Орон орны кино театрт хүмүүс юу иддэг вэ?

2018-09-06, 17:05
3,049

Кино театрт кино үзэж цагийг зугаатай өнгөрөөхдөө бид заавал попкорн, амттан, ундаа зэргийг авч заншсан байдаг. Гэхдээ улс орон бүрийн кино театрт иддэг амттан өөр хоорондоо ялгаатай байдгийг та мэдэх үү? Тэгвэл үзвэр үзэнгээ амны зугаа болгож иддэг дараах хоол хүнсийг хараад та ихэд гайхна гэдэгт бид итгэлтэй байна.

Орон орны кино театрт хүмүүс юу иддэг вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Өмнөд Солонгос - Хатаасан наймаалж

Өмнөд Солонгост кино театрт идэж болох хүнсэнд хатаасан наймаалж багтдаг аж. Солонгосчуудын хэлснээр энэ нь маш амттай зууш гэсэн шүү.

Өмнөд Солонгос - Хатаасан наймаалж

2 Тайланд -Тахианы шөлний амттай поп корн

Тайланд улсад маш өвөрмөц амттай попкорн зардаг ажээ. Энэ попкорн нь тахианы шөлний амттай гэнэ.

Тайланд -Тахианы шөлний амттай поп корн

3 Энэтхэг -Тахианы махан хавчуургатай талх

Энэтхэг улсын иргэд кино үзэхдээ авч иддэг хамгийн алдартай хоол бол чатни соустай тахианы махан хавчуургатай талх юм.

Энэтхэг -Тахианы махан хавчуургатай талх

4 АНУ - Бяслагны соустай чипс

Хэдий Америкт хүмүүс кино үзэхдээ попкорн түлхүү авч иддэг боловч тэдний авах дуртай амттан  нь бяслагтай соустай чипс гэнэ шүү.

АНУ - Бяслагны соустай чипс

5 Латви - Квас

Ихэнх улс оронд театрт үзвэр үзэхдээ хүмүүс ундаа авч уудаг бол латвичууд үүнийг квасаар орлуулдаг. 

Латви - Квас

6 Норвеги - Бугын амталж хатаасан мах

Норвегийн кино театрт орж үзсэн бол та бугын амталж хатаасан мах идэж байгаа хүн цөөнгүй олж харна. Анх харж буй хүнд хачирхалтай санагддаг ч энэ нь тус улсад хэвийн үзэгдэл юм.

Норвеги - Бугын амталж хатаасан мах

7 Испани - Наранцэцгийн самар

Монголд кинотеатрт самар цөмөхийг хориглодог. Тэгвэл Испани улсад наранцэцгийн самар цөмж идэхийг зөвшөөрдөг. Мөн хачирхалтай зүйл шүү.

Испани - Наранцэцгийн самар

8 Орос - Загасны түрс

Москва хотын зарим кинотеатрын “VIP” танхимд хүмүүс загасны түрс идэж болдгийг та мэдэх үү? Түрсээ оргилуун дарс, винотой хамт захиалж болдог ажээ.

Орос - Загасны түрс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()