Сурталчилгаа (15)
Хаах

Бидний ҮНЭН гэж итгэдэг зүйлс ХУДАЛ болохыг эрдэмтэд баталжээ

Судлаачид аливаа асуултын хариултыг олохын тулд судалгаа хийдэг. Эсвэл зүгээр л бидний амьдралыг сайжруулах арга замыг эрэлхийлж ямар нэгэн судалгаа шинжилгээний ажил хийдэг. Гэхдээ зарим тохиолдолд тэдгээр судалгааны үр дүн нь бидний үнэн гэж хамгийн их итгэдэг зүйлсийг үгүйсгэж, зөрчилддөг байх юм. Тийм ч болоод хүмүүс заримдаа судалгаа худлаа байна, буруу дүгнэлт гаргасан гэх зэргээр шүүмжилдэг. Учир нь судалгааны цаад санхүүжилтийг нягтлахаар хэн нэгний хувийн ашиг сонирхол эсвэл томоохон корпораци ард нь байх нь олонтаа. Тиймээс та бүхэнд дараах зөрчилтэй 10 судалгааг танилцуулж байна. 

Бидний ҮНЭН гэж итгэдэг зүйлс ХУДАЛ болохыг эрдэмтэд баталжээ

1 Хар тамхи донтуулдаггүй

1979 онд Саймон Фрэйзерийн их сургуулийн эрдэмтэн Брюс Александр (Bruce Alexander) хар тамхи донтуулдаггүй, харин хүрээлэн буй орчин нь хүмүүсийг донтуулдаг гэсэн судалгаа хийжээ. Тус судалгааг хийхийн тулд “Хулганы парк” хэмээх төсөл хэрэгжүүлсэн бөгөөд торонд хулгануудыг байлгажээ. Ингэхдээ цөөн хэдийг нь тусад нь нэг торонд, үлдсэн хулгануудыг нь бөөнд нь нэг дор байлгасан аж. Ингээд морфиныг устай хольж хооллож эхэлжээ. Александрын ажигласнаар, тусгаарлагдсан хулганууд олуулаа байсан хулгануудыг бодвол морфинийг долоо дахин ихээр хэрэглэжээ. Тэрээр эндээс хар тамхинд донтолтын ерөнхий шалтгаан нь ганцаардал болон хүрээлэн буй орчноос шалтгаалдаг гэж дүгнэсэн байна. Гэхдээ тус судалгааны санхүүжилт нь маргаантай байсан учраас олон нийтийн сэтгүүлд хэвлэхээс татгалзжээ. Мөн тус судалгаа нь хар тамхи донтуулдаг гэсэн нийгмийн хүчтэй шүүмжлэлийн эсрэг үнэхээр хүчин мөхөстсөн аж. Өөр нэг судлаачийн тэмдэглэснээр нэг торонд хулгануудыг байлгаж морфин хэрэглүүлж туршилт хийх нь буруу үр дүнд хүргэсэн гэж үзэв. Эр, эм хулгануудыг гөлчгийтэй нь нэг торонд байлгасан аж. Энэхүү “Хулганы парк” судалгааг хожим дахин давтаж туршсан бөгөөд харин үр дүн нь өөр гарчээ. Энэ удаа зарим үед торонд тусгаарлагдсан хулганууд морфиныг илүү их хэрэглэсэн бол заримдаа олуулаа байсан хулганууд илүү донтож байжээ. Тэгэхээр үүнд чанарын нэг их ялгаа байхгүй гэсэн үг юм. 

