Сурталчилгаа (15)
Хаах

Шинжлэх ухаан хариултыг нь өгч чадаагүй байгаа 10 сонирхолтой асуулт

Техник, технологи өндөр хөгжсөн өнөө цагт ямар ч асуултын хариуг тун амархан олж болно гэж хүмүүс ойлгодог болсон. Гэхдээ үнэн хэрэгтээ яг ч бас тийм биш. Судалгааны явцад цоо шинэ баримтууд гарч ирж, өмнөх онол, таамаглалаа няцаадагт эрдэмтэд өнөө болтол тодорхой хариу өгч чадаагүй л байна. Шинжлэх ухааны тайлж тайлбарлаж чадаагүй байгаа 10 чухал асуудлын талаар одоо танд танилцуулъя. 

Шинжлэх ухаан хариултыг нь өгч чадаагүй байгаа 10 сонирхолтой асуулт

1 Бодит байдал хуурмаг зүйл үү, үгүй юү?

Хүрээлэн байгаа байгаль орчин, эд зүйлсээ бодитой байгаа эсэхийг хүн төрөлхтөн бий болсон цагаасаа л тайлж мэдэхийг хичээж иржээ. Өнөөгийн эринд шинжлэх ухаан, технологи эрчимтэй хөгжиж байгаа ч энэ асуудал илүү ихээр хариу шаардаж үнэхээр бодит байдал юм уу, компьютерийнх шиг хуурмаг зүйл үү гэх боллоо. Энэ сэдэв үнэхээр таамаг уу хэмээн одон орны нэрт физикч Нил Деграсс Тайсон эрдэмтдийн дунд асуулга тавьж, хариулт хайжээ.

Тэгтэл бодит байдал гэдэг бол зүгээр л хуурмаг зүйл гэсэн хариу баталгаа гарч ирэх нь тэр. Шведийн философич Ник Бостром хүн төрөлхтөн байгаа талаар гурван хувилбар гаргаж иржээ. /яг л хуурмаг зүйл гэдэг шиг/

  • Соёл иргэншил улам бүр мөхөж байна. Хүн төрөлхтөн техникийн бүтээлийнхээ тусламжтайгаар хүний биологийн чадавх боломж болон ухамсрын зохиомол загвар бий болгосон төгс үе шатандаа хүрч чадалгүйгээр  мөхөж байна.
  • Хүмүүс өөрсдийн хүссэн бодит байдлыг зохиомлоор бий болгож чадах тийм түвшин бүхий соёл иргэншилд хүрч болох ч ямар нэгэн шалтгаанаар үүнийг хүсэхгүй байна.
  • Хэрвээ энэ нь буруу юм бол бид компьютерийн хуурмаг нөхцөлд л амьдарч байгаа гэдэг нь эргэлзээгүй.

Харин философич Риккардо Манзотти үүний эсрэг өөрийн таамаглалаа ингэж дэвшүүлжээ:

  • Хуурмаг зүйл гэдэг нь бүхий л материаллаг ертөнц, бодитой байгаа зүйл.
  • Хуурмаг зүйл гэдэг нь бодит байдлаас ялгагдахгүй, хуурмаг зүйлийн зогсоо хэлбэр
  • Ямар ч хуурмаг зүйл ажиглагдана, хуурмаг зүйл нь түүнийг ойлгож байгаа ухамсраас ангид биш.

Ингээд энэ асуудал тэртэй тэргүй нээлттэй үлдэж, бодит байдал хуурмаг зүйл үү, үгүй юү гэдэгт хүн бүр өөрөө өөртөө хариулах л болж байна даа.

Бодит байдал хуурмаг зүйл үү, үгүй юү?

2 Ухамсар хаанаас бий болдог вэ?

Хүн бүр л “Би яагаад би юм бэ” гэсэн асуултыг өөртөө нэг биш удаа тавьж байсан биз ээ. Сэтгэлзүйд үүнийг өөрийн ухамсар гэдэг. Мэдрэлийн эс судлаач Кристоф Кох болон түүний багийн судлаачид нэгэн нээлт хийжээ. Тэд ухамсар нь тархины тусгай эс болох клауструмыг төрүүлдэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд үүнийгээ "Nature" сэтгүүлд нийтэлсэн ажээ. Гэтэл олон эрдэмтэн ухамсрын эх булгийг олоход одоохондоо эрт байна хэмээн Кохын гаргалгааг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Ухамсар гэдэг нь хүний сэтгэхүй, тархины олон үүргийн цогц гэж олон эрдэмтэн  үздэг. Хүн мэдрэлийн олон эсүүдийн тусламжтайгаар  хүрээлэн байгаа ертөнцийг ойлгож, түүнийг үнэлж дүгнэдэг. Харин хүний зан чанар нь хүмүүжил, санхүүгийн боломж, гэр бүл дэх харьцаа зэрэг орчны хүчин зүйлээс төлөвшиж  дэлхий дээр цор ганц бие хүнийг бий болгодог. Гэвч одоохондоо ухамсар гэж юу юм, тэр нь үнэхээр байна уу, үгүй юү гэдэгт тодорхой хариу алга. Энэчлэн түүнийг төлөвшүүлэх болон ажиллуулахад тархины аль хэсэг хариу өгөх нь тодорхойгүй л  байна.

