Орон орны этгээд үйл ажиллагаа явуулдаг яам, агентлагууд

Бүхий л улс оронд батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, гадаад хэргийн гэхчилэн голлох салбар нь яамтай байдаг. Эдгээр яамдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй агентлаг, хэлтсүүд мөн ажилладаг. Тэгвэл зарим улс оронд эдгээрээс гадна зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас урган гарсан, хачин этгээд гэмээр чиглэл зорилготой яам агентлагууд байдаг ажээ. Энэ талаар бид сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Орон орны этгээд үйл ажиллагаа явуулдаг яам, агентлагууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Шанхайн хэлний менежментийн хороо

Хятадаас англи хэл рүү ямар нэгэн текст хөрвүүлэх нь хятад иргэдийн хувьд бараг л хар дарсан зүүд байдаг аж. Зарим боломжийн англи хэлтэй хүмүүс үгчлэн орчуулахаас зайлсхийж байхад англи хэл тааруухан, эсвэл бага зэрэг гадарладаг нөхөд программ ашигладаг байна. Үүний үр дүнд нь China-english буюу "Чинглиш" хэмээх хоч авч, гадныхны хөх инээдийг хүргэдэг болсон. Хятадын банкууд ATM-ийг “Бэлэн мөнгөний эргэлтийн машин”, бүдүүн, шулуун гэдэсний эмнэлгийг “Анусны эмнэлэг” гэж орчуулдгаас энэ жишээг харж болно. Чинглишийн тухайд гадны жуулчид инээд наргиан болоод өнгөрөх ч Бээжин болон Шанхайн Засгийн газрын хувьд энэ нь тун ичгүүртэй явдал гэдэг нь ойлгомжтой.
Тиймээс “Шанхайн хэлний менежментийн хороо”-г байгуулж, Чинглишийг арилгах болон  2010 оны Шанхайн үзэсгэлэнгээс урьтаж рестораны цэс, хаяг, шошгыг зохих ёсоор орчуулахыг даалгажээ. Ийм хороотой болсон учраас гадны жуулчид ариун цэврийн өрөө орохдоо “Шээсний газар” гэдэг үг хэзээ ч ашиглахгүй болсон гэсэн үг.

Шанхайн хэлний менежментийн хороо

2 GEIPAN

“Агаар мандал дахь үл танигдах үзэгдлийн судалгаа, мэдээллийн газар” GEIPAN бол Францын Засгийн газрын нэг агентлаг бөгөөд үл мэдэгдэх нисдэг биетийг судалдаг байна. 1977 онд НАСА-гийн Франц дахь нэгж болон байгуулагджээ. 2007 онд GEIPAN агентлаг гадны үл мэдэгдэх 1650 нисдэг биетийн судалгаа, шинжилгээний 100 гаруй баримт материалыг гаргаж тавьжээ. Тэдгээр нууц мэдээллүүдийн зарим нь А4-ийн хэмжээтэй 100 мянга гаруй хуудастай. Хамгийн сайн болсон баримтууд нь түүхийн гурван ч том боть болохоор хэмжээнийх гээд бод доо. Хүмүүсийн ихэнх нь тэдгээр нисдэг биетийг сартай шөнө, эсвэл үүлэрхэг үед гардаг гэж боддог ч тийм биш аж. Тус агентлагийн хийсэн зарим судалгаа нь үнэн бодит ч гэлээ, хүн үнэмшмээргүй, тайлбарлахад бэрх байдаг гэжээ.

GEIPAN

3 Нэгдлийн яам

Өмнөд болон Хойд Солонгос улс хэзээ нэгэн цагт эргэн нэгдэнэ гэдэгт итгэдэг учраас Өмнөд Солонгосын Засгийн газар Нэгдлийн яамыг байгуулжээ. Энэхүү яам нь Хойд Солонгостой холбоо харилцаагаа сайжруулах, эргэн нэгдэхийн ач тусыг өмнөд солонгосчуудад тайлбарлан таниулах, бодлого боловсруулах чиг үүрэгтэй ажилладаг байна. Гэхдээ заримдаа тус яамны үйл ажиллагаа Хойд Солонгосоос дүрвэгсдийг хамгаалах болон хүний эрхийн зөрчлийг илрүүлж буй мэт харагдаж, маргаан үүсгэдэг ажээ. Харин Хойд Солонгост яг үүнтэй ижил “Эцэг орны энх тайвны хороо” нэртэй агентлаг ажилладаг байна.

