Сурталчилгаа (15)
Хаах

Ухаалаг хүмүүс дараах алдааг хэзээ ч гаргадаггүй

“Юу ч хийдэггүй хүн,  хэзээ ч алдаа гаргадаггүй” хэмээн Америкийн улс төрч Теодор Рузвельт (Theodore Roosevelt) хэлж байсан юм. Хэн ч алдаанаас зугтааж чадахгүй бөгөөд алдаа бол бидний амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ ухаалаг хүмүүс алдаанаасаа суралцаж, дүгнэлт хийгээд түүнийгээ давтахгүй байх тал дээр анхаарал хандуулдаг.  Ингээд ухаалаг хүмүүсийн өгсөн зөвлөгөөн дээр үндэслэж, та дараах алдааг битгий гаргаарай.

Ухаалаг хүмүүс дараах алдааг хэзээ ч гаргадаггүй

1 Хүн бүрт таалагдах хүсэл

Захирлынхаа хүсэлтээр ажил дээрээ оройтох, ээжийнхээ хүсэлтээр зуслангийн байрыг нь цэвэрлэх, амралтын өдрүүдээр найзынхаа хүүхдийг харж өгөх, нөхрийнхөө дуртай хоолыг шөнө болтол хийх, эгчдээ таалагдсан даашинзыг худалдаж авах гэх мэтээр хүн бүрт таалагдах гэдэг хүн бий. Хэрвээ тус тусад нь дээрхийг авч үзвэл энэ бүх зүйл хэвийн үзэгдэл мэт санагдана. Гэхдээ эдгээр нь үргэлж давтагдаж байвал та зөвхөн бусдын төлөө амьдардаг хүн юм.  Энэ байдлаа зогсоогоорой.

Хүн бүрт таалагдах гэх нь утгагүй зүйл бөгөөд хэн нэгэнд таны хийж буй алхам таалагдахгүй байх нь гарцаагүй. Хамгийн гол нь бусдад таалагдах, бусдын хүслийг биелүүлэх гэж хичээснээр та өөрийгөө алдана. Хэн нэгэнд таалагдахгүй шийдвэрийг гаргахад танд зориг хэрэгтэй. Эс тэгвээс та бусдын амьдралаар амьдарч байгаагаас ялгаагүй болно шүү дээ. Нэгдүгээрт, өөртөө анхаарал хандуулж, боломжтой бол бусдад туслах нь таныг ухаалаг нэгэн болохын баталгаа болно.

Хүн бүрт таалагдах хүсэл

2 Эргэн тойрноо гүйцэд харахгүй байх

Хүмүүс зөвхөн нэг цэг рүү харахын оронд эргэн тойрноо анхааралтай гэгч нь харах боломжтой гэдгийг мартаж орхидог.  Албан тушаал ахих, хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх гэж бүх амьдралаа зарцуулах үед та өөрийгөө хөгжүүлэх бусад боломжоос татгалзаж, зөвхөн нэг  хаалгаа л дахин дахин тогшиж буй хэрэг болно. Тиймээс та энэхүү хаалтаас гарч, орчин тойрноо шинээр харах хэрэгтэй. Энэ тохиолдолд та ямар их зүйл алдаж байснаа ухаарч, дахин өмнөх амьдралын хэв маяг руугаа шилжихийг хүсэхгүй л болов уу.

Эргэн тойрноо гүйцэд харахгүй байх

3 Аливаа зүйл амжилттай болно гэдэгт итгэх

Хүүхдүүд ихэвчлэн ид шидэнд итгэдэг бол заримдаа томчууд ч ид шид байдаг гэдэгт итгэх үе бий. “Бүх зүйл амжилттай болно гэж итгэх хэрэгтэй ч, хамгийн муу үр дүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй”. Та асуудлыг бодитоор үнэлэхгүйгээр зөвхөн аз, ид шидэнд итгэж байтал ямар нэг зүйл бүтэлгүйтвэл энэ нь танд хүнд цохилт болно.

Жишээлбэл, “White Star Line” байгууллагын захирал Жозеф Исмей (Joseph Ismey) “Титаник” хөлөг онгоцыг живэхгүй гэдэгт бат итгэлтэй байсан юм. Хөлөг  онгоцны хүч чадал, тансаг зэрэглэлд анхаарал хандуулснаар тэрээр аврах завийг 40-өөс 20 хүртэл нь өөрчилсөн. Аврах завь зорчигчдын талд ч хүрэхгүй байсан юм. Ингээд Жозефын сохор итгэл 1496 зорчигч болон хөлөг онгоцны ажилчдын амь насыг авч одсон билээ.

Тиймээс хоосон хоцрохгүй, харамсахгүйн тулд хүүхдийн сохор итгэлийг, насанд хүрсэн хүний ухаалаг бодолтой хослуулж аливаа дүгнэлт, хариуг хүлээх хэрэгтэй.

Аливаа зүйл амжилттай болно гэдэгт итгэх

4 Нэг үйлдлийг удаа дараа давтах

Ихэнх ном зохиолд аливаа зүйлд битгий бууж өг гэх зөвлөгөөг өгдөг билээ. Гэхдээ ийнхүү бүтэхгүй зүйлийн төлөө тэмцсээр байх нь заримдаа энэ нь ямар нэгэн амжилт биш харин сэтгэл санааны хямрал, амьдралд бууж өгөх нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай.

