Сурталчилгаа (15)
Хаах

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан оддын санаанд оромгүй зүйлс

Дуудлага худалдаа гэдэг ямар нэгэн сонирхолтой, эртний, түүхэн зүйлийг үнэ хаялцаж худалдаж авдаг худалдааны аргын нэг билээ. Та хэдий чинээ их мөнгөтэй байна, төдий чинээ өөрийн хүссэн зүйлийг худалдаж авах боломжтой. Харин заримдаа энэ дуудлага худалдаанд хүний санаанд оромгүй зүйлс худалдаалагддаг гэнэ шүү. Жишээлбэл, оддын нусаа нийсэн салфетка, амьсгалсан агаар гэх мэт. Ингээд дуудлага худалдааны үеэр хамгийн өндөр үнд хүрсэн сонирхолтой мэдээллийг хүлээн авцгаая.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан оддын санаанд оромгүй зүйлс

1 Эльвис Преслигийн дотуур хувцас

Рок-н-роллын хаан Эльвис Пресли (Elvis Presley)-гийн өмсөж байсан дотуур хувцсыг Их Британийн дуудлага худалдаанд оруулсан байна. Түүхээс харахад тэрээр энэ дотуур хувцастайгаа 1977 онд тоглолтоо хийж байсан гэнэ. Дуудлага худалдаа 10,000 фунт стерлингээс эхэлсэн боловч 5000 фунт стерлинг өгөх санал л ирсэн байна.

Эльвис Преслигийн дотуур хувцас

2 Канье Уэстагийн тоглолтын агаар

Канье Уэст (Kanye West)-ийн шүтэн бишригчдийн нэг "eBay"-ын дуудлага худалдаанд түүний тоглолтын агаараас уутанд хийгээд зарсан байна. Дуудлага худалдаа 5 доллараас эхлэж, 60,100 ам.доллар хүржээ. Үүнээс гадна Ереваны усан оргилуураас авчирсан усыг зарах оролдлогыг хүртэл хийж байсан гэнэ. Тоглолтын үеэр Канье өөрөө энэ усанд орсон байжээ. Сэргэлэн шүтэн бишригчид уснаас нь авч зарахаар шийдсэн байна. Нэг шил ус 10 ам.долларын үнэтэй.

Канье Уэстагийн тоглолтын агаар

3 Жастин Тимберлейкийн идэж байсан хоолны үлдэгдэл

Жастин Тимберлейк (Justin Timberlake)-ийн идэж дуусгаагүй талхыг дуудлага худалдааны үеэр 3,154 ам.доллараар зарсан байна. Талхыг Францын радио хөтлөгч дуудлага худалдаанд оруулсан бөгөөд борлуултаас олсон мөнгөө сайн үйлийн аянд зориулжээ.

Жастин Тимберлейкийн идэж байсан хоолны үлдэгдэл

4 Жером Сэлинжерийн бохир суултуур

"eBay"-ын сайтад нэгэн сонирхолтой зүйл худалдаалагдах болсон бөгөөд энэ нь Америкийн алдарт зохиолч Жером Сэлинжер (Jerome Salinger)-ийн хэрэглэж байсан суултуур гэнэ.  Уг суултуурын анхны үнэ 1 сая ам.доллар байсан аж. Харин тус суултуурыг худалдаж авсан хосууд хэлэхдээ, "Суултуурын хамтаар бидэнд Сэлинжерийн амьдарч байсан байшин цуг ирсэн" гэжээ.

Жером Сэлинжерийн бохир суултуур

5 Майкл Жексоны бээлий

Попын хаан Майкл Жексон (Micheal Jaskson)-ы 1983 оны тоглолтын үеэр өмсөж байсан алдарт дуучны гялалзсан бээлий дуудлага худалдааны үеэр 350,000 ам.доллараар зарагдсан байна. Түүний бээлийг Хонконгийн шүтэн бишригч Хоффман Ма (Hoffman Ma) худалдан авчээ.

Майкл Жексоны бээлий

6 Жон Ленноны шүд

2011 онд "Omega Auctions" дуудлага худалдааны үеэр Жон Леннон (John Lennon)-ы араа шүдийг 31,200 ам.доллараар зарж байжээ. Шүдний эзнээр шүдний эмч Майкл Зук (Michael Zuk) болжээ. Тэрээр шүднээс ДНК гаргаж, дараа нь алдартны дуураймал загварыг бүтээх зорилготой байгаа гэдгээ хэлсэн байна.

Жон Ленноны шүд

7 "Silver Linings Playbook” киноны гол дүрийн жүжигчний цамц болон хөхний даруулга

"Silver Linings Playbook" кинонд Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)-ийн өмсөж бүжиглэсэн цамц болон хөхний даруулгыг түүнийг Оскарын шагнал авсны дараа дуудлага худалдаанд оруулсан байна.  Ингээд энэхүү барааг 3,175 ам.доллараар заржээ.

