Сурталчилгаа (15)
Хаах

Хүний мах иддэг хүмүүсийн тухай хачирхалтай 10 баримт

Ганнибализм бол амьтны аймгуудад нийтлэг тохиолддог үзэгдэл бөгөөд энэ нь тухайн амьтан өөрийн ижил төрлөө барьж идэхийг хэлдэг. Гэхдээ хүн төрөлхтөн үүнийг жигшин зэвүүцэж, байж болшгүй зүйл хэмээн үзсээр ирсэн. Харамсалтай нь шашны зан үйл, цуврал аллага, өлсгөлөнд нэрвэгдсэн үед гэхчилэн цөөнгүй шалтгааны улмаас ганнибализм хүмүүсийн дунд үйлдэгдэж ирсэн гашуун түүх бий. Эрдэмтэд эдгээр шалтгааныг дахин шинээр эрэмбэлжээ. Бид энэ тухай мэдээллийг хүн төрөлхтний түүхтэй хамтатган хүргэж байна. 

Хүний мах иддэг хүмүүсийн тухай хачирхалтай 10 баримт

1 Балар эртний хүмүүс

Антропологийн баримт нотолгоо болон эрдэмтдийн бүхий л судалгаанаас үзэхэд хүний мах идэх явдал нь аль эртнээс л байсан аж. Эртний хүмүүс өөрийн овгийн гишүүд, хамаатан, найз нөхдөө хазах, зодох, зэвсэг хэрэглэн хороодгоор барахгүй махыг нь иддэг байжээ. Гэхдээ энэ нь хоол хүнсний хомсдолоос үүдэлтэй биш байв. Харин аллага, гэмт хэрэг байсан юм. Археологийн олдвор дээр хийсэн судалгаанаас үзэхэд эртний хүмүүс маш их уур хилэнд автсан, зэрлэг балмадаас гадна нэг нэгнийгээ алж идэхээс ч буцахгүй аймшигтай байсныг баталдаг.  

Балар эртний хүмүүс

2 Неандертальчууд

Хүний эртний өвөг болох 200 мянгаад жилийн тэртээ амьдарч байсан неандертальчууд ч хүний мах иддэг байсан нотолгоог булшны малтлагаас илрүүлжээ. Булшнаас хүний ясыг хөрөөдөх, зүсэж, огтлоход зориулагдсан зэвсэг олсон юм.

Хорват улсын Крапина хотоос олдсон нэгэн булшнаас олон хэрчиж хуваагдсан Неандерталь хүний цогцос олдсон байна. Дээрх сэжүүр дээр нэмж хэлэхэд Крапина дахь булшнуудад шатсан араг яс байсан бөгөөд зарим эрдэмтэд үүнийг ганнибализмын нотолгоо гэж үздэг юм.

Неандертальчууд

3 Байгалийн мөн чанар

Та хүний шүүслэг махыг хазаж байна гэж төсөөлөөд үз дээ. Бие тань арзасхийж, хамаг жигшил, зэвүүцэл төрөх байх. Гэхдээ амьтны ертөнцөд нэг нэгнээ барьж идэх нь харьцангуй хэвийн үзэгдэл бөгөөд эрдэмтэд энэ нь амьд биетийн төрөлхийн буюу байгалийн шинж чанар гэж үздэг. Хэдий бусад амьтадтай харьцуулахад хүмүүс нэгнээ идэх нь ховор ч энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолын буланд нуугдсан өчүүхэн сүүдэр хэвээр байгаа ажээ. 

Ганнибализм нь хүрээлэн буй орчны тодорхой нөхцөлд идэвхиждэг байгалийн төрөлх зан чанар гэдгийг эрдэмтэд дахин дахин хэлсээр байна. 1972 оны Уругвайн агаарын нисэх хүчний 571 дүгээр онгоцны сүйрлийн үеэр гарсан жишээ үүнийг нотлох болно. Тэд чөмөг царцам хүйтэнд ямар ч тусламж авах боломжгүй аймшигтай нөхцөл байдалд амьд үлдэхийн тулд нас барагсдынхаа цогцсыг идсэн харамсалтай түүх байдаг. 

Байгалийн мөн чанар

4 Куру өвчин

Куру бол хүний тархинд нэгэн төрлийн мэдрэлийн эмгэгийг үүсгэдэг өвчин ажээ. Энэ өвчин нь 1950-1960-аад оны хооронд Шинэ Гвинейд гарсан чичрэг өвчин гэдгээрээ алдартай. Энэхүү өвчнийг туссан хүний төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж тулгуур эрхтэнүүдийн үйл ажиллагаа доголдсоор жилийн дотор үхэлд хүргэдэг байна.

Мөн тухайн хүний тархины эд эс гэмтэж, өвчилснөөр солиороход хүрдэг юм. Хүний тархийг куру удаанаар идэж, дотроос нь алдаг тул энэ өвчнөөр өвчилсөн хүн хүний мах идэх тохиолдол бий.