Гэтэл алдарт Альберт Эйнштейн (Albert Enstein) хэлэхдээ "Өөр үр дүнг хүлээж нэг зүйлээ давтан хийх нь хамгийн утгагүй зүйл" хэмээсэн юм. Шалгалтаа өгч чадсангүй юу? Хэрвээ та хангалттай бэлтгэл хийхгүйгээр дахин шалгалтад орвол онц авч чадах нь юу л бол. Аливаад хүрэх гэсэн тэвчээрээ, ухаалаг бодолтойгоо хослуулж дүгнэлт гаргаарай.

Нэг үйлдлийг удаа дараа давтах

5 Хохирогч мэт харагдахыг хүсэх

Өөрөө ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй болсон ч бусдаас тусламж гуйхыг хүсэхгүй байгаа хүмүүс өөрийгөө "хохирогч” мэтээр харуулах оролдлого хийж эхэлдэг.  Мэдээж, энэ үед хүн бүр түүнд тусалж, бүх асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ. Хамгийн гол нь энэ тохиолдолд тухайн хүн ямар ч буруугүй, сул дорой харагдаагүй бөгөөд харин ч тэвчээр зааж, асуудлыг даван туулахыг хичээсэн хүн шиг харагдах болно. Гэхдээ үргэлж “хохирогч” байх нь таны нэр төрд тийм ч таатай нөлөөлөхгүй. Хүмүүс танд итгэх итгэлгүй болж, харин “хохирогч”-д туслах хүсэл эрмэлзэлтэй болдог юм.

Хэрвээ та өөрийгөө үргэлж “хохирогч” мэтээр хүлээж авч байвал сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хохирогч мэт харагдахыг хүсэх

6 Өөрийгөө "эрхлүүлэхээс" татгалзаж чадахгүй байх

Зөвхөн өнөөдрөөр амьдрах хэрэгтэй гэсэн дүрмийг хүмүүс сүүлийн үед их баримтлах болсон. Хүн бүр энэ үгийг өөр өөрөөр хүлээж авдаг бөгөөд зарим нь зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлэх хэрэгтэй гэж ойлгодог бол зарим нь ирээдүйнхээ талаар огтхон ч санаа зовох хэрэггүй гэж боддог. Хүнд хүч шаардсан ажил хийх эсвэл өөртөө таатай сайхан зүйл хийх хоёр замын нэгийг сонго гэвэл ихэнх хүмүүс хоёр дахь замыг л сонгоно. Гэхдээ хоёр дахь зам тийм ч удаан үргэлжлэхгүй бөгөөд амар хялбар зүйлийг сонгосноороо та удалгүй түүнийхээ үр дагавраар амьдрах хэрэгтэй болно. Ухаалаг хүн “Одоо л жаргалтай байхад хангалттай. Дараа нь юу болох нь надад хамаагүй” гэсэн урианд хоёр дахь удаагаа хууртахгүй л болов уу.

Өөрийгөө "эрхлүүлэхээс" татгалзаж чадахгүй байх

7 Өөр хэн нэгнийг дуурайх

Бид мөрөөдөхдөө өөрийгөө тэс өөрөөр хардаг. Жишээлбэл, илүү ухаалаг, баян, үзэсгэлэнтэй, амжилттай гэх мэт. Учир нь хэрвээ би ийм байсан бол хүмүүс надтай өөрөөр хандаж, миний амьдралд муу зүйл тохиолдохгүй гэж бодох нь элбэг. Гэхдээ хэн нэгэнтэй анх танилцах үедээ ямар нэгэн дүрд хувираад эерэг бодол төрүүлсний дараа буцаад өөрийнхөө “би” рүү шилждэг хүмүүс бий.

Үнэн хэрэгтээ энэ төрлийн түүх хэзээ ч аз жаргалтай төгсдөггүй. Нэгдүгээрт, та үргэлж хүмүүсийг хуурч, хэн нэгний дүр хувирч чадахгүй бөгөөд танд итгэсэн хүмүүс хожим танаас нүүр буруулах болно. Та өөр хэн нэгний дүрд хувирчихаад ямар нэг зүйлийг буруу хийчих вий, алдаа гаргачих вий гэх мэт үргэлж сэтгэл зовнисон байдалтай явна шүү дээ. Хоёрдугаарт, ойр дотныхоо хүмүүсийн талаар бодоорой. Тэд таныг хамгийн сайн мэддэг шүү дээ. Хэрвээ тэд таны одоо байгаа хуурамч төрхийг хүлээж авч байгаа бол үнэхээр таны ойр дотны хүмүүс мөн үү гэдгийг бодож үзээрэй. Ингээд та бусдын амьдралаар амьдарснаар өөрийгөө орхиж, замаа алдана. Үүний оронд өдөр бүр өөртөө цаг гаргаж, бодит “би” дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Өөр хэн нэгнийг дуурайх

Энэ төрлийн алдаа ихэнхдээ сөрөг үр дагавар авчирдаг. Хэрвээ та эдгээр алдааг хийсэн бол дахин битгий давтаарай. Алдаа нь дээрээсээ суралцах хэрэгтэй гэдгийг огт мартаж болохгүй.

17
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()