Нэгдлийн яам

4 Дэлхийг хамгаалах алба

НАСА-гийн нэг алба нь сансар огторгуйн гадны биет дэлхийг хордуулахаас сэргийлэх, гадны биетийн дэлхийд үлдэх организмыг цэвэрлэх чиг үүргийг хүлээдэг. “Дэлхийг хамгаалах алба” нэртэй уг албаны ажилтнууд задгай сансарт ажилласан хөлгийг цэвэрлэх болон нислэгийн замын төлөвлөгөөг гаргадаг байна. Хачирхалтай нь тус албаныхан ихэвчлэн түр ажилчид, хагас цагаар ажилладаг хүмүүс байдаг ажээ. Гэхдээ жилийн 187 мянган долларын цалин авдаг гэхээр ямар чухал алба болох нь тодорхой. Зөвхөн НАСА болон Европын сансрын агентлагт л байнгын ажилтнууд ажиллуулдаг байна.

Дэлхийг хамгаалах алба

5 Цайны мэргэжилтнүүдийн зөвлөл

1897 онд АНУ өөрийн улс руу импортолж буй бүх төрлийн цайг үнэр болон амтын хувьд өндөр стандарттай байхыг шаардаж Импортын цайны хууль тогтоомж гаргасан түүхтэй. Улмаар Цайны мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулж, долоон гишүүн томилжээ. Тэд тухайн жилд АНУ руу ямар цай импортолбол зохистой талаарх шаардлага гаргахын тулд хоёр өдрийн турш цайнуудад амталгаа хийдэг байна. Тэд шаардлагаа боловсруулсны дараа FDA буюу Хүнс ба эмийн захиргаа руу стандарт хангасан импортын цайны дээжтэй хамт илгээдэг байна. Шаардлага хангаагүй тохиолдолд импортлогчид зөвлөлийн өргөдлийн хэсэгт дахин  хандаж болдог байв. Гэхдээ бараг 100 жилийн дараа энэхүү тогтоолыг Засгийн газар эргэн харж, цайнд бусад хүнснээс илүү өндөр стандарт тавих шаардлагагүй гэж шийдэж, 1996 онд хүчингүй болгожээ. Гэхдээ энэ нь чанар муутай цайг хилээрээ оруулахыг зөвшөөрсөн хэрэг биш байлаа. Хүнс ба эмийн захиргаа цайны чанарт хяналт тавьдаг ажээ.

Цайны мэргэжилтнүүдийн зөвлөл

6 Харуулын алба

Лондон цамхагийг XI зуунд баригдсанаас хойш өнөөг хүртэл ордны харуул хамгаалж иржээ. Тухайн үед, ордны харуулууд нь шоронгийн харгалзагч шиг байсан бол өдгөө жуулчны хөтчийн үүрэгтэй цэргийн офицерууд тэнд ажиллах болжээ. Тэднийг XI зууны үед Равенмастер хэмээдэг байсан бөгөөд Карл II хааны тушаалаар цамхагийг хамгаалдаг байжээ. Ямар ч үед цамхагт заавал зургаан Равенмастер үлдэх ёстой байсан гэдэг. Хаан Карл нэгэн удаа Равенмастер харуул хийж байхдаа унтсаныг мэдээд ихэд уурлаж, алахыг тушаасан гэдэг. Тэрээр ард иргэддээ хандаж “Хэрвээ цамхагт раветентеруудыг үлдээвэл хаан ширээ ганхах болно” гэж хэлж байжээ. Гэхдээ зарим түүхэн баримтуудад тэднийг алах тушаалыг хаан өгөөгүй гэж бичсэн байдаг.

Харуулын алба

7 Бээжингийн цаг уурын өөрчлөлтийн алба

Хятадын Засгийн газрын нэг агентлаг болох Бээжингийн цаг уурын өөрчлөлтийн алба нь цаг агаарыг хянах чиг үүрэгтэй. Ялангуяа бороо хэзээ, хаана орохыг танддаг аж. Хур тунадас хиймлээр оруулахын тулд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийдэг байна. Ган гачигтай тариалалтын бүс нутагт ихэвчлэн үүл рүү илүү бууддаг. Энэхүү агентлаг нь 2008 оны Бээжийнгийн олимпийн үеэр маш идэвхтэй ажиллажээ. Бүтэн болон хагас цагийн нийт 32.000 ажилтан үүл рүү буудах пуужинг хөөргөх ажлыг хийж байсан аж. Харин үүний дараа 2009 онд Бээжинд нэгэн ховор үзэгдэл болж их хэмжээний цас орсны дараа тус агентлаг дахин олны хүчээр ажиллаж, үүл рүү шатамхай мөнгөжүүлсэн иодыг буудсанаар цасанд нөлөөлсөн байна.

