Сурталчилгаа (15)
Хаах

Ажил хийж байх үедээ сонсоход хамгийн тохиромжтой дуу хөгжим

Илүү бүтээлч ажиллахад бидэнд дуу хөгжим маш их тус болдог. Ялангуяа нэгэн хэвийн, байнга давтагддаг ажил хийдэг хүнд дуу хөгжим хэрэгтэй болох нь судалгаагаар батлагдсан байна. Хэт их анхаарал шаардахгүй ажил хийж байгаа тохиолдолд хөгжим сонсох нь таны ажлын эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй илүү хурдан хийхэд тусалдаг аж. Ингээд ажил хийж байх үедээ сонсоход ажлын бүтээмж, ажил хийх эрч хүчийг тань илүү ихээр нэмэгдүүлэх дараах 10 дуу хөгжмийг танилцуулъя.

Ажил хийж байх үедээ сонсоход хамгийн тохиромжтой дуу хөгжим

1 Байгалийн дуу чимээ

Виржиния дахь Политехникийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад байгалийн дуу чимээ нь сэтгэл санааг өөдрөг болгож, анхаарал төвлөрөлтөнд тустай болохыг баталжээ.

Намуухан байгалийн чимээ хүмүүс хоорондын дүнгэнэсэн яриаг сонсогдохгүй болгохоос гадна ажлын бүтээмжийг хүртэл нэмэгдүүлдэг аж.

Шувуудын жиргээ, борооны товших чимээнээс гадна голын урсгалын чимээ анхаарлыг дээд цэгт нь хүртэл ажиллуулахад тустай байдаг гэжээ. Зөвхөн байгалийн чимээ сонсоод зогсохгүй эдгээр элементийг агуулсан дууг сонсоход л таны ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлнө.

2 Өөрийн хамгийн дуртай дуу

Хүн бүрт өөрийн дуртай дуу гэж байдаг. Ингээд эдгээр дуугаараа цуглуулга үүсгэж ажлаа хийж байхдаа сонсох нь таны ажил хийх сонирхлыг илүү нэмэгдүүлэх болно. Майамигийн их сургуульд дуу хөгжмөөр эмчилгээ хийдэг ажилтан Тереза Лисиюк (Teresa Lesiuk) ийм дүгнэлтэнд хүрсэн байна.

“Стресст орсон үедээ бид бодлогогүй шийдвэр гаргадаг бөгөөд энэ үед анхаарал маш ихээр сарнидаг. Дуу хөгжмөөр сэтгэл санаагаа сэргээх нь аливаад анхааралтай, нухацтай хандахад тусална” гэж тэрээр хэлж байна.

Ажилдаа төдийлөн мэргэшээгүй хүмүүс дуртай дуугаа сонсож ажил хийх үед ажлаа илүү хурдан сурч, шинэ санаа гаргахад тустай гэнэ.

Өөрийн хамгийн дуртай дуу

3 Ямар ч хамаагүй дуу сонсох

Хүн бүрийн ертөнцийг харах үзэл өөр өөр байдаг билээ. Жишээлбэл, хүн дургүй дуугаа сонсох үед анхаарал нь төдийлөн төвлөрдөггүй бол дуртай дуугаа сонсох үед сэтгэл зовоосон бүх асуудлаа мартаж бүхэлдээ дуундаа өөрийгөө зориулдаг аж. Тиймээс та ажил хийж байх үедээ ямар ч хамаагүй дуу сонсох нь анхаарлыг тань сарниулахгүй байхад тустай.

Ямар ч хамаагүй дуу сонсох

4 Үггүй ая

Кембрижийн "Cambridge Sound Management"-ийн судалгааны багийн хийсэн туршилтаас харахад ажлын бүтээмж муудахад дуу чимээг буруутгаж болохгүй гэжээ. Бодит байдал дээр үг яриа бидний анхаарлыг маш ихээр татдаг бөгөөд бид ямар нэгэн яриа сонсох үедээ ажлаасаа хөндийрч анхаарал хандуулж эхэлдэг.

Бидний анхаарлыг бүхий л төрлийн үг сарниулж чаддаг. Заримдаа та дуу явж байх үед үгэнд нь анхаарал хандуулдаг шүү дээ. Тиймээс анхаарлаа сарниулахгүйн тулд үггүй дууг сонсож ажлаа хийж байгаарай.

Үггүй ая

5 Барокко хөгжим

Ямар хэмнэлтэй дуу сонсож байгаагаас хамаарч тухайн дууг сонссоны үр дүн гардаг. Канадын судлаачид энгийн хэрнээ гоёмсог сонгодог хөгжим буюу барокко төрлийн хөгжим сонсдог хүмүүсийн IQ илүү өндөр гарч байсан гэнэ. Энэ дүгнэлттэй Балтиморын их сургууль болон Филадельфийн их сургуулийн эрдэмтэд мөн санал нэгдсэн байна. Барокко хөгжим нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тустай аж.

6 Ларгетто хөгжмийн урсгал

Малайзын инженерийн коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад нэг минутанд 60 цохилттой дууг сонсоход хүмүүс илүү тайвширдаг гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэхүү хөгжмийн урсгалыг “ларгетто” хэмээн нэрлэдэг.

7 Хэт чанга, хэт сул сонсохгүй байх

Хамгийн гол нь дундаж чанга дээр дуугаа сонсох явдал юм. Дөрвөн эрдэмтэн судалгаа хийсний ачаар ийм үр дүнд хүрсэн бөгөөд дундаж чанга дээр дууг сонсох нь танин мэдэхүйд сайнаар нөлөөлдөг гэнэ. Хэт чангаар дуу сонсох нь таны тархины сэтгэн бодох чадвар болон мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд муу үр дагавар авчирдаг байна.

Хэт чанга, хэт сул сонсохгүй байх

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()