Сурталчилгаа (15)
Хаах

Нүцгэн гараараа дээрэмчдийг дийлсэн бүсгүй

2018-09-14, 12:45
6,879

ОХУ-ын Новосибирскийн их сургуулийн 20 настай оюутан Ирина нэгэн орой хичээлээ тараад найзынхаа машинаар гэртээ хүргүүлэхээр болжээ. Найзууд нь түүнийг гэрийнх нь хажууд буулгасан боловч хоёр этгээд Иринаг машинаас буусан даруйд нь хоргоож эхэлсэн байна. Тэрээр ойролцоо явж байсан хүмүүсээс тусламж хүссэн боловч тэд юу ч хараагүй мэт өнгөрч байсан аж. Харин азаар хажуугийн байрны наймдугаар давхрын тагтан дээрээс  27 настай Екатерина Шавлюк хэмээх бүсгүй тэднийг хараад Иринад туслахаар шийджээ.

Нүцгэн гараараа дээрэмчдийг дийлсэн бүсгүй

Фитнессийн дасгалжуулагч мэргэжилтэй тэрээр "Хүмүүс юу ч хийхгүй байсан болохоор би шууд доошоо бууж хөөрхий бүсгүйд туслахаар шийдсэн" гэж хэлжээ.

Екатеринаг очмогц гэмт этгээдүүд хутга гаргаж ирсэн ч тус болсонгүй. Эцэст нь хүнд гэмтсэн дээрэмчид өөрсдөө амь гарахын тулд цагдаа дуудахаас өөр аргагүй болжээ. Цагдаа нар хоёр дээрэмчнийг эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд нэгнийх нь хоёр хавирга хугарч, нөгөө нь эрүүгээ мулталсан байна. 

Новосибирскийн цагдаагийн алба дээрэмчдийг 30 орчим настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болохыг мэдэгджээ. 

Екатерина Шавлюк нь мэргэжлээрээ ажиллаад зургаан жил болж байгаа туршлагатай багш бөгөөд нэг охинтой ганц бие ээж юм. Түүний энэхүү баатарлаг үйлс Оросын цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа төдийгүй хүмүүс түүнийг жинхэнэ супер баатар гэж нэрлэх болжээ. 

73
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()