Сурталчилгаа (15)
Хаах

Сансар огторгуйд болж өрнөсөн тайлбарлахын аргагүй үйл явдлууд

2018-09-13, 17:32
4,924

Сансар огторгуй асар өргөн уудам төдийгүй цаг ямагт ямар нэгэн хачирхалтай үйл явдал болж өрнөдөг нууцлаг орон зай юм. Чухам тэдгээр нууцыг тайлснаар хүн төрөлхтөн цаашид өөр гариг ертөнцтэй холбоо тогтоож, магадгүй тэнд амьдрах боломжтой болно гэж эрдэмтэд итгэдэг. Ийнхүү бид уншигч та бүхэндээ сансар огторгуйд болдог итгэмээргүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Хүлээн авна уу. 

Сансар огторгуйд  болж өрнөсөн тайлбарлахын аргагүй үйл явдлууд

1 Задгай сансарт харагддаг өнгө өнгийн гэрэл

Дээрх үзэгдэл 2007 оны хоёрдугаар сард болсон бөгөөд тухайн үед үүнийг “Хоромхон зуур харагдах цацраг туяа” гэж нэрлэсэн байна. Учир нь энэ үзэгдэл ердөө хэдхэн миллисекундын дотор болж өнгөрсөн аж. Эрдэмтэд одоогийн байдлаар энэ нь чухам юу болох, мөн яагаад үүссэнийг олж мэдэж чадаагүй байгаа юм. Гэхдээ тэдний дэвшүүлсэн таамгаар бол энэ явдал сөнөж буй од, хар нүх эсвэл бүр харь гаригийн биеттэй хамаатай байж магадгүй ажээ.

Задгай сансарт харагддаг өнгө өнгийн гэрэл

2 Дэлхийгээс 10.7 тэрбум гэрлийн жилийн зайд болсон сүйрэл

Нарны аймгаас 10.7 тэрбум гэрлийн жилийн зайд тод гэгч нэгэн гэрэл цацарсныг эрдэмтэд олж илрүүлсэн юм. Одон орончид үүнийг тэртээ хол нэгэн галактикт маш том дэлбэрэлт болсон гэж үзжээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь дэлбэрэлтийн улмаас өөр ямар ч одноос гарамгүй маш хүчтэй энерги ялгарсан байна. Тиймээс эрдэмтэд энэ нь үл мэдэх нарны аймаг сүйрсэн үү, эсвэл хүн төрөлхтний бас нэгэн мэдэхгүй аймшигт үйл явдал болсон уу гэдгийг олж мэдээгүй байгаа юм.

Дэлхийгээс 10.7 тэрбум гэрлийн жилийн зайд болсон сүйрэл

3 Биднээс маш хол орших квазарт асар их хэмжээний усны нөөц бий

Квазар гэдэг бол асар их цахилгаан соронзон долгион цацруулдаг, сансар дахь өвөрмөц сонин объект юм. Одон орончдын нээн илрүүлсэн нэгэн квазарт манай гаригийн уснаас даруй 140 триллион дахин их хэмжээний ус байгааг илрүүлсэн аж. Харин энэхүү квазар нь дэлхийгээс 12 тэрбум гэрлийн жилийн зайд байдаг. Эрдэмтдийн толгойг гашилгаж байгаа нэг зүйл нь чухам хэрхэн ийм их ус нэг газар төвлөрч байгаа юм бол гэх асуулт юм.

Биднээс маш хол орших квазарт асар их хэмжээний усны нөөц бий

4 Сансарт удаан хугацаагаар байсны дараа хүний нүд өвддөг

Сансарт удаан хугацаагаар үүрэг даалгавар гүйцэтгэснийхээ дараа сансрын нисгэгчид нүд нь өвдөж, хараа муудсан тухай гомдолложээ. Ийнхүү судалгаа шинжилгээ хийсний дараа эрдэмтэд хүн сансарт удаан хугацаагаар жингүйдэхэд нүдэнд нь өөрчлөлт орж, улмаар булчин нь сулардгийг тогтоосон байна.

