Сурталчилгаа (15)
Хаах

Хачин жигтэй амьтад гэртээ тэжээдэг одууд

Хүний хамгийн сайн анд нөхөр бол нохой гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ зарим алдартан нохой, муурнаас өөр, тун хачирхалтай амьтдыг гэртээ тэжээдэг байна. Тэдний энэ өвөрмөц хобби магадгүй таны нүдийг орой дээр нь гаргана гэдэгт итгэлтэй байна. Ингээд алдартнуудын гэрийн тэжээвэр амьдыг танилцуулъя.

Хачин жигтэй амьтад гэртээ тэжээдэг одууд

1 Майк Тайсон тагтаанд ухаангүй хайртай

Алдарт боксчин Майк Тайсон (Mike Tyson) нэгэн тулааныхаа үеэр өрсөлдөгчийнхөө чихийг ч тас татаж байсан удаатай. Хэрцгий догшин гэмээр харагддаг ч тэрээр тун уян зөөлөн сэтгэлтэй нэгэн ажээ. Тайсон гэртээ маш олон тагтаа тэжээдэг байна.

Майк Тайсон тагтаанд ухаангүй хайртай

Цагаан барс тэжээдэг

Боскчны маань тэжээдэг барс хэд хэдэн удаа Холливудын инээдмийн кинонд зургаа авахуулаад амжсан. Гэхдээ түүнийг нэг биш нэлээд хэдэн бар тэжээдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх.

Цагаан барс тэжээдэг

2 Майкл Жексоны сармагчин

Попын хаан Майкл Жексон (Michael Jackson) Баблс хэмээх нэртэй сармагчин хэсэг хугацаанд тэжээж байгаад хожим амьтны хүрээлэнд аваачиж өгсөн юм.

Майкл Жексоны сармагчин

3 Николь Кидманы өхөөрдөм лам гөрөөс

Жүжигчин Николь Кидман (Nicole Kidman) харагдаж байгаа шигээ ширүүн төрхтэй, ихэмсэг хатагтай биш ээ. Тэрээр лам гөрөөсийн бүхэл бүтэн фермтэй төдийгүй амьтанд маш хайртай аж. Николь Кидман энэ амьтны урт сормуусанд нь дурласан гэнэ лээ.

Николь Кидманы өхөөрдөм лам гөрөөс

4 Хью Хефнерийн амьтны хүрээлэн

“Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер (Hugh Hefner) амьтанд маш хайртай нэгэн байжээ. Тиймээс ч амьтдыг эрх дураар нь амьдруулахаар бүхэл бүтэн хүрээлэн бий болгосон аж. Тэнд сармагчин, туулай, тогоруу зэрэг төрөл бүрийн амьтад байдаг юм.

Хью Хефнерийн амьтны хүрээлэн

5 Гүрвэл тэжээх дуртай Чарли Шин

Америкийн инээдмийн жүжигчин Чарли Шин (Charlie Sheen) газар уснаа явагч гүрвэл тэжээдэг.

Гүрвэл тэжээх дуртай Чарли Шин

6 Николас Кейжийн аварга том наймаалж

Алдарт жүжигчин Николас Кейж (Nicolas Cage) энэ жагсаалтад орсон хүмүүс дундаас хамгийн хачирхалтай амьтан тэжээдэг нь  ажээ.  Учир нь тэрээр гэртээ аварга том аквариумд наймаалж тэжээдэг байсан юм. Гэхдээ одоогоор санхүүгийн асуудлаас болж наймаалжаа найздаа түр хугацаагаар өгөөд байгаа аж.

Николас Кейжийн аварга том наймаалж

7 Сальвадор Далигийн хайртай амьтан

Зураач Сальвадор Дали (Salvador Dali) ихэд сониуч хүн байсан. Тиймээс ч жирийн нэг муур, нохой бус харин Төвдийн зэрлэг эрээн муур тэжээдэг байсан юм.

Сальвадор Далигийн хайртай амьтан

8 Жорж Клунигийн гахай

Хамгийн сэтгэл татам жүжигчинд тооцогддог Жорж Клуни (George Clooney) бүтэн 18 жил гахайтай нөхөрлөжээ. Түүнд энэ гахайг дотны найз нь өгсөн аж. Гэхдээ 2006 онд тэжээвэр амьтан нь үхсэнээс хойш Жорж дахин ямар нэгэн амьтан тэжээгээгүй юм.

Жорж Клунигийн гахай

9 Одри Хепбёрн өөр шигээ өхөөрдөм янзагатай байсан

Жүжигчин Одри Хепбёрн (Audrey Hepburn) 1959 онд нэгэн киноны зураг авалтын үеэр өхөөрдөм янзагатай таарчээ. Ийнхүү тэр цагаас хойш түүнийг тэжээж эхэлсэн байна.

Одри Хепбёрн өөр шигээ өхөөрдөм янзагатай байсан

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()