ зураг дээр Жон Леннон гарын үсгээ алуурчиндаа зурж өгч буй юм. Мэдээж хэрэг тухайн үед тэрээр өөрийг нь хороох гэж буйг огт гадарлаагүй биз ээ. Үүнээс хэдхэн мөчийн дараа Марк Дэвид түүнийг буудсан юм. 

Жон Леннон

10 Эми Уайнхаус

Дуучин Эми Уайнхаус (Amy Winehouse)-ыг Лондон хот дахь байшиндаа архинд хордож нас барахаас долоо хоногийн өмнө папарацчид энэ зургийг авчээ. 

Эми Уайнхаус

11 Стив Жобс

"Apple" компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) 2011 оны арваннэгдүгээр сард ходоодны хорт хавдраар нас барсан. Энэ зургийг Стив Жобсын найз аравдугаар сард авсан бөгөөд энэ түүний өвчтэй байгааг харуулсан цөөн хэдэн гэрэл зургийн нэг юм.

Стив Жобс

12 Жими Хендрикс

Бүх цаг үеийн шилдэг гитарчин гэгддэг Жими Хендрикс (Jimi Hendrix)-ийг архины гүн хордлогод орж нас барахаас нэг хоногийн өмнө буюу  түүний найз бүсгүй энэ зургийг авчээ. 1970 оны есдүгээр сар.

Жими Хендрикс

13 Уитни Хьюстон

Алдарт дуучин Уитни Хьюстон (Whitney Houston) нас барахаас нэг өдрийн өмнө энэ зургийг авчээ. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр байрлаж байсан зочид буудлын өрөөнд нойрсуулагч эм хэтрүүлэн хэргэлсэний улмаас амиа алдсан юм. 

Уитни Хьюстон

14 Дэвид Бови

Дуучин Дэвид Бови (David Bowie)-г уушгины хорт хавдраар 2016 оны нэгдүгээр сард нас барахаас нь гурав хоногийн өмнө түүний нэг шүтэн бишрэгч энэ зургийн авсан юм. 

Дэвид Бови

15 Тупак Шакур

Реппер Тупак Шакур (Tupac Shakur)-ыг 1993 оны есдүгээр сард Лас Вегас хотод буудуулахаас хэдхэн мөчийн өмнө энэ зургийг авчээ. 

Тупак Шакур

16 Элвис Пресли

1977 оны наймдугаар сард рок-н-роллын хаан Элвис Пресли (Elvis Presley) найз бүсгүй Жинжер Алдены хамт эмнэлэгт үзүүлээд гэртээ харих замд энэ зургийн авсан байна. Элвис Пресли тэр оройдоо зүрхний шигдээсээр нас барсан юм. 

Элвис Пресли

17 Хит Лежер

Жүжигчин Хит Лежер (Heat Ledger) 2008 оны нэгдүгээр сард "The Imaginarium of Doctor Parnassus" киноны зураг авалтын талбай дээр байгаа нь. Энэ зургийг авснаас нэг хоногийн дараа тэрбээр нойрсуулагч эмийнхээ тунг хэтрүүлэн амиа алджээ. 

Хит Лежер

18 Робин Уильямс

2014 оны долдугаар сард жүжигчин Робин Уильямс (Robin Williams) өөрийн тэжээвэр сармагчин Кристалтай цуг байгаа зургаа инстаграм хуудсан дээрээ тавьсан юм. Тэрбээр энэ зургийг авснаас 20 хоногийн дараа Калифорни муж дахь гэртээ амиа хорложээ. 

Робин Уильямс

19 Курт Кобейн

"Nirvana" хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Курт Кобейн (Kurt Cobain) өөрийгөө буудахаас долоо хоногийн өмнө энэ зургийг мэргэжлийн гэрэл зурагчин Жессе Фроман (Jesse Froman)-аар авахуулжээ. 

Курт Кобейн

20 Майкл Жексон

Попын хаан Майкл Жексон (Micheal Jackson) 2009 оны зургадугаар сарын 24-ний өдөр зүрх нь зогссоны улмаас нас барсан билээ. Тэрбээр тухайн үед "This is it" нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байсан юм. Энэ зургийг тоглолтын бэлтгэлийн үеэр авчээ. 

Майкл Жексон

37
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()