Кристиано Рональдо Италид амарч байгаад папарацийн дуранд өртжээ

2018-09-04, 17:00
15,554

Дэлхийн хамгийн халуухан тамирчдын нэг Португалийн хөл бөмбөгч Кристиано Рональдо (Cristiano Ronaldo) олон сая шүтэн бишрэгчтэй. Тиймдээ ч түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь олны анхаарлын төвд байдаг билээ. Энэ удаа од тамирчин маань хайртай бүсгүйнхээ хамтаар Италийн далайн эрэгт амарч байгаад папарацийн дуранд өртжээ. Түүний амралтын нэг өдрийн дүр зургийг хамтдаа сонирхоцгооё. 

Кристиано Рональдо Италид амарч байгаад папарацийн дуранд өртжээ
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Рональдo эхнэр Жеоржина Родригез (Georgina Rodriguez) болон том хүүгийн хамтаар Италийн Сардин аралд саяхан амарсан байна. Хөл бөмбөгч маань гэр бүлийнхэнтэйгээ цагийг тун сайхан өнгөрүүлж буй нь инээмсэглэсэн дүр төрх, сэтгэл хангалуун царайнаас нь шууд л харагдаж байв.

Гэхдээ түүнийг сайн ажиглавал зүүн нүд нь бага зэрэг хөхөрсөн харагдана. Бэлтгэл сургуулилалт хийх үеэрээ нүүрээ гэмтээсэн байх гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байгаа юм.

Тиймээс хөл бөмбөгийн сая сая хорхойтнууд Италийн хөл бөмбөгийн багт бүрэн анхаарлаа хандуулах болсон. Гэхдээ харамсалтай нь Рональдо шинэ багт орсноосоо хойш гурван тоглолтод оролцсон ч одоогийн байдлаар ганц ч гоол хийж амжаагүй байна.

Кристиано Рональдо Испанийн хөл бөмбөгийн “Real Madrid” багтай 100 сая еврогоор гэрээ хийсэн байсан өлгөө бууриа сэлгэжээ. Энэ зун болж өндөрлөсөн "ДАШТ 2018"-ын үеэр багаа аварч чадаагүйн улмаас “Real Madrid” түүнтэй гэрээгээ сунгахаас татгалзсан юм. Ийнхүү Рональдо Италийн “Juventus” багтай 99 сая еврогоор гэрээ хийсэн байна. Энэ нь тус багийн хувьд нэг тамирчинтай хамгийн өндөр үнээр гэрээ хийсэн тохиолдол аж.

Харин энэ сарын 16-ны өдөр “Juventus” баг дараагийн тоглолтоо хийх бөгөөд шүтэн бишрэгчид нь Рональдог бүрэн хүчээ дайчлах эсэхийг тэсэн ядан хүлээж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()