Сурталчилгаа (15)
Хаах

"Хүн аалз"-ын романтик агшин шуугиан тарьж байна

Өдгөө 35 нас хүрч байгаа "Гайхамшигт хүн аалз" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Эндрю Гарфильд (Andrew Garfield) хувийн амьдралаа олноос нууцалдгаараа алдартай нэгэн. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригийн шөнө тэрээр АНУ-ын Малибу хотын далайн эрэг дээр найз бүсгүй Сьюзи Абромит (Susie Abromeit)-тэйгээ зугаалж яваад папарацийн дуранд өртжээ. 

"Хүн аалз"-ын романтик агшин шуугиан тарьж байна

"Хүн аалз"-ын хайртай бүсгүй Сьюзи Абромит өдгөө 31 нас хүрч буй. Тэрээр Бостон хотын кино драмын их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд "Jessica Jones", "Chicago Med", "Devious Meds" болон "Code Black" зэрэг телевизийн цувралуудад туслах дүр бүтээж олонд танигдсан нэгэн юм.

Эндрю Гарфильд, Сьюзи Абромит нар жилийн өмнө Италид анх танилцжээ. Тэднийг үерхэж байгааг зургаан сарын өмнөөс ойр дотны хүмүүс нь олонд ам нээсэн байна. Гэсэн ч өмнө нь Эндрю Гарфильд, Сьюзи Абромит нарын цуг байгааг хүмүүс хараагүй учраас энэхүү папарац тэднийг үерхэж байгааг албан ёсоор баталсан хэрэг боллоо хэмээн хэвлэлийнхэн үзжээ.

Эндрю Гарфильд 2011 онд "Гайхамшигт хүн аалз" киноны зураг авалтын үеэр жүжигчин Эмма Стоун (Emma Stone)-тай болзож эхэлсэн ч хосууд 2015 оны намар салсан юм. Эмма Стоуны хэлж байгаагаар тэд одоо ч сайн харилцаатай хэвээр байдаг гэнэ. 

Харин жүжигчин эр Эмма Стоунаас салснаасаа хойш гурван жил шахам ганц бие явсан бөгөөд ийнхүү найз бүсгүйтэй болоод буй нь энэ юм. 

42
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()