Хар тамхи донтуулдаггүй

2 Хийжүүлсэн ундаа нь уснаас ч илүү жин хасахад тусалдаг

Таргалалтын талаар судалдаг олон улсын сэтгүүлд Бристол их сургуулийн эрдэмтдийн хийсэн “Хийжүүлсэн ундаа нь уснаас эрүүл” гэх судалгааг хэвлүүлжээ. Тус судалгаагаар бага энергитэй хийжүүлсэн ундаа нь устай харьцуулахад биеийн жинг бууруулдаг учраас хийжүүлсэн ундаа нь эрүүл хүнс төдийгүй таргалуулдаггүй гэж мэдэгджээ. Гэхдээ үүнд бас л итгэхэд хэцүү байв. Учир нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тус судалгааг "Пепси", "Кока Кола" зэрэг хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид шууд бусаар ивээн тэтгэсэн аж. Тус корпорациудын хэд хэдэн эрдэмтэд энэхүү судалгааг хийсэн Нийгмийн шинжлэх ухааны олон улсын хүрээлэн (ILSI)-гийн захирлуудын зөвлөлд байдаг аж. Доктор Петр Рожерс (Peter Rogers) энэхүү судалгааг хянасан бөгөөд тэрбээр дээрх хүрээлэнгийн "Идэх зан үйл болон энергийн тэнцвэр" судалгааны багийн дэд ахлагч байжээ. Дээрх судалгааны өгүүллийг хамтран бичсэн хэд хэдэн эрдэмтэд судалгаан дээр ажиллаж, сэтгүүлд өгүүлэл бичээд тус бүр 750 еврогийн хөлс авчээ. Хоёрдугаар шалтгаан нь тэдгээр эрдэмтэн бүхэл бүтэн 5500 хуудас судалгааг хянаж үзсэн ч гол үр дүнг нь зөвхөн гуравхан хуудсанд тулгуурлан гаргасан нь сэжигтэй. 

Хийжүүлсэн ундаа нь уснаас ч илүү жин хасахад тусалдаг

3 Хэт их инээх нь үхэлд хүргэх аюултай

Инээж, хөхрөх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж анагаах ухаанд үздэг ч  Бирмингем (Birmingham) их сургуулийн профессор Р.Е.Фернер (R.E. Ferner), Ж.К. Эренсон (J.K. Aronson) нарын судалгаагаар их инээх нь үхэлд ч хүргэх аюултай гэнэ. Тэд өмнө нь хийгдэж байсан 5000 судалгааг шалгаж үзсэн бөгөөд тэдгээрээс өөрсдийнх нь судалгаатай холбоотой буюу инээх нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар судалсан 785 судалгааг нь тусгайлан авч хянажээ. Тэгэхэд үүнээс 85 судалгаа нь инээж хөхрөх нь эрүүл мэндэд сайн гэсэн дүгнэлт гаргасан байсан бол 114 нь эсрэгээрээ аюултай гэдгийг нь илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, инээх нь хэвлийн хөндийн ивэрхий болон үе мөчийг хавчиж, стресс хэлбэрээр толгой өвтгөх, улмаар багтраа өвчин, сульдааны шалтгаан болдог гэнэ. Мөн Боерхавигийн (Boerhaave)-гийн синдромын шалтгаан болж, улаан хоолойн хууч өвчнийг сэдрээдэг, тэр ч байтугай ихэнх тохиолдолд бөөлжүүлдэг ажээ. Хамгийн хачирхалтай нь инээж хөхрөх нь бие рүү халдварт өвчнийг нэвтрүүлэхийг зөвшөөрдөг гэсэн дүгнэлт гаргасан байна. Учир нь хүн инээх үедээ амаа ангайдаг учир илүү их огцом амьсгалдаг гэнэ. Хэт их инээх нь бас сэтгэлзүйн асуудалтай болсны суурь дохио ажээ. Гэсэн ч инээх нь бодисын солилцоог эрчимжүүлж, уушгийг баярлуулж, эмэгтэйчүүдэд сайнаар нөлөөлдөг. 

Хэт их инээх нь үхэлд хүргэх аюултай

4 Алкохол уух нь дасгал хийснээс илүү нас уртасгана

Калифорнийн их сургуулийн судлаачид 90-ээс дээш настай ахмад иргэдийг амьдралынхаа туршид пиво, дарс хэр их хэрэглэж байсан талаар нь судалжээ. Судалгааны явцад 90 гаруй настай 1600 ахмад настны гэрээр зочилж эрүүл мэндийн байдал, хооллолтын хэв маяг зэрэг мэдээллийг нь цуглуулсан байна. Үр дүнд нь өдөрт нэг юм уу, хоёр аяга дарс, пиво уудаг ахмад настнууд архи дарс уудаггүй үе тэнгийнхнээсээ  үхэх эрсдэл нь 18 хувиар бага байжээ. Мөн өдөрт 15-45 минут дасгал хийдэг ахмадууд мөн хөдөлгөөн багатай байдаг хөгшчүүлээсээ үхэх эрсдэл нь 11 хувиар бага байсан аж. Харин энгийн дасгал хийж, хааяа дарс, кофе уудаг, бага зэргийн жингийн илүүдэлтэй ахмадууд үхэх эрсдэл нь бусдаасаа 21 хувиар бага байв. Судлаачид хэвийн болон бага жинтэй ахмадуудыг бага зэрэг илүүдэл жинтэй ахмадуудын насжилттай харьцуулжээ. Ингэхэд бага зэрэг илүүдэл жинтэй нь илүү урт буюу 70 гаруй насалсан байв. Клаудиа Кавас (Claudia Kawas) энэхүү судалгааг удирдсан ч судалгааныхаа үр дүн, шалтгааныг сайн тайлбарлаж чадаагүй болохоор хүмүүст алкохол бага хэрэглэхийг зөвлөсөн байна. 