Ухамсар хаанаас бий болдог вэ?

3 Хүн үхсэнийхээ дараа яадаг вэ?

Бидний хэн маань ч гэсэн эрт орой хэзээ боловч үхлийн дараа биднийг юу хүлээж байгаа бол гэсэн асуултын өмнө ирнэ. Мэдрэлийн эсийг судалдаг судлаач нар саяхан энэ асуултад шинжлэх ухааны үүднээс хариулах нээлт хийсэн байна.

Тэд нас барсан хүмүүст хийсэн туршилтынхаа явцад сонирхолтой үр дүнд хүрчээ. Талийгаачийн зүрх зогсож тархинд хүчил төрөгч очихоо больсны дараа тархинд эрчим хүчний хүчтэй идэвхжил үүсдэг болохыг тэд мэдэрчээ.

Үүнийг хүчил төрөгчийн дутагдлаас болоод мэдрэлийн эсүүд чадвараа алдаад эхлэхэд тэндэх үлдэгдлүүд нь эрчмийн лугшилт өгдөг гэж тайлбарлаж болно. Гэхдээ энэ асуултад Аризоны их сургуулийн сэтгэл судлал, анестезиологиин салбарын профессор Стюарт Хамероффийн судалгаа хариу өгч мэдэх юм. Түүнийхээр бол хүнийг үхсэний дараа ухамсар нь ор мөргүй алга болдоггүй гэнэ.  Энэ үйл явцыг бүтээх тэр механизм нь бидний мэдрэлийн систем, уураг тархинд шингэсэн байдаг бололтой.

Хүн үхсэнийхээ дараа яадаг вэ?

4 Бурхан үнэхээр байдаг уу?

Олон хүн үүнийг итгэл үнэмшлийн асуудал гэж үздэг. Тэгвэл эрдэмтэд үүнийг хэрхэн үздэг вэ. Британийн эрдэмтэн Мартин Жон Рис шинжлэх ухааны сүүлийн нээлтүүд өөрийг нь шашингүйн үзлээс гарцаагүй татгалзахад хүргэлээ хэмээн албан ёсоор мэдэгджээ. Бурхан тэртэй тэргүй байдаг. Тийм ч болохоор анхны нөхөн үржихүйн үзэгдлийг ингэж тайлбарлаж болно гэж Рис өөрийнхөө байр суурийг тайлбарлаж байна.

Өнөөдөр шинжлэх ухаан олон олон шинэ нээлт хийсээр байгаа ч ДНК дэх молекулыг ялган таньж чадаагүй л байна. Чухам энэ нийлмэл механизм л бидний хаанаас ч олж мэдэж чадахгүй тийм их мэдээллийг агуулж байгаа юм. Хувьслын болон шатлалын онолоор бол бидний дараагийн шатанд манай ертөнцөд өөрийн төслийг бодож олж бүтээх ёстой бүтээгч оюун ухаан, бурхан, уран барималч, аугаа программ зохиогч байх ёстой юм байна л даа.

Бурхан үнэхээр байдаг уу?

5 Хий үзэгдэл байдаг уу?

Та бидний олонхид нь үл ойлгогдох сонин түүх таалагдаж адреналиныг минь улам ихэсгэж тайлагдашгүй элдэв зүйлсийг нэмэгдүүлсээр байдаг. Хий үзэгдэл харсан, тааралдсан гэж олон хүн ярьж, зарим нь бүр гэрэл зургийг нь нийтэлж түгээсэн байдаг. Хий үзэгдэл үнэхээр байдаг уу. Тэгвэл эрдэмтэд хий үзэгдэл байдаг гэсэн дүгнэлтэнд хараахан хүрээгүй л байна. Ийм тайлагдашгүй сонин түүх, үйл явдал нь янз бүрийн сэтгэл мэдрэлийн механизмаар үүсэж, бид түүнийг харж, мэдэрч байгаа юм шигээр ухамсрыг минь хуурч байгаа л хэрэг.

Хий үзэгдэл байдаг уу?

6 Унтаад 200 жилийн дараа сэрж болох уу?

