Сурталчилгаа (15)
Хаах

Жүжигчин Жэймс Франко залуу амрагтайгаа Грект зугаалж байна

Өдгөө 40 нас хүрч байгаа жүжигчин Жэймс Франко (James Franco) өөрөөсөө 15 насаар дүү, найз бүсгүй Изабель Пакзад (Isabel Pazkad)-ын хамт Грекийн Лесбос арлын наран шарлагын газарт амралтаа өнгөрүүлж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэд 2017 оны зургадугаар сараас үерхэж байгаа бөгөөд олны хараанд төдийлөн өртөөд байдаггүй аж. 

Жүжигчин Жэймс Франко залуу амрагтайгаа Грект зугаалж байна

Тэднийг анх хэрхэн танилцсан талаар сэтгүүлчид олон таамаглал дэвшүүлж байсан ч Жеймс Франко бүгдийг нь няцаасан юм. 

Изабель Пакзад нь өмнө нь нэгэн хувийн компанид үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажиллаж байгаад өдгөө АНУ-ын Лос Анжелес дахь Калифорнийн их сургуульд нэгдсэн дизайн, бизнес, технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар сурч байгаа аж. 

Өнгөрсөн нэгдүгээр сард Жэймс Франкотой хамт ажиллаж байсан долоон эмэгтэй өөрсөдтэй нь зүй бусаар харьцсан хэмээн гомдол гаргаж бөөн дуулиан тарьж байсан юм. Үүнд жүжигчин эр хариу няцаалт өгч, тийм зүйл болоогүй хэмээн мэдэгджээ. Гэсэн ч олны хэл амнаас болж түүнийг ихээхэн стресттсэн гэж ойрын эх сурвалж хэлж байна. Харин энэ үед нь Изабель Пакзад найз залуугаа орхилгүй дэргэд нь хамт байсан ажээ. 

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()