Сурталчилгаа (15)
Хаах

"Forbes" сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 репперийг зарлажээ

Дуу хөгжмийн ертөнцөд сүүлийн жилүүдэд репперүүд маш дээгүүр байр суурийг эзлэх болсо билээ. Реп дуу сонсох хүмүүсийн тоо нэмэгдснээр уран бүтээлчид ч хавьгүй их мөнгө олох болжээ. Харин “Forbes” сэтгүүл энэ онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 репперийг нэрлэсэн тул бид танд тэднийг танилцуулахаар бэлтгэлээ, хүлээн авна уу.

"Forbes" сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 репперийг зарлажээ

10 Канье Уэст- 27.5 сая ам.доллар

Өнгөрсөн жил олны хэл амны бай болж байсан реппер Канье Уэст (Kanye West) энэ жил “Ye” хэмээх цомгоо гаргасан ч амжилт олж чадаагүй. Гэхдээ репперийн маань хувцасны брэнд илүү амжилттай явж байгаа ажээ.

Канье Уэст- 27.5 сая ам.доллар

9 Фьючер- 30 сая ам.доллар

Анх 2009 оноос хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн Америкийн алдарт реппер Фьючер (Future) энэ онд л гэхэд хоёр ч том брэндтэй хамтарч ажиллах гэрээ хийжээ. Тэрээр “Reebok” болон “Stubhub” брэндүүдийн нүүр царай босон байна.

Фьючер- 30 сая ам.доллар

8 Питбулл- 32 сая ам.доллар

Ноён Питбулл (Pitbull) энэ жил аялан тоглолтоо хийн өөрийгөө одоог хэрнэ амжилттай яваагаа батлаад амжсан юм.

Питбулл- 32 сая ам.доллар

7 Нас- 35 сая ам.доллар

Уран бүтээлээсээ бус харин хөрөнгө оруулалт хийж баяжсан 44 настай реппер Нас (Nas) энэ жагсаалтын долоод бичигдэж хүмүүсийг гайхшралыг төрүүллээ. Тэрээр “Ring” хэмээх компанид хөрөнгө оруулж, хувьцаа худалдан авсан байсан юм. Харин энэ оны эхэнд тус компанийг “Amazon” 1.1 тэрбум ам.доллараар худалдан авснаар Насын хөрөнгө болоод орлого нэмэгдсэн байна.

Нас- 35 сая ам.доллар

6 Доктор Дрэ- 35 сая ам.доллар

Хэдий реппер болж гарч ирсэн ч хожим продюсер, бизнесмэн болсон Доктор Дрэ (Dr.Dre) өдгөө “Apple” хийгээд өөр олон компанитай хамтарч ажиллах болсон юм. Түүний бүтээсэн “Beats Electronics” компанийн чихэвч, өсгөгч нь дэлхий даяар маш их борлуулалттай ажилладаг ажээ.

Доктор Дрэ- 35 сая ам.доллар

5 Жэй Коул- 35.5 сая ам.доллар

Реппер Жэй Коул (J.Cole)-ийн энэ оны дөрөвдүгээр сард гаргасан цомог нь чамгүй удаан “Billboard” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Мөн өнгөрөгч 12 сарын турш түүний дуунуудыг нийт хоёр тэрбум хүн сонсжээ.

Жэй Коул-  35.5 сая ам.доллар

4 Дрэйк- 47 сая ам.доллар

Канад гаралтай реппер Дрэйк (Drake) ямар ч төрлийн хөгжим, дуу бүтээж чаддаг болохоор олон хүмүүс түүнд хайртай байдаг ажээ. Тэрээр энэ онд аялан тоглолтоо хийхийн сацуу олон хит дуу гаргасан юм.

Дрэйк- 47 сая ам.доллар

3 Кендрик Ламар- 58 сая ам.доллар

2003 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа дуучин Кендрик Ламар (Kendrick Lamar) энэ жил өөрийн бие даасан цомог, аялан тоглолт, киноны продюсер гэх мэт ажлын өндөр бүтээмжтэй байлаа. Мөн тэрээр хэд хэдэн томоохон брэнд, компаниудын нүүр царай болсон юм.

Кендрик Ламар- 58 сая ам.доллар

2 Пафф Дидди- 64 сая ам.доллар

Өмнөх гурван жилийн турш реппер, продюсер, бизнесмэн Пафф Дидди (Puff Diddy) энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Хэдий тэрээр уран бүтээл тогтмол гаргадаггүй ч хувийн архи, текила, ус, хувцас, үнэртэй ус, үл хөдлөх зэрэг брэнд компаниудтай ажээ. Тиймээс энэхүү жагсаалтад тогтмол дээгүүр байр эзэлдэг.

Пафф Дидди- 64 сая ам.доллар

1 Жэй Зи- 76.5 сая ам.доллар

Хөгжмийн ертөнцийн могул гэгддэг реппер Жэй Зи (Jay-Z) өнгөрсөн онд “4:44” хэмээх цомгоо гаргасан билээ. Тэгвэл энэ онд тэрээр “Everything is Love” хэмээх цомгийг эхнэртэйгээ хамтран гаргаж мөн “On The Run” аялан тоглолт хийсэн юм.

Жэй Зи- 76.5 сая ам.доллар

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()