Сурталчилгаа (15)
Хаах

Өдөр бүр 6 хумс сармис идээрэй, яагаад гэвэл...

Сармис нь хүний бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Намар, өвлийн улиралд сармис хэрэглэх нь ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлдэг. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул ханиад томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийг удаашруулах бодис агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Энэ үүднээс та бүхэнд сармисаар хийж болох хамгийн эрүүл мэндэд тустай хоол жигнэсэн сармис хийх жорыг хүргэж байна.

Өдөр бүр 6 хумс сармис идээрэй, яагаад гэвэл...

Жигнэсэн сармис хийх жор:

Орц:

  • Бүтэн сармис
  • Оливийн тос
  • Давс
  • Перец

Бүтэн сармисаа голоор нь хэрчиж хуваагаад оливын тосонд дүрнэ. Дараа нь давс болон перецээ сармисан дээрээ цацаж тугалган цаасанд бооно. Амталсан сармисаа шарах зууханд хийгээд 20-25 минут жигнээрэй. 

Та өдөрт ердөө зургаахан хумс жигнэсэн сармис идэхэд таны биед 24 цагийн дотор дараах өөрчлөлтийг авчрах болно

  • 1 цаг: Эхний цагт сармис нь ходоодонд шингэнэ.
  • 2-3 цаг: Сармис таны бие махбодид байгаа хорт хавдрын эсүүдтэй тэмцэнэ.
  • 4-6 цаг: Сармис таны биед байгаа илүүдэл шингэнийг зайлуулах, өөхийг шатаах үйл явцыг идэвхжүүлдэг.
  • 5 - 7 цаг: Сармис таны цусаар дамжин бактеруудтай тэмцэж эхэлнэ.
  • 8-10 цаг: Энэ хугацаанд сармис нь таны дааврын ялгарлыг тэнцвэржүүлнэ.
  • 10 - 24 цаг: Сармис бүрэн боловсруулагдаж дуусна.

Сармис тогтмол хэрэглэснээр таны биед дараах өөрчлөлтүүдийг авчирна

1. Цусан дахь холестериний түвшин буурна.
2. Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
3. Цусны даралтыг тогтворжуулна.
4. Дархлааг сайжруулна.
5. Хүнд металл хүний биед орохоос сэргийлнэ.
6. Ясыг бэхжүүлнэ.
7. Ядаргаа арилгахад тусална.
8. Ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг.

Та өдөрт ердөө зургаахан хумс жигнэсэн сармис идэхэд таны биед 24 цагийн дотор дараах өөрчлөлтийг авчрах болно

49
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()