Бээжингийн цаг уурын өөрчлөлтийн алба

8 Хун шувууг хамгаалах болон тамгалагчийн алба

XII зуунд Британийн хаант засаг Тамис нууран дахь хун шувуудыг онцгой хэрэглээнд зориулж тусгайлан хамгаалах хууль гаргажээ. Тус хууль нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгддөг бөгөөд шувуудыг агнаж хүнсэнд хэрэглэхээс илүү хадгалж хамгаалахад чиглэдэг байна. Жил бүр хун хамгаалах чиглэлийн арга хэмжээг Хааны албанаас зохион байгуулдаг уламжлалтай гэнэ. Тамис нуурын хунгуудыг бүгдийг нь шошгожуулж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, тоолдог ажээ. 1993 онд Хун хамгаалах өмнөх албыг буулгаж, одоогийн “Хун шувууг хамгаалах болон тамгалагчийн албыг бий болгожээ. Хун тамгалагч Девид Барбер, хун хамгаалагч, Оксфордын их сургуулийн профессор Крис Перринс нар тэнд ажилладаг. Элизабет II хатан хаан хунгуудад “Язгууртны хунгууд” гэсэн албан ёсны цол хэргэм хүртэл өгчээ.

Хун шувууг хамгаалах болон тамгалагчийн алба

9 Биеэ үнэлэхээс урьдчилан сэргийлэх, ариун журмыг сурталчлах хороо

Энэ нь Саудын Арабын Засгийн газрын нэг агентлаг бөгөөд эмэгтэйчүүдийг зүй ёсны хувцаслаж, алкохол болон мансууруулах бодис авах зарах, эрэгтэйчүүдийг лалын сүмд явуулах болон олон нийтийн газар нохой, муур зугаалуулахгүй байхад анхаарч ажиллах чиг үүрэгтэй. Мөн аливаа илбэчин, тарнич, мэргэч, бөөгийн үйл ажиллагааг хянадаг. Хорооны хяналтын хэсэгт л гэхэд тусгайлан илрүүлэх арга техникийн чиглэлээр бэлтгэгдсэн 30 хүн ажилладаг байна. Гэхдээ тус агентлагийг сургуулийн эмэгтэй сурагчдыг галаас аварч чадаагүй хэрэгт энгийн ард олон ихээхэн шүүмжилжээ. Учир нь тэд охидыг биеэ зохих ёсоор авч яваагүй буюу хэт задгай хувцасласан гэж үзсэн учир авраагүй бөгөөд харамсалтай нь 14 охин энэ үеэр амиа алджээ. Улмаар 2016 онд Саудын Арабын Засгийн газар тус агентлагийн баривчлах, хэн нэгнээс байцаалт авах, түр саатуулах зэрэг эрх мэдлийг нь хязгаарласан байна. Гэхдээ өнөөдөр тус агентлаг архи худалдаалахыг хянаж чадахгүй байгаагийн дээр эмэгтэй эрэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа явуулсаар байна.

Биеэ үнэлэхээс урьдчилан сэргийлэх, ариун журмыг сурталчлах хороо

10 Mөнгөн тэмдэгтийг устгах хэлтэс

Энэхүү хэлтэс нь Америкийн Засгийн газрын нэгж бөгөөд ашиглагдахгүй болсон америк мөнгөн дэвсгэртүүдийг цэгцэлдэг байна. 1866 онд АНУ-ын Хэвлэх болон сийлбэрийн товчооны харьяан дор байгуулагджээ. Тус хэлтэс жилд 30 сая гаруй долларыг нөхөн барагдуулж, 30 гаруй мянган хүсэлтийг шийдвэрлэдэг байна. Энэхүү хэлтэс нь шатсан, хөгцөрсөн, бохирдож гэмтсэн долларыг хүлээж авдаг. Нэгэн хачирхалтай түүх сөхвөл, 1970 онд нэгэн фермер түрийвчээ үнээндээ залгиулчихаад үхрээ нядалжээ. Тэгээд тус агентлагт үхрийнхээ сэвстэй гэдсийг нь шуудангаар явуулсан аж. Шуудангаар очих үед мөнгөн дэвсгэртүүд нь аль хэдийнэ ялзарчихсан байжээ. Хорооны ажилтнууд тухайн гэдсийг шинжлүүлтэл мөнгө гарсан учраас фермерт 600 долларыг нөхөн олгосон гэдэг.

Mөнгөн тэмдэгтийг устгах хэлтэс

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()