Алкохол уух нь дасгал хийснээс илүү нас уртасгана

5 Дасгал хэтрүүлж хийвэл гүйлгэх синдром тусна

"Хоол боловсруулах эм эмчилгээ" нэртэй Австралийн спорт сэтгүүлд дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийх нь эрүүл мэндэд муу гэж зөвлөжээ. Сэтгүүлд бичсэнээр өдөрт хоёр цагаас илүү хугацаагаар дасгал хийх нь хэд хэдэн өвчний эх суурийг тавьдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь гэдэс эвгүйрхэн гүйлгэх синдром юм. Дасгалыг хэтрүүлж хийснээр гэдэсний холбоос суларч, цусанд эмгэг төрөгч болон хор ялгардаг бөгөөд мөн архаг ядаргаа, зөөлөн эдийн хатуурал үүсдэг байна. Дасгалыг хэтрүүлэх нь зүрхний булчинг сулруулж, зүрхний хэмийг алдуулдаг. Зүрхний шигдээс ч болох аюултай. Мөн кортизол хэмээх дааврын шүүрэл нь тухайн хүнийг маш их стресстэй, аймхай болгодог гэнэ. Гэхдээ кортизолын шүүрэл нь хүнд дасгалын үед үүсдэг бөгөөд яс болон дархлааны системийг сулруулдаг. Дасгалыг хэтрүүлэн хийх нь клиник сулралтаас үүдэлтэй шаналгаат нөлөөг хүний биед үүсгэснээр дасгалын синдром болдог байна. Энэхүү синдром нь нойргүйдүүлж, идэвх сулруулж, цухалдуу болгох аюултай. 

Дасгал хэтрүүлж хийвэл гүйлгэх синдром тусна

6 Худлаа хэлэх нь сайн

Заримдаа худлаа хэлэх нь сайн гэдгийг Пенсилванийн их сургуулийн Вартон бага сургуулийн судалгаагаар нотолжээ. Дэд судлаач, докторант Эмма Левайн (Emma Levine), профессор Маурис Щвейзэр (Maurice Schweitzer) бусдын таагүй мэдрэмжийг арилгахад худлаа хэлэх нь сайн гэдгийг илрүүлжээ. Энэ нь таны найзын бүтээл санасныг бодоход тийм ч сайн болоогүй ч гэсэн сайн зүйл хэлж бай гэсэн үг юм. Судлаачид хэн нэг хүн нөгөөдөө худлаа хэлэх нь хүчээ сэлбэж, сэргээдэг гэжээ. Судалгаанд 100 хүн оролцсон бөгөөд тэднээс худлаа хэлэх нь сайн уу, муу юу гэдгийг тодруулжээ. Бүх оролцогч цаад хүмүүстээ сайнаар нөлөөлөх бол худлаа хэлэх нь сайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. 

Худлаа хэлэх нь сайн

7 Тэмдэглэл хөтлөх нь мартамхай болгодог

Монт Сент Винсент их сургуулийн эрдэмтэн Мишел Эскритт  Cьерра Ма нарын судалгаагаар биднийг мартамхай болгодог зүйл нь тэмдэглэл хөтлөх гэдгийг олж тогтоожээ. Зарим тохиолдолд тархи биднийг өөр газар хадгалсан гэдгийг мэдэж байх үед тодорхой мэдээллийг хадгалахаас татгалздаг. Судлаачид бөөгнөрөл гэж дууддаг санах ойн тоглоомыг хоёр бүлэг оролцогчдод тоглуулжээ. Зөвхөн нэг бүлэг нь тэмдэглэл хөтлөхийг зөвшөөрчээ. Гэхдээ тоглоом дуусахаас өмнө тэмдэглэлийг нь хураав. Эцэст нь, тэмдэглэл хөтөлсөн бүлэг тэмдэглэл хөтлөөгүй бүлгээсээ бага зүйлийг санажээ. Тиймээс уг судалгаагаар сурах болон санах гэдэг нь хоёр өөр зүйл гэжээ. 

