Дэлхийн хамгийн галзуу төмөр замууд

2018-09-18, 17:46
4,862

Биднийг ганган машин, нисэх онгоцны хөгжлийг гайхан биширч байх энэ хугацаанд галт тэрэг хэмээх өнгөрсөн зууны ч гэмээр тээврийн хэрэгсэл гайхалтай өндөр түвшинд хүрэн хөгжжээ. Төмөр зам барина гэдэг өөрийн стандарттай хэдий ч заримдаа тархиныхаа бүтээлч чадварыг дээд цэгт нь хүртэл ажиллуулж, инженерийн ухаанаа шавхахад хүргэдэг салбар аж. Ингээд бид уншигч та бүхэндээ дэлхий даяарх хамгийн галзуу гэмээр нөхцөл бүхий 10 төмөр замыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн галзуу төмөр замууд
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хиндэнбургдам (Hindenburgdamm), Герман

Төмөр зам, далай тэнгисийн аялал нь хоёр өөр ертөнц боловч нарийн тэнгис дээгүүр галт тэрэг явж харагдах танд маш аймшигтай мэт санагдаж болно. Германы хойд зүгт байдаг Силтарал руу машин зам, усан онгоцны аль алинаар нь хүрэх боломжгүй, зөвхөн галт тэргээр явдаг юм. Өмнө нь Силт арал, Германы их газар дахь Шлесвиг-Холстейн муж хоёрын хооронд хувь хүмүүс төмөр замын гүймэл тэргийг хувийн тээврийн хэрэгслээр ашиглан зорчдог байснаас өдгөө усан дээрх 11км галт тэрэгний зам тавигджээ. "Тэнгис дээрх" зам нь хэдий чулуулаг хатуу боловч маш нарийн мөн багахан хэсэг усны түвшнээс дээш гарч ирсэн байдаг бөгөөд энэхүү гүехэн устай давтагдашгүй бүтэц нь арал руу зөвхөн завиар л хүрч очдог гэсэн ойлголтыг халах боломжийг олгожээ. Арал болон эх газрын хооронд өдөр бүр 100 гаруй галт тэрэг явдаг бөгөөд тэдний тэн хагас нь машин тээвэрлэдэг байна.

2 Чунчины галт тэрэгний дамжин өнгөрөх 2-р шугам, Хятад

Хятадын Сичуан мужийн Чунчин бол худалдаа наймаа, халуун ногоотой хоол, тээвэр зэргээрээ алдартай орчин үеийн хот юм. Чунчины галт тэрэгний дамжин өнгөрөх 2-р шугамыг барих үед орон сууцны барилга гал тэрэгний зам дагуу байрлаж таарчээ. Энэ асуудал нь дизайнер, төлөвлөгч, инженерүүдийн дунд оршин суугчид болон хотын тээврийн газрын эрх ашгийг эн тэнцүү авч үзэн шийдвэрлэх томоохон сорилтыг авчирчээ. Гэсэн ч төмөр замын альтернатив маршрутыг арилгалгүй, барилга байгууламжыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гэх мэт хүндрэлгүйгээр инженерүүд орон сууцны хэд хэдэн тасалгааг арилгаж өндөр хурдны галт тэрэгний замыг барилга дундуур нэвт гаргах төлөвлөгөөг амжилттай боловсруулж чадсан юм. Хэдийгээр амар биш боловч төмөр зам нь бага зай эзэлдэг тул бусад замыг туршиж үзэхээс илүү боломжтой байсан аж. Төмөр замыг байраараа нэвт гаргахыг хүсээгүй тухайн үеийн оршин суугчид одоо ч байрандаа амьдардаг бөгөөд тунел маягийн, чимээ шуугиангүй, оршин суугчдыг амар тайван амьдрахад нь саад болохооргүй байдлаар барьж чадсан нь гайхалтай юм.

