Сурталчилгаа (15)
Хаах

Герман улсын тухай бидний сонсож байгаагүй сонирхолтой зүйлс

Европ төдийгүй дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хүчирхэг нөлөөтэй цөөн улсын нэг Герман оронд та очиж үзэхийг хүсдэг л биз дээ. Энэ улсын талаар та хэр мэдэх вэ? Жилдээ найман тэрбум литр шар айрагны хэрэглээтэй, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг дээд зэргээр хангасан, тэр байтугай эрчүүдэд зориулан чөлөөт цагаа өнгөрүүлэх хүлээлгийн өрөө гаргаж өгдөг, бүсгүйчүүдээ хүндлэн  автомашины тусгай зогсоол нээсэн гэхчилэн Герман орны талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй дараах сонирхолтой баримтуудыг танд хүргэе. 

Герман улсын тухай бидний сонсож байгаагүй сонирхолтой зүйлс

1 Дүрэм зөрчихгүйн тулд тоглох хэрэгтэй

Герман улс иргэдийнхээ аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулдаг учир заримдаа маш хачирхалтай гэмээр санаачилгуудыг гаргах нь бий. Явган хүний зарим гарцан дээрх шонд "Пинг-понг" тоглоомын төхөөрөмжийг суурилуулсан байдаг бөгөөд энэхүү тоглоом улаан гэрэл асах үед идэвхиждэг гэнэ. Нэг талаас энэ нь иргэдийг улаан гэрлээр зам гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

Дүрэм зөрчихгүйн тулд тоглох хэрэгтэй

2 Хамгийн эелдэг цагдаагийн ажилтнууд

Герман цагдаа нар ард иргэдийнхээ дунд маш их нэр хүндтэй. Саяхны хийсэн нэгэн судалгаанаас харахад германчууд ажил олгогч, эмч нараасаа илүү цагдаа нарт итгэдэг гэнэ.

Хамгийн эелдэг цагдаагийн ажилтнууд

3 Шар айрагны диваажин

Герман улс шар айргаараа дэлхий даяар алдартай. Тиймдээ ч тус улсын иргэд жилд найман тэрбум литр шар айраг хэрэглэдэг бөгөөд 5500 төрлийн шар айрагнаас сонголтоо хийх боломжтой байдаг. Үүнээс гадна энэхүү согтууруулах ундааг хүссэн газраа хэрэглэж болдог гэнэ шүү.

Шар айрагны диваажин

Герман улсад жил бүр "Октоберфест" хэмээх шар айрагны фестиваль болдог гэнэ. Есдүгээр  сард зохион байгуулдаг уг наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шар айрагт дурлагч долоон сая орчим хүн  ирдэг аж. Хоёр долоо хоногийн дотор тэд зургаан сая литр шар айраг ууж, 140.000 ширхэг зайдас иддэг бөгөөд зуу зуун мянган шар айрагны аяга хулгайлдаг байна. Шар айрагны аяга хулгайлах нь гэмт хэрэгт тооцогддог ч ирсэн хүмүүс ёс юм шиг дурсгал болгож  өөртөө авдаг аж. Үүнээс гадна шар айрагт хөлчүүрхэж, сэтгэл нь хөдөлсөн жуулчид жилдээ 1000 гаруй бичиг баримт, 400 орчим түлхүүр, 300 гаруй нүдний шилээ алга болгодог байна.

4 Цаг баримтлахдаа гаргууд

Энэ бол худал, цуу яриа биш бөгөөд германчууд цаг баримтлах тал дээр гаргууд гэнэ. Гэхдээ зарим тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэл цагаасаа хоцрох тохиолдол гардаг аж. Нэг хүн өөрийн цахим хуудастаа Германы төмөр замын удирдлагаас ирсэн захидлын талаар хуваалцсан байна. Галт тэрэг дөрвөн цаг хугацаанаасаа хожимдсон учир Германы төмөр замын удирдлага түүнээс уучлалт хүссэн захидлыг жигнэмгийн хамт түүнд илгээсэн аж.

Цаг баримтлахдаа гаргууд

5 Улаан тэмдэглэгээ гол руу хүргэнэ

Германы гудамжинд төрөл бүрийн өнгөтэй гудамжны тэмдэглэл байдаг гэнэ. Өнгө тус бүр тодорхой утга агуулгатай бөгөөд жишээ нь улаан тэмдэглэгээ ойр байгаа голыг заадаг байна.

Улаан тэмдэглэгээ гол руу хүргэнэ

6 Зөвхөн бүсгүйчүүдэд

Германд бүхий л зүйлийг хялбарчлахыг хичээдэг. Жишээлбэл, худалдааны төвийн авто зогсоол дээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зогсоол байдаг. Энэ нь дэлгүүр рүү орох хаалгатай илүү ойр байрладаг байна.

