Сурталчилгаа (15)
Хаах

Эрчүүдийн хамгийн ихээр айж явдаг зүйлс

Эрчүүд ихэнхдээ бид юунаас ч айдаггүй хэмээн хэлдэг боловч бодит байдал дээр энэ худал зүйл юм. Тэдний дотор олон төрлийн айдас нуугдаж байдаг бөгөөд тэд сул дорой харагдахгүйн тулд ийнхүү өөрийн айдсыг нуудаг байна. Энэхүү айдас нь үеэс үе дамжиж уламжлагдан ирдэг учир бүх эрэгтэйчүүдийн дотор энэ айдас агуулагддаг. Ингээд эрчүүдийнхээ сул талуудтай танилцаж, тэднийг илүү сайн мэдэж авцгаая.

Эрчүүдийн хамгийн ихээр айж явдаг зүйлс

1 Хурим

Хосууд удаан хугацаанд болзсоны дараа ийнхүү гэрлэх болтол эрчүүд яг л “хуримнаасаа зугатаж буй сүйт залуу” мэт болдог. Учир нь тэд ирээдүйн салалтаас маш их айдаг гэнэ. Корнеллагийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас харахад хайртай бүсгүйтэйгээ амьдарч буй эрчүүдийн 60% нь  гэрлэснийхээ дараа яах бол, салахаар бол хэрхэн энэ салалтыг даван туулах бол хэмээн санаа нь зовнидог болохыг батлажээ.

Энэ нь өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлэхээс гадна өөрийн хосдоо итгэхгүй байгаа нь шинж юм.  Хэрвээ тэр өөрийгөө гэрийн эзэн, бүхнийг тэргүүлэгч гэдгээ мэдэрч чадахгүй бол энэ айдас насан туршид нь эрэгтэй хүмүүсийг дагах болно.

Хурим

2 Инээдтэй харагдах

Эрэгтэй хүмүүс үргэлж чухал царай гаргах хэрэгтэй гэсэн ойлголт эрчүүдийн дунд тархсан байдаг бөгөөд зөвхөн сул дорой эрчүүд л сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэсэн ойлголт бий.  Киноны эрэгтэй баатрууд бүгд л балмад, зэвүүн царайтай харагддаг. Энэ нь эрчүүдэд сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлэх боломжийг өгдөггүй. Тиймээс хайртай залуутайгаа онигоо ярьж, инээдмийн кино үзэж байгаарай. Тэгвэл таны хайртай залуу сэтгэл хөдлөлөө нуухаа больж, байгаагаараа байх болно.

Инээдтэй харагдах

3 Миний найз охин ээжид минь таалагдах болов уу?

 Таныг хүссэн хүсээгүй эрчүүд ээжийнхээ үгэнд маш сайн ордог бөгөөд цөөн тооны эрчүүд л ээжийнхээ санаа бодлыг сонсохгүйгээр, өөрийнхөө зүрхийг сонсож чаддаг. Тиймээс таны хайртай залуу таныг ээжтэйгээ танилцуулж байх үед түүний сэтгэл дотор шуурга болж байдаг.  Учир нь түүнийг хүүхэд байх үеэс эхлэн эцэг эх нь түүний өмнөөс шийдвэр гаргаж, байсантай холбоотой. Харин насанд хүрсэн ч энэхүү байдлаас гүйцэд салж чаддаггүй юм. Энэ байдлыг засахын тулд та түүний ээжтэй эелдэг байж, илүү дотно танилцахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй.

Миний найз охин ээжид минь таалагдах болов уу?

4 Алдаа гаргачих вий

Эрчүүдийг хүүхэд байхаас нь эхлэн чи юм бүхнийг чадаж, юм бүхний тэргүүнд байх хэрэгтэй хэмээн зааж өгдөг. Эс тэгвээс тэр шалны алчуур болж, хайртай бүсгүйгээ алдах болно гэсэн ойлголтыг төрүүлдэг билээ.  Тиймээс насанд хүрсэн эрчүүд хэрвээ захиралынхаа санаанд нийцэхгүй, эсвэл гэрийн усны хоолойг засаж чадахгүй байвал ихээхэн санаа нь зовдог. Энэхүү айдсыг төрүүлэхгүйн тулд та хүн бүр дутагдалтай байдаг гэдгийг түүнд ойлгуулж, хүн бүр алдаа гаргах эрхтэй гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

Алдаа гаргачих вий

5 Чи эхнэртээ базуулчихсан бололтой

Мэдээж, гэр бүлтэй болохын өмнө эрчүүд хүссэнээрээ зугаалж, нэг газраа удаан тогтдоггүй билээ. Ирээдүйн сүйт бүсгүй, гэргийнхээ үгэнд орох гэж үү?  Чи эхнэртээ базуулчихсан юм байна даа?  Хэмээн түүний найз эрчүүд хэлэх магадлалтай юм. Энэ нь найзуудынхаа дунд сул дорой харагдах вий гэсэн айдсыг мөн л төрүүлнэ.

Чи эхнэртээ базуулчихсан бололтой

6 Эхнэртэй болчихвол хэвшмэл болсон амьдрал маань өөрчлөгдөнө

Хайртай эмэгтэй нь түүний гэр рүү нүүж ирснээр гэрт бүх зүйл өөрчлөгдөх бөгөөд төрөл бүрийн гоо сайхны хэрэглэл, даашинз гээд л маш олон зүйл гэрт нь нэмэгдэнэ.  Түүний дассан амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд гэрээ тохилог байлгах тал дээр илүү анхаарал хандуулдаг гэж гарсан. Тиймээс  түүний гэр илүү тохилог, эмх замбараатай болох бололтой.

Эхнэртэй болчихвол хэвшмэл болсон амьдрал маань өөрчлөгдөнө

7 Тэр юу хүсээд байгаа юм бол?

Эрчүүд шулуун шударга занд дасчихсан байдаг. Гэтэл бүсгүй таны асуусан асуултанд тэр заримдаа шууд хариултыг олж чаддаггүй.  Энэ нь “Тэр юу хүсээд байгаа юм бол?” гэсэн асуултыг өөрөөсөө асуухад хүргэдэг. Тиймээс хэрвээ ямар нэгэн маргаантай асуудал гарвал та өөрийн сонирхож буй асуултыг шууд асуугаарай.

Тэр юу хүсээд байгаа юм бол?

8 Муу эцэг болох вий

Эрчүүд хүүхдүүдийнхээ баатар нь байхыг хүсдэг. Гэвч хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх гэдэг тийм ч хялбар зүйл биш учир тэд нэлээд сандарч айдаг гэнэ. Тиймээс та нөхөртэйгөө энэ талаар ярилцаж, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, хэн хэн нь ямар үүрэг хариуцлага хүлээхээ хувааж аваарай.

Муу эцэг болох вий

9 Хөгшрөх

Хөгшрөх гэдэг эрчүүдийн хувьд: “Хөгширсөн хойноо хэн нэгэнд саад болох вий” гэсэн айдсаар дүүрэн байдаг юм. Хэрвээ үргэлж энэ талаар айх юм бол энэ нь сэтгэл санааны гүн хямралд  оруулах магадлалтай. Харамсалтай нь цаг хугацааг ухрааж болохгүй учир та хайртай нөхрөө сэтгэл санаагаар нь дэмжих нь амьдралынхаа хүнд хэцүү үеийг сэтгэл санааны гүн хямралгүйгээр даван туулахад туслаарай.

Хөгшрөх

12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()