3 Гизборны төмөр зам, нисэх онгоцны хөөрөх буух зурвасын огтлолцол

Онгоц галт тэрэгнүүд хамтдаа гэж үү? Тийм ээ. Шинэ Зеланд улсад нисэх онгоцны буудал гэх мэт тусгай газруудыг барьж байгуулахад газрын өрсөлдөөн их явагддаг байна. Ийм явдлаас үүдэлтэй нэг жишээ бол төмөр зам, онгоцны хөөрөх, буух зурвастай огтлолцсон байдаг юм. Нисгэгч алдаа гаргавал онгоц, галт тэрэгтэй мөргөлдөж, осол гарах магадлалтай ч тийм биш ээ. Учир нь хоёр талын явах цагийн хуваарь маш болгоомжтой төлөвлөгдсөн байдаг. Өдөр, шөнийн турш олон галт тэрэг тухайн нисэх зурвасыг дайрч өнгөрдөг бөгөөд нисэх онгоцууд өглөөний 6 цаг 30 минутаас оройн 8 цаг 30 минутын хооронд хөөрч, буухаар зохицуулагдсан байдаг байна. Хэчнээн ачаалалтай ч аль ч тээврийн хэрэгслийн явах замыг чөлөөлсөн байдлаар зохицуулсан байдаг. 

4 Готтард (Gotthard) төмөр замын тунел

Хойд болон өмнөд Европ газарзүйн байрлалын хувьд Альпийн нуруудаар хуваагдсан байдаг. Алпийн нуруу дунд нь яг л цамхаг лугаа сүндэрлэн байна. Харин энэхүү хоёр талыг алдарт Готтардын тунелээр холбосон байдаг. Энэхүү тунел нь 56км урт үргэлжлэх бөгөөд дэлхийн хамгийн урт хийгээд гүн төмөр замын тунел билээ. Үүний тусламжтай тухайн зам дагуух авто машины бөглөрлийг маш ихээр багасгаж чадсан юм. Уулын доор 2км –ийн гүнээр галт тэрэг явж өнгөрөх бөгөөд энэхүү тунелийг барьж байгуулах нь өөрөө маш их зардал шаардсан, аюултай ажил болж өнгөрсөн юм. Гэхдээ үүнийг барьснаар сая сая машины түгжрэлийг багасгаж, зорчигчид, тээвэрлэгчдийг зорьсон газартаа өмнөхөөсөө хурдан очих боломжийг олгож чаджээ.

5 Зах дундуур татсан Мэеклон төмөр зам

Тайландын Бангкок хотод байдаг "Маэклон" төмөр зам  зах дундуур явж өнгөрдөг ажээ. Өдрийн турш зах дээр хүмүүс холхих бөгөөд галт тэрэг ирэх үед яаравчлан зам тавьж, явж өнгөрөхийг нь хүлээдэг байна. Галт тэрэгний цагийн хуваарийг маш сайн мэдэж байх нь энэ газарт өөрийн аюулгүй байдлын төлөө заавал хийх ёстой зүйлсийн нэг юм. Энэхүү төсөл нь маш аюултай бөгөөд инженерүүдийн хувьд томоохон сорилт болсон ч бат бөх хамтын ажиллагааны хүчинд галт тэрэгний зорчигч болон захын худалдан авагчдад аюулгүй байдлаар шийдэх боломжийг олжээ.

Зах дундуур татсан Мэеклон төмөр зам

6 Катүүмба үзэсгэлэнт төмөр зам

Ихэнх хүмүүс Австралийг тал нутаг, цөлөөр төсөөлдөг ч байгалийн үзэсгэлэнт газрууд тэнд олон бий. Нью Соут Вэйлс (New South Wales) мужийн Блю Маунтэйнс (The Blue Mountains) буюу хөх уулс нь байгалийн үзэсгэлэн хосолсон газраас гадна гайхалтай төмөр замын системээрээ жуулчдыг ихээхэн татдаг. Огцом дээш, доош буудаг зам уул дээгүүр явах бөгөөд энэхүү төмөр замыг 1800-аад онд барьж байгуулсан баялаг түүхтэй ажээ. Катүүмбагийн үзэсгэлэнт төмөр замаар явахад байгалийн сайхантай танилцаж, ой мод, хад чулуун дундуур аялна.