Хэн маань ч гэсэн үхлээс зугтаах юм уу, ядахдаа хойшлуулж болох болов уу гэж боддог. Үнэхээр тэгэж болох уу? Ийм дэвшилд хүртэл, үүнийг амьдралд нэвтрүүлэх хүртэл бид амьд байх уу. Өөрөөр хэлбэл зарим хүний мөрөөддөг шиг 50-200 жил унтаад дараа нь сэрэх, тэгээд зүв зүгээр амьдрах  боломж байна уу.

Байхгүй дээ, эрдэмтэд одоохондоо хүний биеийг, биед байгаа бүхий л шингэн, эд эсийг  хөлдөөгөөд дахин амьдруулах аргыг нээгээгүй байна. Үүний тулд эрдэмтэд улирлаар ичиж чаддаг хэвлээр явагч, газар уснаа явагчдын биед байж тэднийг бие организмд нь хор хөнөөлгүйгээр түр “хөлдөөдөг” генийг хүний биед бий болгох л ганц гарц байна. Ингэж чадсан цагт л  хүнийг удаан хугацаагаар хөлдөөж насыг нь уртасгаж болно.

Унтаад 200 жилийн дараа сэрж болох уу?

7 Сар хэдийд яаж бий болсон бэ?

Сар хэрхэн бий болсон талаарх шинэ таамагт дэлхийн энэ дагуул хийн үүл, хайлмаг чулуулгаас үүссэн хэмээн тайлбарлаж байна. Үүнийг Калифорни, Харвардын их сургуулийн эрдэмтэд онолын загварчлалын судалгаан дээр үндэслэн гаргаж иржээ. Америкийн физикч Саймон Лок, Сара Стюарт нар 2017 онд сарны үүсэл нь өөр гаригуудын нэгэн адил бий болсон гэж таамаг дэвшүүлсэн байна. “Орчин үеийн үзлээр сарны үүслийг тайлбарлах нь хэцүү ч шинэ ажлын явцад сарны онцлог нь ил болж байна. Сар бол химийн хувьд манай дэлхийтэй адил боловч хэд хэдэн ялгаа байна. Энэ нь сарны бүтэц, хэв маягийг тогтоох анхны загвар болно” гэж Дэвисийн нэрэмжит Калифорнийн их сургуулийн шинжлэх ухааны профессор Сара Стюарт хэлж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол ямар нэг гариг бий болоход хэдэн зуун жил хэрэгтэй. Гэхдээ гадаад төрх, давхарга бий болдог юм гэхэд түүний дотоод цөмийг гадны биетээс үүсгэнэ гэдэг байж боломгүй зүйл гэжээ.

Сар хэдийд яаж бий болсон бэ?

8 Манай дэлхийд амьдрал яаж бий болсон бэ?

Манай дэлхийд амьдрал хэрхэн үүссэн бэ гэдэг дээр эрдэмтэд өнөө хүртэл маргалдсаар энэ талаарх гурван янзын онол таамаглалыг нэгтгэж чадахгүй л байна. Харин эрдэмтэн Армян Мулкижанян огт өөр таамаг дэвшүүлж байгаа юм. Тэрээр амьдрал усанд үүссэн юм бол далайд биш хуурай газар дээр, галт уулын цөөрөмд үүссэн гэжээ. Үүгээр ч зогсохгүй эсийн химийн бүтцэд анхаарал хандуулан ямар биетийг хүлээн авч байна, ямраас нь татгалзаж байна гэдгийг тэр судалжээ. Гэтэл амьд организмын эсүүд фосфат, кали, ялангуяа натриас бусад металлыг агуулж байсан байна. Энэ бол амьдралын өлгий гэдэг таамаглалуудаас далайг шууд хасаж байгаа хэрэг юм. Хэргийн учир нь далайгаас бусад газарт байдаг амьд эсүүдэд илүүтэй фосфат кали байдаг бол харин натри бага байдагтай холбоотой. Үүнийг галт уулын ойролцоох, ялангуяа Йеллоустоны орчмын галт уулын идэвхтэй бүсэд орших эсийн судалгаа харуулж байна. Эндхийн цөөрмүүдэд байгаа эсүүдэд тэр металлууд агуулагддаг.

Гэхдээ эрдэмтэд энэ асуултад нэгдсэн дүгнэлт шууд өгөх яагаа ч үгүй байна. Мэдээж эсийн шинжилгээ, химийн туршилт асар их судалгааны үндсэн дээр хариу гарна. Гэхдээ бид газар дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн бэ гэдэг үнэн хариуг сонсох анхны хүмүүс нь байж магадгүй.

Манай дэлхийд амьдрал яаж бий болсон бэ?

