Жигнэмэг идээд бодисын солилцооны түвшингээ тодорхойлоорой /Сонжоо/

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтийн мэдээлж байгаагаар хүн өдөрт 130 грамм нүүрстөрөгч хэрэглэх ёстой гэнэ. Энэ нь ойролцоогоор 500 ккал илчлэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл, галбирлаг харагдахыг хүсвэл энэ хэмжээг хэтрүүлэхгүй байхад л хангалттай. Гэхдээ хүн бүрийн бодисын солилцооны түвшин өөр байдаг. Зарим нь хүссэн хэмжээгээрээ хүссэн зүйлээ идээд ч жин нэмдэггүй бол зарим нь зүсэм бялуу идэхэд л таргалаад эхэлдэг аж. Энэ тохиолдолд “Крекер жигнэмэг” сонжоо танд туслах болно.

Жигнэмэг идээд бодисын солилцооны түвшингээ тодорхойлоорой /Сонжоо/
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

"Крекер-жигнэмэг" тест гэж юу вэ?

Энэхүү сонжоог генетикийн мэргэжилтэн, эмч Шарон Моалем (Sharon Moalem) анх зохиосон бөгөөд үүгээр хүний бодисын солилцооны түвшинг тодорхойлоход хамгийн хялбар гэж үзсэн байна.

Ингээд уг сонжоог хэрэгжүүлэхэд танд давсгүй крекер жигнэмэг болон секунд хэмжигч хэрэгтэй.

Сонжоогоо эхлэхийн өмнө амандаа хангалттай хэмжээний шүлс хуримтлуулах нь зүйтэй. Харин дараа нь крекерээсээ хазаад цаг хараарай. Крекерийг чихэрлэг болтол нь зажлах шаардлагатай. Хэрвээ 30 секундын дотор крекерийн амт өөрчлөгдөөгүй бол тестээ зогсоогоорой.

Зажилж эхэлснээс хойш амт нь өөрчлөгдөх хүртэлх хугацаа таны бодисын солилцооны түвшинг тодорхойлох болно.

0-14 секунд - Сайн

15-30 секунд - Хангалттай

30-аас дээш - Муу

"Крекер-жигнэмэг" тест гэж юу вэ?

Тестийн хариуг тайлах нь:

Хоол боловсруулах үйл ажиллагаа хоолыг ходоодонд орохоос өмнө эхэлдэг гэж эрдэмтэд үзжээ. Бидний шүлсэнд амилаза хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь цардуулыг элсэн чихэр болгон хувиргадаг юм.  Зарим хүнд амилазагийн түвшин хэвийн хэмжээнээс 50 дахин их байдаг бол заримд нь огт байдаггүй.

Эхний үр дүн буюу зүүн гар талын зураг нь таны шүлсэнд амилазагийн хэмжээ их байгааг тодорхойлно. Энэ төрлийн хүмүүс маш их хэмжээгээр идсэн ч таргалахгүй. Харин 30 секундээс дээш хугацаа өнгөрсөн ч чихэрлэг амт амтагдахгүй байвал таны шүлсэнд амилазагийн түвшин хангалтгүй байгаа учир хэт их хэмжээний нүүрстөрөгч буюу амттан идсэний хэрэггүй гэсэн үг юм.

Тестийн хариуг тайлах нь:

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()