Сурталчилгаа (15)
Хаах

Алдарт хамтлагууд нэрээ хэрхэн өгсөн бэ?

Аливаа зүйлийн нэр ямар байхаас их зүйл шалтгаалдаг. Тэр ч утгаараа эцэг эхчүүд үр хүүхдэдээ нэр өгөхдөө их удаан бодож, онцгой ач холбогдол өгдөг шүү дээ. Тэгвэл уран бүтээлчдийн хувьд ч ялгаагүй, өөрөөс "төрсөн" бүтээлээ хэрхэн нэрлэх вэ гэж толгойгоо гашилгадаг. Ялангуяа хөгжмийн хамтлаг байгуулж буй залуус хамтлагийнхаа нэрийг сонгохдоо чихэнд сонсголонтой, хэлэхэд амар, цээжлэхэд хялбар гэх мэт олон шалгуур тавьдаг байна. Гэхдээ алдарт хамтлаг бүр өөрийн гэсэн нэр сонгосон түүхтэй бөгөөд хамгийн сонирхолтой 10 түүхтэй танилцацгаая.

Алдарт хамтлагууд нэрээ хэрхэн өгсөн бэ?

1 "The Beatles"

Арван жилийн сурагч байхдаа Жон Леннон, Пол Маккартни нарын үүсгэн байгуулсан хамтлагийг анх "The Quarrymen" хэмээн Жоны сургуулийн нэрээр нэрлэдэг байжээ. Дараа нь тэд "Johnny and the Moondogs", "Rainbows", "Silver Beatle", "Beatals", "Silver Beats" гэж мөн л олон нэр өгч байсан аж.

Ингээд 1960 онд "The Beatles" хэмээн нэрлэх болсон бөгөөд одоог хүртэл хэн энэ үгийг зохиосон нь нууц хэвээр байдаг. Жон Ленноны хэлснээр уг нэр хоёр утгыг илэрхийлдэг гэнэ. Зүгээр дуудах үед “beetles” буюу “шавьж”, цаасан дээр бичихэд “beat” буюу үндэс гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. 

"The Beatles"

2 "Backstreet Boys"

1990-ээд оны алдартай хамтлаг 1993 онд АНУ-ын Орландод байгуулагджээ. Хамтлаг байгуулагдах үед тэд дөнгөж ахлах сургуулиа төгсөж байсан гэнэ. Тэд үдэш бүр гудамжинд цугладаг байсан учир ийнхүү хамтлагаа "Backstreet Boys" буюу “Арын гудамжны хөвгүүд” хэмээн нэрлэжээ.

"Backstreet Boys"

3 "Nirvana"

Энэхүү хамтлаг анх үүсэн байгуулагдахдаа "Skid Row", "Pen Cap Chew", "Bliss", "Windowpane", "Ed Ted Fred"  гэх мэт маш олон нэртэй байсан бөгөөд 1998 оноос "Nirvana" хэмээх нэрэн дээр тогтсон байна.  Рок хөгжмийн хамтлаг яагаад энэ нэрийг сонгох болсон юм бол?

Хамтлагийн дуучин Курт Кобейн нэгэн ярилцлагадаа “Бид чихэнд сонсголонтой сайхан нэр сонгохыг хүсэж байсан юм. Учир нь бусад рок хамтлагуудын нэр бохир заваан, хүнд байдаг шүү дээ” гэж ярьжээ. Ингээд тэд эцэст нь сонирхолтой нэр сонгож чадсан бөгөөд богинохон хугацаанд алдартай болж, маш олон бүтээлээ түүх болгож үлдээжээ.

"Nirvana"

4 "Thirty Seconds to Mars"

Летогийн ах дүүсийн хэлж байгаагаар тэд хамтлагийнхаа нэрийг Харвардын их сургуулиас гаргадаг шинжлэх ухааны нэгэн сэтгүүлээс сэдэвлэсэн гэнэ. Уг сэтгүүлд хүн төрөлхтөн тун удахгүй Ангараг гаригаас 30 секундын зайд орших болно гэсэн утгатай зүйл бичсэн байжээ. Гэхдээ дэлхийгээс Ангараг гариг хүртэл хамгийн хурдандаа гурван минутын дотор очих боломжтой.

Дуучин Жаред Лето "Хамтлагийн маань нэр сансар гаригтай холбоогүй. Хамгийн гол нь бидний дуу хөгжим бусдад таалагдах хэрэгтэй. Харин нэрний хувьд хүн бүрт ямар нэгэн бодол төрүүлэхүйц болж чадсан" гэж ярьжээ.

"Thirty Seconds to Mars"

5 "Linkin Park"

"SuperXero" хэмээх хамтлагийг 1996 онд Майк болон Брэд гэх нэг ангийн хүүхдүүд үүсгэн байгуулжээ. Хэсэг хугацааны дараа тэд нэрээ "Xero" болгож богиносгосон байна. Гэхдээ л хамтлагийн үйл ажиллагаа тийм ч урагштай биш байсан бөгөөд тэдний хамтлагт авьяаслаг гоцлол дуучин Честер Беннингтон ирснээр хоолой салгаж дуулах санаа тэдэнд төрж хамтлагаа "Hybrid Theory" хэмээн нэрлэжээ.