7 “Үүлэнд хүрэх галт тэрэг” (Tren-a-las Nubes), Аргентин

Андын нуруу (The Andes) бол газарзүйн бүтцээрээ инженерүүдийн амбицыг хөдөлгөдөг, агуу юм. Аргентин улс дахь “Tren-a-las Nubes” буюу “Үүлэнд хүрэх галт тэрэг” далайн түвшнээс 4199 метрийн өндөрт өргөгдсөн байдаг. Энэ өндөрт гарахад агаарын даралт буурдаг учраас зорчигчдод эрүүл мэндийн асуудал үүсэх тохиолдол гардаг юм. Тус төмөр замын ажил 1921 онд эхэлсэн бөгөөд хойд Аргентиныг Чилийн газар нутагтай Андын нуруугаар холбох зорилготой байж. Зам нь уулын оргил болон асар том хөндийг хамардаг бөгөөд үүлэнд хүрэх гэх нэр нь байгалийн үүл бус тэрхүү өндөрт байх хүйтэн агаарын үүлийг дурдаж байгаа хэрэг ажээ.

8 Цинхай-Төвдийн төмөр зам

Цинхай-Төвдийн төмөр зам нь дэлхийн хамгийн өндөр төмөр зам бөгөөд дундаж өндөр нь 4500м –т хүрдэг байна. Энэхүү төмөр зам нь мөн дэлхийн хамгийн өндөрт байрлах төмөр замын тунелээр дайрч өнгөрдөг юм. Энэхүү төмөр зам нь Хятад инженерүүдийн ур чадварыг дэлхийд харуулсан бүтээл болсон бөгөөд хөлдүү хөрс, хүйтэн цаг агаар, байгалийн ширүүн тогтоц гэх мэт маш том сорилтуудыг давж бүтээсэн байна. Зорчигчид тухайн чиглэлийн галт тэргэнд суухдаа эрүүл мэндийн хуудас бөглөж, хувийн хүчил төрөгчийн аппарат зэргээ бэлддэг юм. Мөн галт тэрэгний цонх нь нарны хорт туяаг шүүх зориулалттай хийгдсэн байдаг.

9 Мауританы төмөр зам, Сахарын цөл

Тийм ээ, галт тэрэг элсэн цөлийн аагим халуунд сүнгэнэн давхиж байна. 704 км үргэлжлэх Мауританы төмөр зам нь Сахарын цөлийг туулан өнгөрдөг. Төгсгөл нь үл харагдах урт галт тэрэг тэрхүү замаар явж өнгөрөх бөгөөд хамгийн урт буюу 2км гаруй урт үргэлжлэх ачааг ихэнх газар нутаг нь Сахарын цөлөөр хучигдсан Мауритан улсын дундуур авч явдаг байна. Мауритан улсын газар нутаг бүхэлдээ цөл, цөлөрхөг газраас бүтсэн учраас төмрийн хүдрийн экспорт нь улс орны эдийн засгийн оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэдэг. Галт тэрэг ихэвчлэн ачаа зөөх зориулалтаар явах боловч зорчигчид бага зэрэг төлбөр төлөөд явах боломжтой байдаг юм.

10 Долиш (Dawlish) галт тэрэгний өртөө

Английн өмнөд хэсгийн далайн эрэгт байх энэ төмөр зам хүчтэй далайн давлагаанд элэгдэн эвдрэл үүсэх нь цөөнгүй байдаг нь тулгамдсан асуудал болоод байгаа аж. Гэвч далайн эргийн гайхалтай үзэмж нь жуулчид, гэрэл зурагчдыг татах гайхалтай хөшүүрэг хэвээр байсаар байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()