5 Прионы халдварт өвчин

Прион төрлийн өвчин нь ихэвчлэн галзуу өвчнөөр өвчилсөн амьтдаас халдварладаг гэж үздэг. Гэхдээ эмч нар одоо хэр нь чухам юуны учир энэ өвчин бий болдог талаар нарийн хариултыг олоогүй байгаа. Гэсэн хэдий ч прион төрлийн өвчнөөр хүн өвчилсөн тохиолдолд ганнабализм үүсэх магадлалтай гэж үздэг юм. Мөн балар эртний үед ийм төрлийн өвчин газар авч илүү тархсан нь эртний ганнибализм бий болсонтой холбоотой байж мэднэ. 

Прионы халдварт өвчин

6 Эсэргүүцэх чадвар

Шинэ Гвинейн хүмүүс "ганнибализмаар" өвчилснөөс үүдэн тэдэн дээр эрдэмтэд судалгаа хийж ийм дүгнэлт гаргажээ. Куру өвчин нь нэг талаас хүнд ийм прион төрлийн эсрэг дархлааг бий болгодог байна. Тэгэхээр ганнибалзим үүссэн шигээ ор мөргүй устаж болно гэсэн үг юм.

Тодруулбал, хүний мах иддэг хүмүүсийн ген "V127" мутаци генийг үүсгэдэг байна. Ийм мутацитай хүмүүс куру өвчнөөр дахин өвдсөн ч амьд үлддэг бөгөөд улмаар бусад прионы өвчинд тэсвэртэй болдог байна. Хожим эрдэмтэд "V127" мутацитай генийг хулганад тарьтал эдгээр хулгана прионы өвчинд эсэргүүцэх чадвартай болж байжээ. 

Эсэргүүцэх чадвар

7 Зайлшгүй шаардлага уу?

Зарим эрдэмтэд ганнибализм нь санаатай бий болсон үзэгдэл гэж үздэг. Тухайлбал, одоогийн мексекчүүдийн өвөг болох хэрцгий догшноороо алдартай ацтекууд ихэнхдээ ургац хураалтын үеэр хүнээр тахил өргөх ёслолыг үйлддэг байжээ. Хүн амын тоо өссөнөөр тэдэнд хүнс хүрэлцэхээ больсон юм.

Энэ нь магадгүй нэг талаар бурханд талархаж байгаа мэт боловч цаанаа нэг ч гэсэн хүнийг цөөлөх бодлого байсан талтай гэж тайлбарладаг байна. 

Зайлшгүй шаардлага уу?

8 Боловсруулахад илүү хялбар

Түүхийн бүхий л цаг үед хүнээр тахил өргөж, махыг нь иддэг байсан нь бодисын солилцоотой холбоотой байж магадгүй гэнэ. Хүний мах нь бусад амьтны махтай адил өөх, тос, уураг агуулдаг ч шим тэжээл нь тийм ч их биш ажээ.

Орчин үеийн анагаах ухаанд туршилт, судалгааны ёс зүйг өндөр түвшинд сахидаг болохоор чанаж болгосон хүний махан дээр хэзээ ч судалгаа хийгдэж байгаагүй. Гэхдээ хүний биеийн шим тэжээлийн талаар дараах энгийн тооцооллыг бид мэднэ шүү дээ. Хүний нэг хэсэг булчин нь килограмм тутамдаа ойролцоогоор 1300 калори байдаг бол гахай, баавгайных 4000 калори гэнэ. 

Боловсруулахад илүү хялбар

9 Хүний мах илчлэг багатай

Амьтан бүрийн мах өөр хоорондоо ялгаатай болохоор зарим хүнд шингээж болдог, болдоггүй мах гэж бий. Харин хүний мах идэх нь бусад амьтны мах идсэнтэй адилхан ходоодонд боловсруулагдаж шингэдэг байна.

Хүний мах нь илчлэг багатай ч маш их эрчим хүчээр хангах чадвартай байдаг гэнэ. Тархи 2700 калори, хүний булчингийн мах 7400 калори агуулдаг байна. Насанд хүрсэн эрэгтэй хүн нийт 125.800 калори байдаг бол хирсний мах 1.260.000 калори, махчин шувууных 3.600.000 калоритой байдагтай харьцуулахад мөн л маш бага хэмжээний илчлэгтэйд орж байна. Тэгэхээр амьд гарахын тулд ямар амьтны мах идэх нь тодорхой шүү дээ.

Хүний мах илчлэг багатай

10 Лабораторид ургуулсан хүний мах

Та ганнибализмыг маш өлссөн, амьд үлдэхийн төлөөх тэмцлийн үүднээс бий болсон гэж үзэж байвал эндүүрчээ. 

Амьд биетийн хувьслыг судалдаг биологич Ричард Даукинс (Richard Dawkins) нэгэн хачирхалтай асуултыг тавьжээ. Тэрээр “Хэрвээ хүний махыг ургуулж болдог бол юу болох вэ? Бид ганнибализмын эсрэг ойлголтоо үгүйсгэж чадах болов уу” гэсэн юм.

Мэдээжийн хэрэг лабораторид мах ургуулбал аливаа амьтныг хөнөөхгүй байх болно. Яг ийм үйл явцаар хүний махыг ургуулах туршилт хийж болно. 

Лабораторид ургуулсан хүний мах

2
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()