Австрали модель мексик тэрбумтны хөлөг онгоцон дээр учир битүүлгээр нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт Австралийн загвар өмсөгч бүсгүй Синед Мкнамара (Sinead Mcnamara)-ын цогцос Грекийн Кефалини арлын боомт дээр зогсож байсан "Mayan Queen IV" нэртэй хөлөг онгоцон дээрээс олджээ. Тус хөлөг онгоц нь Мексикийн тэрбумтан Альберто Баильерес (Alberto Bailleres)-ийн өмч юм байна. Орон нутгийн цагдаа нар мөрдлөгийг хэдийнэ эхлүүлсэн ч үхлийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. 

Австрали модель мексик тэрбумтны хөлөг онгоцон дээр учир битүүлгээр нас баржээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

20 настай Синед Мкнамара загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Грект ирээд жил гаруй болж байжээ. Тэрбээр ажлынхаа хажуугаар илүү их мөнгө олохын тулд "Mayan Queen IV" хөлөг онгоцон дээр цагаар үйлчлэгч хийдэг байсан ажээ. Түүний цогцсыг олсноос дүүжлэгдсэн байхад нь хөлгийн багийнхан олсон учраас цагдаа нар амиа хорлосон байж болзошгүй гэж үзсэн юм. Задлан шинжилгээний дүн хараахан гараагүй байна.

"Mayan Queen IV" хөлөг онгоц 250 сая ам.долларын үнэтэй бөгөөд хөлгийн багт нийт 24 ажилтнаас бүрддэг аж. Мөрдөн байцаалт дуусах хүртэл бангийнхныг хөлөг онгоцноос буухыг нь орон нутгийн цагдаа нар хориглосон байна. 

Тус хөлөг онгоцны эзэн, Альберто Баильерес нийт 9.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Мексикийн хамгийн баян эрхмүүдийн нэг юм. Тэрбээр хэрэг гардаг шөнө эх орондоо байжээ.

Синед Мкнамара Грек улсад ирээд жил гаруй болохдоо олон найзтай болсон төдийгүй сэтгэл гутралын ямар нэгэн шинжгүй, тун аз жаргалтай байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн бол өөр нэг хүн түүнийг "Ийм богино амьдралыг ийм сайхан туулсандаа баяртай байна. Би та нарыг санана даа" гэж жиргэж байсан гэж мэдэгдсэн юм. 

Синед Мкнамара инстаграм дээр 650 мянган дагагчтай байсан аж. Түүний нас барсны дараа Австралийн Грек дэх Элчин сайдын яамнаас эмгэнэл илэрхийлж, хэргийн үнэн мөнийг олтол орон нутгийн цагдаа нарт чадах чинээгээрээ тусална гэж мэдэгдсэн байна. 

10
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()