Зөвхөн бүсгүйчүүдэд

7 Мөрөөдлийн талбай

Германд хүүхдийн тоглоомын талбай үнэгүй байдаг учир хүүхдүүдийн хувьд мөрөөдөл нь жинхэнэ утгаараа биелдэг гэнэ. Энэ төрлийн тоглоомын талбай бүх хотод нь байрлах бөгөөд жилийн дөрвөн улиралд аюулгүй тоглох боломжтой.

Мөрөөдлийн талбай

8 Унадаг дугуй унахын тулд эрхийн бичиг авдаг

Дунд сургуулийн дөрөвдүгээр ангиас эхлэн хүүхдэд унадаг дугуйны дүрмийн болон дадлагын хичээлийг цагдаа нарын хяналтан дор явуулдаг аж. Энэ хичээл нь сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор багтдаг. Хүүхдүүд анхны тусламж, унадаг дугуйны бүтэц, аюулгүй байдлыг хамгаалах талаар суралцдаг. Ингээд хичээл дууссаны дараа сурагчид шалгалт өгч, унадаг дугуй унах эрхийн бичгээ авдаг байна. Энэхүү эрхийн бичгээ биедээ байнга авч явж, унадаг дугуйн тусгай зориулалтын замаар явах ёстой аж. Хэдийгээр хүн бүрт ийм эрхийн бичиг байдаггүй ч ихэнх нь сургуульд сурч байхдаа авдаг гэнэ.

Унадаг дугуй унахын тулд эрхийн бичиг авдаг

Германд унадаг дугуйтай холбоотой олон торгууль байдаг. Жишээлбэл: Гараараа барихгүйгээр дугуй унавал 5 еврогийн торгуультай. Гэрэлгүй, тормос болон сигналын асуудалтай дугуй унасан тохиолдолд нэлээд их торгууль төлөх шаардлагатай болдог гэнэ. Унадаг дугуй унаж байхдаа утсаар ярих юм бол 55 еврогийн торгуультай.  Харин чихэвчний хөгжим сонсож болох хэдий ч замын хөдөлгөөний чимээнээс чанга байх ёсгүй.

9 Захиалгаар хулгай хийх

Сүүлийн үед Германд нэгэн шинэ төрлийн бизнес эрчээ авсан байна. Дэлгүүрийн эзэн ямар нэгэн бараа алга болж байгааг анзаардаг ч хэрхэн алга болж байгааг мэдэхгүй байгаа бол “Захиалгаар хулгай хийх” байгууллагад ханддаг аж. Энэхүү байгууллагын мэргэжлийн ажилтан дэлгүүрт орж ирж хулгай хийгээд дэлгүүрийн эзэнд юунд анхаарал хандуулах хэрэгтэй талаар зөвлөгөө өгдөг гэнэ.

Захиалгаар хулгай хийх

10 Эрчүүдэд зориулсан төв

Германы ихэнх дэлгүүрт хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө байдаг. Харин Гамбургт эрчүүдэд зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байдаг гэнэ шүү. Хэрвээ таны нөхөр шоппинг хийх дургүй бол та нөхрөө энэ төвд үлдээх боломжтой. Ийнхүү нөхрөө үлдээхэд долоон евро зарцуулдаг байна. Тус төвд таны нөхөрт өдрийн хоол болон хоёр шил шар айргийг санал болгоно. Харин оройн 18.00 цагт бүсгүйчүүд ачаагаа зөөлгөхийн тулд ирж нөхрөө авдаг байна.

Эрчүүдэд зориулсан төв

11 Герман гаралтай Америкийн хийжүүлсэн ундаа

Дэлхийн хийжүүлсэн ундааны үйлдвэрлэгч "Фанта" бүтсэн түүх саяхан олонд ил болсон. Энэхүү улбар шар ундаа анх Германд үүссэн ажээ. 1939 онд ундаа үйлдвэрлэхэд шаардлагатай зарим орцыг гаднаас тээвэрлэхэд хэцүү болох үед Германы үйлдвэрийнхэн өөр шинэ технологи нэвтрүүлсэн байна. Ингээд “Фанта” ундаа үүссэн бөгөөд нэр нь хүртэл Германы “Fantastisch” гэсэн үгнээс гаралтай бололтой.

Герман гаралтай Америкийн хийжүүлсэн ундаа

12 Бонус: Германчууд хөл бөмбөг, зайдас хоёрын алинд илүү дуртай болохыг тааварлахад ч бэрх юм

Бонус: Германчууд хөл бөмбөг, зайдас хоёрын алинд илүү дуртай болохыг тааварлахад ч бэрх юм

Хэрвээ та ажлаа, эхнэрээ, автомашинаа үзэн яддаг бол юу ч үлдээлгүй бүгдийг нь бид авъя

Хэрвээ та ажлаа, эхнэрээ, автомашинаа үзэн яддаг бол юу ч үлдээлгүй бүгдийг нь бид авъя

Хиам болон каррины амттай энергийн ундаа

Хиам болон каррины амттай энергийн ундаа

Кола болон вискиний амттай тамхи юм

Кола болон вискиний амттай тамхи юм

Эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан өргөст хэмх

Эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан өргөст хэмх

51
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()