"Silver Linings Playbook” киноны гол дүрийн жүжигчний цамц болон хөхний даруулга

8 Анжелин Жоли болон Брэд Питт нарын амьсгалаж байсан агаар

Холливудын алдарт хосуудыг хамтдаа байх үед тэдний шүтэн бишрэгч болох нэгэн залуу нэг см-ийн зайнаас тэдний амьсгалаж байсан агаарыг шилэнд хийж чадсан байна. Хожим нь энэхүү агаар "eBay"-ын дуудлага худалдааны үеэр 530 ам.доллараар зарагджээ.

Анжелин Жоли болон Брэд Питт нарын амьсгалаж байсан агаар

9 Бритни Спирсын үс

Бритни Спирс (Britney Spears)-ын үсээ хуссан алдарт дуулианыг хүн бүр санаж байгаа биз. Гэтэл нэгэн сэргэлэн залуу дуучны үсийг өөрийн болгож "eBay"-ын дуудлага худалдаанд оруулсан боловч зарж чадаагүй гэнэ.

Бритни Спирсын үс

10 Диана гүнжийн даашинз

Диана (Diana) гүнжийн Жон Траволта (John Travolta)-тай бүжиглэж байхдаа өмссөн хар хөх өнгийн даашинз өмссөн байсан юм. Гүнжийн энэ даашинз түүний цуглуулгын хамгийн үнэтэй даашинзнуудын нэг байсан юм. Үзэсгэлэнт бүсгүйн даашинзыг 510,000 фунт стерлингээр зарсан байна. Ихэнхидээ хүмүүс уг даашинзыг аз дагуулдаг хэмээн үздэг аж.

Диана гүнжийн даашинз

11 Бритни Спирсийн жирэмсний тест

Бритни Спирсийн эерэг хариутай жирэмсний тестийг түүний буудалласан буудлын үйлчлэгч бүсгүй олжээ. Ингээд түүнийгээ дуудлага худалдаанд оруулж 5,001 ам.доллараар зарагдсан байна.

Бритни Спирсийн жирэмсний тест

12 Леди Гагагийн хумс

Дуучин Лэди Гага (Lady Gaga) Дублинд болсон тоглолтынхоо үеэр чигчий хурууныхаа хиймэл хумсаа хугалчихсан аж. Харин дараа нь бүсгүйн чигчий хурууны хумсыг 12,000 ам.доллараар заржээ. Энэхүү хачирхалтай зүйлийн эзнээр Британийн шүтэн бишрэгч залуу болсон байна.

Леди Гагагийн хумс

13 Мэрилин Монрогийн рентген зураг

Мэрилин Монро (Marilyn Monroe)-гийн гурван рентген цээж зураг Лос-Анжелосын дуудлага худалдаагаар 2010 онд зарагджээ. Үзэсгэлэнт бүсгүйн рентген зургийг авахын тулд худалдан авагч 45,000 ам.долларыг зарцуулсан байна.

Мэрилин Монрогийн рентген зураг

14 Супермэний хослол

1978 онд Супермэний дүр бүтээсэн Кристофер Рив (Christopher Reeve)-ын хослол "Нейт Сандерсан"-ы дуудлага худалдаанд оржээ. Анх дуудах үнэ нь 40,000 ам.доллараас эхлэж байсан гэнэ.

Супермэний хослол

15 Скарлетт Йоханссаны хэрэглэсэн салфетка

Алдартай жүжигчин Скарлетт Иоханссан (Scarlett Johansson) нэгэн нэвтрүүлгийн үеэр нусаа нийжээ. Харин дараа нь уг салфеткаг уутанд хийгээд дуудлага худалдаанд зарахаар тавьсан бөгөөд 5,300 ам.доллараар зарагдсан байна.

Скарлетт Йоханссаны хэрэглэсэн салфетка

16 Бритни Спирсын бохь

Бритни Спирсийн зажиллаж байсан бохийг түүний шүтэн бишригч олоод, 2004 онд зарсан байна. Энэхүү хачирхалтай зүйлийн төлөө худалдан авагч 14,000 ам.долларыг зарлагджээ.

Бритни Спирсын бохь

17 Уильям Шетнерийн бөөрний чулуу

“Star Trek” киноны од залууг бөөрөндөө чулуутай хэмээн эмч нар оношилсон аж. Мэдээж Уильям Шетнер (William Shetner) бөөрний чулуугаа авахуулсан бөгөөд түүний бөөрний чулуу хожим 25,000 ам.доллараар зарагдсан гэнэ.

Уильям Шетнерийн бөөрний чулуу

13
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()