Тэмдэглэл хөтлөх нь мартамхай болгодог

8 Хийжүүлсэн ундаа ба түргэн хоол нь таргалуулдаггүй

Түргэн хоол болон хийжүүлсэн ундааг таргалалтын суурь шалтгааны нэг гэдэг. Гэсэн ч Корнелл их сургуулийн профессор Дэвид Жаст (David Just), Бриан Вансик (Brian Wansink) нарын судалгаагаар 5000 Америкчуудын түргэн хоол болон хийжүүлсэн ундааны хэрэглээг 2007 болон 2008 онуудад долоо хоногийн дурын хоёр өдрийг сонгон судалжээ.  Хэвийн жинтэй хүмүүсийн 95 хувь хийжүүлсэн ундаа уух болон түргэн хоол идсэнээр тарган болдоггүй гэжээ. Тэд хэвийн жинтэй болон илүүдэл жинтэй хүмүүсийг адилхан түргэн хоол иддэг болохыг тогтоов. Үр дүнд нь, судлаачид таргалалт нь ямар төрлийн хоол идэж байгаагаас бус, харин хоол хүнсээр авч буй илчлэгтэй холбоотой хэмээн маргаан үүсгэв. Британийн Хоол тэжээлийн сангийн судлаач Стэйси Локер (Stacey Lockyer) дээрх судалгаанууд хийжүүлсэн ундаа болон түргэн хоолны аль төрлийг хэр их хэмжээгээр хэрэглэж байгааг нарийвчлан авч үзээгүй гэж шүүмжилжээ. Таргалалт нь илчлэгийн хэрэглээ ба илчлэгийн хоорондох зөрүүгээс хамаардаг. Мөн тарган хүмүүс өөрсдийн хэрэглэдэг калорийн хэмжээг зориудаар худлаа хэлдэг ажээ. 

Хийжүүлсэн ундаа ба түргэн хоол нь таргалуулдаггүй

9 Шүршүүрт орох нь муу

Ютагийн их сургуулийн Генетикийн шинжлэх ухааны төвийн  судалгаагаар шүршүүрт орох нь хүний биед муу гэнэ. Хэдийгээр шүршүүрт орох нь мэдээж сайн талтай ч  хэт ойр ойрхон орох нь бидний бие дотор болон гадна амьдардаг бактер, вируснуудыг устгаж, ингэснээр бидний эсэргүүцэл сулардаг байна. Мөн зүрх судасны өвчин тусах эрсдэлийг өсгөж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулдаг гэжээ. 
Амазоны Яномами тосгоны уугуул иргэдийн дунд хийсэн энэхүү судалгаагаар тэднийг бусад хүмүүстэй харьцуулахад арьсан дээрээ илүү өөр төрлийн бактеритай болохыг илрүүлжээ. Тэдгээр нь антибиотикт тэсвэртэй бактериуд байсан бөгөөд хамгийн чухал нь тэд хэзээ ч антибиотик хэрэглэж байгаагүй ажээ. Судлаачид  ойр ойрхон шүршүүрт орох нь хүний микробиомийн тархалтанд нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. 

Шүршүүрт орох нь муу

10 Өөртэйгөө ярилцах нь үнэхээр сайн

Өөртэйгөө ярих нь галзуурлын анхан шат гэж бид үздэг. Гэхдээ Бангорын их сургуулийн эрдэмтэд өөр бодолтой байна. Тэдний үзэж буйгаар өөртэйгөө ярилцах нь оюуны өндөр үзүүлэлт байж магадгүй гэнэ. Судалгааны багийн дэд ахлагч, сэтгэлзүйч доктор Палома Мари-Беффа (Paloma Mari-Beffa) бодох, төлөвлөх, илүү төвлөрөхөд өөртэйгөө ярилцах нь тусалдаг гэжээ. Мөн стресстсэн үед идэвхийг сайжруулах сайн талтай аж. Судлаачид 28 оролцогчид тусгайлан бичигдсэн заавар өгч, тэдгээр хүмүүс чимээгүй орчинд өөртөө чангаар уншжээ. Тэгээд оролцогчид өөртөө үүрэг өгсөн байна. Үр дүнд нь заавар чангаар уншсан хүмүүс уншаагүй хүмүүсээс илүү сайн гүйцэтгэх чадвартай болсон байв. Гэхдээ судалгаа нь цөөн хүнийг хамарсан учраас учир дутагдалтай аж. Судалгаанаас өмнө тэд хүүхэд гутлаа үдэхдээ өөртэйгөө ярилцвал илүү сайн үддэг гэдгийг ажигласан байгаа юм. 

Өөртэйгөө ярилцах нь үнэхээр сайн

19
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()