Одууд улаан хивсний ёслолд төгс харагддаг нууцаас дэлгэжээ

Дэлхийн тайз дэлгэцийн одууд, алдартай жүжигчид, уран бүтээлчид улаан хивсэн дээр алхаж байхдаа тун ч онцгой, өө сэвгүй харагддаг. Харин нууц нь чухам юунд байдаг талаар та бодож байсан уу? Тэдний төгс харагддаг зарим нэг нууцаас уншигчдадаа дэлгэж байна. Та ч гэсэн үдшийн хатан хаан, хан хүү байж яагаад болохгүй гэж. 

Одууд улаан хивсний ёслолд төгс харагддаг нууцаас дэлгэжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Даруулгатай дотуур хувцас

Бараг бүхий л ёслолоор үүнийг өмсөж болох байх. Үл анзаарагдах жижиг нугалаас нь хэвлийн илүүдэл хэсгийг нуух сайхан боломж олгож, даашинз чинь ёстой сайхан таарсан харагдана. Ким Кардашиан (Kim Kardashian) бэлхүүсээ тодруулж, хөлөө урт харагдуулах ийм даашинз өмссөн байгааг та харж байна уу. 

Даруулгатай дотуур хувцас

2 Хоёр талдаа наалддаг тууз

Даашинзны тань зах унжаад эвгүй харагдуулаад байвал хоёр талдаа наалддаг энэхүү туузыг ашиглаарай. 

Хоёр талдаа наалддаг тууз

3 Өгзөг өргөгч

Гэдий, түмбий, хотой, оцой гэдэг зогсолт яг улаан хивсний ёслолын үеэр л танд хэрэг болно. Харин үүнд өгзөгч өргөгч туслах нь гарцаагүй. Та өгзөг өргөгчтэй дотуур өмд эсвэл силикон алийг нь ч ашиглаж болно. Кристен Белл (Kristen Bell) өөрийн инстаграмм хуудсандаа "Алтан бөмбөрцөг" кино наадмын үеэр өгзөг өргөгч ашигласнаа нуулгүй илчилжээ. 

Өгзөг өргөгч

4 Хөмсөгний будагч ваксны оронд цавуу ашигла

Алдарт дуучин Бейонсе (Beyonce)-гийн нүүр будагч ноён Жон (John) хөмсгийг сайхан харагдуулж, засах хамгийн сайн аргыг Элмерийн цавуу (Elmer’s glue) ашиглах явдал гэжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь арьсны сүвийг таглахгүй, хялбар арилдаг бөгөөд удаан тогтоцтой ажээ.

Хөмсөгний будагч ваксны оронд цавуу ашигла

5 Өргөгчтэй хиймэл төрх

Лэди Гага (Lady Gaga) нүүрэндээ наалддаг өргөгч хальснууд суулгуулсан. Энэ нь маш өндөр үнэтэй ч төдийлөн шаардлагагүй пластик мэс заслын төрөл гэнэ. 

Өргөгчтэй хиймэл төрх

6 Арьсны үрэлтээс сэргийлэх үнэр дарагч

Хэрвээ таны гуя улаан хивсэн дээр алхаж байхад тань үрэгдээд байвал тийм ч сайхан санагдахгүй нь лавтай. Эми Шумер (Amy Schumer) зуны улиралд охидын хэрэглэдэг гайхалтай аргыг туршиж үзжээ.  Энэ нь үнэр дарагчийг хоёр гуяныхаа хооронд түрхэхийг хэлж буй.

Арьсны үрэлтээс сэргийлэх үнэр дарагч

7 Биеийн будалт

Хэрвээ та гэрэлтдэг даашинз өмсөхөөр шийдсэн бол биедээ зарим нэг будалтыг хийхээс өөр аргагүй. Ялангуяа хөлийн хэсгээ будах шаардлагатай. Кристина Хэндрик (Christina Hendricks) биеийн лосьоныг суурь кремтэй хольж түрхэн биеийн арьсаа сайхан харагдуулдаг байна. 

Биеийн будалт

8 Лимузин

Баяр ёслолын үеэр урт лимузин ашиглах нь маш тохиромжтой. Хэрвээ таны даашинз суухад хэт бариу бол лимузинд хэвтээд ч явж болно шүү дээ. Хэрэв ингэж явсан тохиолдолд таны даашинз үрчлээ суухгүй.

Лимузин

9 Силикон хөхний даруулга

Силикон хөхний даруулга мөр ил гарсан даашинзанд хамгийн сайхан зохицох болно. Николь Ричи (Nicole Richie) олон ч улаан хивсний ёслолд оролцохдоо энэ аргыг хэрэглэснээ хуваалцжээ. 

Силикон хөхний даруулга

10 Стилистүүд байнга дэргэд чинь байх ёстой

Нүд гялбам сайхан даашинзтай одуудыг харах үедээ бид эргэн тойронд нь байгаа энгийн хувцастай хүмүүсийг төдийлөн анзаардаггүй. Гэхдээ тэдний зарим нь стилистүүд бөгөөд тэдний ачаар л одууд төгс харагддаг. Арга хэмжээний үеэр ямар нэгэн асуудал гарахад тэд дор нь зохицуулдаг болохоор алдартай байх нэг талаар сайхан юм аа. 

Стилистүүд байнга дэргэд чинь байх ёстой

11 Томдсон гутал

Одууд яагаад яг хөлд таарсан гутал өмсдөггүй учир нь хөл хавагнахаас сэргийлж бага зэрэг томдсон гутал өмсдөг байна. 

Томдсон гутал

12 Өндөр өсгийт

Эрэгтэй одууд хүртэл бага зэрэг өсгийтэй гутал сонгохыг илүүд үздэг байна. Том Круз (Tom Cruise) загвар өмсөгчидтэй болзохдоо энэхүү аргыг хэрэглэдэг ажээ. 

Өндөр өсгийт

13 Онцгой байдалд бэлэн бай

Эмма Уотсон (Emma Watson) улаан хивсний ёслолын турш аюулгүй байдлаа хангахын тулд юу бэлдэх хэрэгтэйг зөвлөсөн. Сүлбээр зүү, толбо арилгагч, хоёр талдаа наалддаг тууз болон дуртай зуушаа заавал авч явах хэрэгтэй шүү. 

Онцгой байдалд бэлэн бай

Эдгээр зөвлөгөөний аль нь хамгийн ашигтай вэ? Та үүнийг туршиж үзмээр байна уу? Сэтгэгдлээ бидэнд үлдээгээрэй. 
 

37
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()