Сурталчилгаа (15)
Хаах

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

Эрдэмтэн мэргэд, суут хүмүүс багадаа хичээлдээ тун тааруухан сурагчид байсан аж. Хүүхэд ахуйдаа гялалзсан сайн сурагч байгаагүй нь тэднийг сод бүтээл туурвихад, шинжлэх ухааны том нээлт хийхэд, дэлхий даяар алдаршихад төдийлөн саад болоогүй нь гайхалтай юм шүү. Ингээд багадаа муу сурлагатан байсан алдартнуудыг уншигчдадаа танилцуулъя.

Багадаа муу сурдаг байсан суут хүмүүс

1 Оросын уран зохиолч Антон Павлович Чехов

Оросын уран зохиолын сонгодгийн нэг Антон Павлович Чехов гимназид сурч байхдаа хоёр ч удаа улирч байжээ. Гуравдугаар ангид байхдаа тэрбээр газар зүй, арифметикт муу дүн авч улирсан бол тавдугаар ангидаа грек хэлний хичээлдээ мөн бүдэрч бас улирчээ. Гэтэл одоо Чеховын зохиолыг дунд сургуулиуд судалж байдаг.

Оросын уран зохиолч Антон Павлович Чехов

2 Хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен

Аугаа их хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен насан туршдаа алдаатай бичдэг, математикийн энгийн үржүүлэх, хуваах үйлдэл хийж чаддаггүй байсан гэдэг. Харин бие даагаад гадаадын хэд хэдэн хэл сурсан байна.

Хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен

3 Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль

Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль маш сайн ой санамжтай хүн байсан. Гэхдээ дунд сургуульд ангийнхаа хамгийн тааруухан сурагчдын нэг байсан төдийгүй өөрийн сонирхсон хичээлийг л үздэг байсан гэнэ. Муу сурдгаасаа болж Черчилль байнга саваадуулж, эцэг эх нь түүнийг ерөнхий боловсрол ч эзэмшиж чадахгүй нь дээ хэмээн сэтгэл зовдог байсан гэдэг. Харин Черчилль 1953 онд Нобелийн утга зохиолын шагналыг Эрнест Хемингуэйтэй хамт  хүртсэн билээ.

Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль

4 Алдарт зохиолч Александр Сергеевич Пушкин

Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч, агуу зохиолч Александр Сергеевич Пушкин хааны тосгоны лицейд мөнхийн 2 гэсэн дүн авдаг, харин орос, франц хэлэндээ сайн байжээ. Арифметикт бол бүр гавьдаггүй, юу ч ойлгохгүй, чадахгүй байгаагаасаа болж байнга уйлдаг байсан гэнэ.

Алдарт зохиолч Александр Сергеевич Пушкин

5 Нэрт яруу найрагч Владимир Маяковский

Зөвлөлтийн нэрт яруу найрагч Владимир Маяковский уг нь бага ангидаа онц сурч байж. Харин тэдний гэр бүл ядуу тарчиг байснаас болоод сургуулийнх нь төлбөрийг төлж чадалгүй улмаас тавдугаар ангиасаа сургуулиас гарчээ.

Нэрт яруу найрагч Владимир Маяковский

6 Зохион бүтээгч Томас Эдисон

Зохион бүтээгч Томас Эдисон хэдэн сараар хичээлээ таслаад алга болдог хүү байв. Аргаа барсан багш нар нь түүнийг сургуулиас гаргахыг эцэг эхэд нь санал болгожээ. Ингээд түүнд ээж нь гэрээрээ хичээл заадаг болсон гэнэ. Харин өдгөө Эдисоны зохион бүтээсэн нээлтүүд нь дэлхийг бишрүүлж байгаа биш үү.

Зохион бүтээгч Томас Эдисон

7 Оросын яруу найрагч Иосиф Бродский

Яруу найрагч Иосиф Бродский ердөө л долдугаар анги төгссөн нэгэн. Түүнийг улируулан суралцуулах гэсэн ч тэр өөрөө сургуулиас гарахаар шийдсэн аж. Долоон жил сургуульд сурахдаа ч бас нэг их галалзалгүй, гэрийн даалгавар хийдэггүй, багш нараа доромжилдог хүүхэд байж. Долдугаар ангиа тэрээр математик, физик, хими, англи хэлнийхээ хичээлд муу дүнтэй төгсчээ.

Оросын яруу найрагч Иосиф Бродский

8 Сансрын онолыг үндэслэгч Константин Эдуардович Циолковский

Сансрын онолыг үндэслэгч Константин Эдуардович Циолковский бага байхдаа хэт даарснаас болоод дүлийрч эхэлсэн байна. Мэдээж энэ нь гимназид сурахад нь нөлөөлж гуравдугаар ангиасаа сургуулиас гарч, гэрээрээ хичээллэдэг болжээ. Хэдэн жилийн дараа Циолковский шалгалтуудаа амжилттай өгч багшийн үнэмлэх аван Боровскийн гацааны сургуульд арифметик, геометр заах болсон байна. Улмаар тэрбээр сансрын онолын үндсийг тавьсан аугаа эрдэмтэн болсон билээ.

Сансрын онолыг үндэслэгч Константин Эдуардович Циолковский

9 Английн утга зохиолын эцэг Вальтер Скотт

Английн утга зохиолын эцэг гэгддэг Вальтер Скотт 1785 онд Эдинбургийн коллежид элсэн орсон ч эхний семестр дуусахад грек хэлний багш нь хүүг "Тэнэг, насан туршдаа энэ хэвээрээ үлдэх хүн" гэж хэлжээ. "Ингээд бүхий л мэдлэгээ сургуулиас биш харин бие даан суралцаж олж авсан даа" гэж хожим Скотт дурссан байдаг.

Английн утга зохиолын эцэг Вальтер Скотт

23
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()