Гэвч тухайн үед "Hybrid" нэртэй хамтлаг байсан учир тэднийг нэр хулгайлсан хэрэгт буруутгасан байна. Ингээд тэд дахин нэрээ солих шаардлагатай болсон юм. Честер хамтлагаа "Lincoln Park" буюу “Линкольны парк” гэж нэрлэх санал тавьжээ. Тэрээр энэ цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж өдөр бүр ажилдаа ирдэг байсан гэнэ. Гэвч хэн нэг нь "lincolnpark" гэх нэрийг аль хэдийнэ авсан байсан бөгөөд Lincoln гэдэг нь Linkin гэж сонсогдож байсан учир тэд хамтлагаа "Linkin Park" хэмээн нэрлэх болжээ. 

"Linkin Park"

6 "The Rolling Stones"

Энэхүү хамтлагийн нэрийг англи хэлнээс шууд орчуулбал “Өнхөрч буй чулууд” гэсэн утгатай. Гэтэл англи ярианы хэллэгт энэ нь “Гудамжныхан”, “Эрх чөлөөт хачирхалтай хүмүүс” гэсэн утга илэрхийлдэг аж. Хамтлагийн нэрийг 1950-иад оны үеийн алдарт дуучин Мадди Уотерсын дууны үгнээс авчээ. "The Rolling Stones" хамтлаг 1962 онд үүсэн байгуулагдаж  одоог хүртэл бүтээлээ туурвисаар байгаа билээ.

"The Rolling Stones"

7 "Limp Bizkit"

"Limp Bizkit" буюу “Зөөлөрсөн жигнэмэг” хамтлагийн нэр маш сонирхолтой түүхтэй гэнэ. Залуус хамтлагийнхаа нэрийг сонгохын тулд олон нэр санал болгож байсан ч аль нь ч тохирохгүй байлаа. Ингээд тэд бодол болоод сууж байтал хамтлагийн гишүүн Сэм Риверс “Миний тархи яг л зөөлөрсөн жигнэмэг шиг болчихлоо (My brain is like a limp biscuit!) гэж хэлсэн байна.

Хамтлагийн ахлагч Фред Дерстад энэ холбоо үг маш их таалагдаж, тэд "biscuit" нэрийг  "bizkit" хэмээн өөрчилжээ. Хэрвээ биднийг сонсохыг хүсэхгүй байгаа бол сонсох шаардлагагүй гэсэн утгыг тэрээр хамтлагийнхаа нэрэнд оруулахыг хүссэн учир ийнхүү нэрлэсэн гэнэ.

"Limp Bizkit"

8 "U2"

14 настай хүү Ларри Мален сургуулийнхаа зарлалын самбар дээр “Бөмбөрчин хүү хамтлаг байгуулахаар хөгжимчдийг хайж байна” гэсэн зарлал анх нааснаар энэ хамтлаг үүсэн байгуулагджээ. Хамтлаг байгуулагдсанаас хойш гишүүд нь огтхон ч солигдож байгаагүй нь хачирхалтай.

Анх тэд хамтлагтаа "The Larry Mullen Band", "Feedback", "The Hype" хэмээх нэр өгч байсан ч 1977 онд "U2" нэрэн дээр тогтсон байна. Хамтлагийн нэр үүссэн түүх нь одоог хүртэл нууц хэвээр байгаа хэдий ч хоёр таамаг бий. Нэгдүгээрт, залуус "Lockheed U-2" тагнуулын онгоцонд дуртай байсан байх магадлалтай. Хоёрдугаарт, дуучин Боно нэгэн ярилцлагынхаа үеэр "Надад манай хамтлагийн нэр огтхон ч таалагддаггүй. “You too” буюу “Чи ч гэсэн” гэсэн утгатай" гэж ярьжээ.

"U2"

9 "ABBA"

Шведийн хамгийн алдартай хамтлагийн дууг сонсоогүй хүн байхгүй биз. Хамтлагаа ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь Агнета, Бьорн, Бенни болон Анни-Фрид  хэмээх хамтлагийн гишүүдийн нэрний эхний үсгээр нэрлэсэн явдал юм.

Уг хамтлаг дахин нэгдэж дуугаа гаргана гэсэн мэдээлэл саяхан тархсан. Мэдээж бид тэднийг тэсэн ядан хүлээх нь гарцаагүй .

"ABBA"

10 "N Sync"

Жастин Тимберлейкийн дуу хөгжмийн гараагаа эхлүүлж байсан 1990-ээд оны үеийн алдарт хөвгүүдийн хамтлаг бол "N Sync". Хэдийгээр тэд тайзан дээр удаан дуулаагүй ч өвөрмөц нэрийг хамтлагтаа өгсөн юм. "ABBA"-гийнхан хамтлагийн гишүүдийнхээ нэрний эхний үсгээр хамтлагаа нэрлэсэн бол "N Sync"-ийнхэн гишүүдийнхээ нэрийн төгсгөлийн (Justin, Chris, Joey, Lansten, JC) үсгээр нэрлэсэн аж. 

"N Sync"

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()