9 Хүн ам дэлхийд багтахгүй болно гэж үү

Манай гаригийн хүн ам хэт олширч байна гэсэн мэдээлэл байнга түгэх болж. Эрдэмтэд манай дэлхийн хүн ам 2050 онд 13 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байна. Гэхдээ бүх хүн  ам манай дэлхийн нийт газар нутгийн дөнгөж таван хувь дээр нь л амьдарч байгаа юм шүү дээ. Дэлхийн бүх хүнийг Австралид аваачлаа гэж бодоход нэг хүнд 1000 хавтгай дөрвөлжин метр газар оногдоно. Румыны физикч Виорел Бадеску манай дэлхий дээр 1.3 квадриллион /их тунамал/ хүн амьдрах боломжтой гэжээ.

Харин үүнтэй холбоотой сэтгэл түгшээж байгаа өөр нэг зүйл бол  энэ олон хүнд манай гариг дээрх нөөц баялаг хүрэлцэх үү гэдэг асуудал. Тооцоогоор бол 2018 оны наймдугаар сараас эхлээд бид нөөц баялгийг “зээл”-ээр авч хэрэглэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл байгалийн маш олон нөөц баялгийг бид хэдийнэ хаягдал болгочихсон, сэргэхийг нь хүлээхээс аргагүй. Гэхдээ эрдэмтдийн нэг хэсэг нь  хүн төрөлхтөн нөөц баялгийг ашиглах нь жилээс жилд улам багасна гэж байхад зарим нь өлсгөлөн нүүрлэж нөөц баялгийн төлөө дайн дэгдэнэ, нэг хэсэг нь өмнө нь ашиглаж чадаагүй байгаа нөөц баялгаа илрүүлэн ашиглана хэмээн санал зөрөлдсөөр байгаа юм. Мэдээж энэ бүхнийг өнөөдөр л хийж чадвал биднийг гэрэлтэй ирээдүй угтах болно шүү дээ.

Хүн ам дэлхийд багтахгүй болно гэж үү

10 Хүний бие тархигүй бол юу хийж чадах вэ?

Хүүхэд тархигүй төрөхийг анэнцефали өвчин гэдэг. Ийм тохиолдол маш ховор. Эрүүл эхийн умайд тархигүй ийм ураг бойжих магадлал бүр ховор. Тархигүй цор ганц хүүхэд Бэби Кей гэдэг охин хоёр жил амьдарсан. Харин тархигүй тэр охин яаж амьдарч байсан бэ?

Тархинаас гадна нурууны нугас гэж бий. Тархи нугас нь хүний биеийн гол үүрэг болох амьсгал, цусны эргэлт, дадал зуршлыг хариуцдаг. Энэ бүхний ачаар хүн хэвийн амьдарна. Тархигүй бол хүн бодох сэтгэх, үнэлж дүгнэх ямар ч чадваргүй болно.

Хүний бие тархигүй бол юу хийж чадах вэ?

Бонус: Энэ зураг дээрээс та юу харж байна вэ?

Хөдөлгөөний хурд, өөрчлөлт нь нүдээр харж байгаа зүйлийн тухай мэдээллийг тархинд огт өөрөөр хүргэдэг байна. Хурдтай явж байгаа машины дугүй хойшоо эргээд байх шиг танд санагддаг уу. Тэгэхээр тархи биднийг ямагт хуурдаг байх нь. Энэ нь харагдаж байгаа зүйл, өөрөөр хэлбэл хараанаас ирж байгаа мэдээллийг тархи хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалж байгаа юм.

Бид энэ зургийн нэг хэсгийг юм уу, бүхэлд нь харахыг оролдох үед  тархи тэр бүхнийг өөр өөрөөр хүлээн авч бүхэл болон хэсгийн хооронд ямар ялгаа зөрүү байгааг өөр өөрөөр ойлгодог. Тархины гэмтэлтэй юм уу, ямар нэгэн эмгэгтэй хүмүүс зургийн хөдөлгөөнийг харж чадахгүй байх юм уу, энэ илбийг огт өөрөөр харах байх л даа. 

Бонус: Энэ зураг дээрээс та юу харж байна вэ?

Дээрх 10 асуултаас харахад шинжлэх ухаан нэг байрандаа байнга зогсоод байдаггүй, ялангуяа философийн асуултууд ямагт шинэ хариу өгөхийг нэхсээр  байдаг байх нь. Харин та юу гэж бодож байна. Бодит байдал гэж үнэхээр байна уу, эсвэл компьютерийн хуурмаг үйлдэл л байна уу. Өөрсдийнхөө санал бодол, таамаглалыг сэтгэгдэл дээр бичээрэй, хуваалцъя.

26
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()