Сансарт удаан хугацаагаар байсны дараа хүний нүд өвддөг

5 Олон Улсын Сансрын Станц “Оддын дайн” кинон дээр гардаг шиг хөлгийн зургийг авсан байна

2016 онд Жэйдон Бийсон (Jadon Beeson) хэмээх эр НАСА-гийн шууд дамжуулах нэвтрүүлэг үзэж байгаад дэлхийн агаар мандлын дээгүүр “Оддын дайн” кинон дээр гардагтай төстэй сансрын хөлөг харжээ. Үүний талаар одоог хэрнэ НАСА-гийн одон орончид тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Олон Улсын Сансрын Станц “Оддын дайн” кинон дээр гардаг шиг хөлгийн зургийг авсан байна

6 Олон улсын сансрын станцаас амьд бактер олджээ

Амьд биет агааргүй вакуум орчинд буюу сансарт байх чадваргүй гэдэг шүү дээ. Гэтэл сансрын нисгэгчид саяхан Олон улсын сансрын станцаас амьд бактер олжээ. Зарим эрдэмтэн үүнийг огторгуйд биднээс өөр амьд биет байдгийг нотолсон хэрэг боллоо гэж үзсэн байна. Харин зарим нь тус бактер нь дэлхийн гадаргуугаас сансарт гараад амьд үлдэж чадсан онцгой биет хэмээсэн юм.

Олон улсын сансрын станцаас амьд бактер олджээ

7 Хятадын хиймэл дагуулд гарсан чимээ юу вэ?

2003 онд Хятадын сансар судлалын агентлагийн “Shenzhou 5” нэртэй даалгаврын үеэр сансрын нисгэгч Ян Ли Вей (Yang Liwei) нэгэн хачирхалтай дуу чимээ гарахыг сонссон байна. Хөлгийн гадна нэг зүйл тогших шиг сонсогдсон бөгөөд нисгэгч чухам юу ийнхүү чимээ гаргасныг ойлгоогүй гэнэ. Зарим эрдэмтний үзэж байгаагаар энэ нь задгай сансарт гарсан хөлгийн доргих хөдөлгөөнөөс болж үүсэн чимээ гэнэ. Гэхдээ одоо хэр нь яг юу ийнхүү дуугарсныг олж мэдээгүй байгаа ажээ.

Хятадын хиймэл дагуулд гарсан чимээ юу вэ?

8 “Apollo 10” хөлгийн багийнхан сансарт хачин хөгжим сонсчээ

“Apollo 11” хөлгийг саран дээр буух даалгавраа гүйцэтгэхээс өмнө “Apollo 10” хөлөг сарыг тойрох даалгавартай байсан юм. Хамгийн сонирхолтой нь тэднийг ийнхүү даалгавраа гүйцэтгэж байхад хөгжим сонсогдсон гэнэ. Тухайн үед хөлөг эх дэлхийтэй ямар ч холбоогүй байсан тул ямар нэгэн радио станцаас дуу сонсогдох боломжгүй байлаа. Хөлгийн багийнхан дэлхий рүү буцсан хойноо ч энэ тухай хэнд ч хэлээгүй бөгөөд хожим хэдэн жилийн дараа л ам нээсэн аж. Тэднийг энэ талаар ярьсны дараа эрдэмтэд сансраас нам дуугаар шүгэлдэх чимээ сонсогдсоныг тэмдэглэсэн юм.

“Apollo 10” хөлгийн багийнхан сансарт хачин хөгжим сонсчээ

9 Олон улсын сансрын станцид гарсан гал

Мэдээж сансарт нисэж байхад таны хөлөгт гал гарах нь байж болох хамгийн муу зүйл. Гэхдээ НАСА цэвэр судалгааны зорилгоор сансрын хөлөг дээр гал гаргах гэж оролджээ. Тэд задгай сансарт буюу татах хүчгүй үед гал яадгийг олж мэдэхийг хүссэн байна. Харин туршилтын үр дүнд тэд нэгдүгээрт гал бөмбөрцөг хэлбэртэй болдог бол хоёрдугаарт  гал дээшээ асдаггүй гэдгийг мэджээ.

Эрдэмтэд одоо ч мөн адил гал хэрхэн авалцдаг, мөн сансарт ямар химийн элементтэй  биет шатаж болдгийг олж мэдэхийг хичээсээр байна.

Олон улсын сансрын станцид гарсан гал

10 Нарны аймгийн 10 дахь гариг

2006 оноос хойш Дэлхий ван гаригийг эрдэмтэд гариг мөн эсэх талаар маргалдаж өнөөдрийг хүрсэн. Гэхдээ эрдэмтдийн дэвшүүлсэн нэг таамгаар бол манай нарны аймагт өөр нэг гариг харьяалагддаг байна. Тус гариг нь нарнаас хамгийн хол оршдог бөгөөд хэмжээгээрээ Далай вантай ойролцоо аж. Мөн эрдэмтдийн олж мэдсэн хамгийн хачирхалтай зүйл нь энэ гариг нарыг нэг удаа тойрохын тулд ойролцоогоор 15 мянган жил зарцуулдаг гэнэ. Харин манай дэлхий нарыг тойрохын тулд ердөө 365 хоног зарцуулдаг шүү дээ.

Нарны аймгийн 10 дахь гариг

23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()