Америк долларын тухай бид юу мэдэхгүй вэ?

Улс орон бүрийн валют, мөнгөн тэмдэгт өөр өөрийн онцлогтой байдаг биз ээ. Америкийн доллар ч мөн өөрийн гэсэн нууцтай. Одоогийн байдлаар америк доллар дэлхийн валютын зах зээлд илт давуу байр суурь эзэлдэг билээ. Тиймээс бидэнд энэ мөнгөн тэмдэгтийн талаар мэдээлэл өндөр байх нь чухал болоод байгаа. Дэлхий дахины хэн хүний танил "ногоон" өөртөө ямар нууц тээж байгааг хамтдаа олж мэдэцгээе. 

Америк долларын тухай бид юу мэдэхгүй вэ?
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 100 долларын дэвсгэрт

Долларын дэвсгэртүүд дээр АНУ-ын ерөнхийлөгчдийн хөрөг зураг байдаг. Гэхдээ ганцхан 100 долларын дэвсгэрт дээр байдаг Б.Франклин хэзээ ч АНУ-ын ерөнхийлөгч байгаагүй нэгэн юм. Тэрбээр АНУ-г үндэслэгчдийн нэг бөгөөд, тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсны хувьд ийм хүндлэл хүлээдэг байна.

100 долларын дэвсгэрт

2 Доллар дээр байдаг пирамид ямар утгатай вэ?

Америк доллар дээрх пирамид, цац суварга улс орны хүчирхгийг, нөгөө талаар пирамидын 13 шатлал нь анхны мужуудын тоог, харин оройны хурц өнцөг нь эрх чөлөөт энэ орон  хэзээ ч эцэс төгсгөлгүй гэсэн санааг илэрхийлдэг юм. 

Доллар дээр байдаг пирамид ямар утгатай вэ?

3 АНУ-ын нууц албаны үүсэл

Чухамдаа доллар л АНУ-ын  нууц албыг бий болгосон гэнэ. XIX зуунд долларыг хуурамчаар үйлдэх явдал газар авч америкийн валютын гуравны нэгийг гэмт хэрэгтнүүд үйлдвэрлэн улс орныг ядууруулж байжээ. Үүнтэй тэмцэхийн тулд анхны нууц албыг байгуулсан гэдэг.

АНУ-ын нууц албаны үүсэл

4 Зоос

Харин зоосон мөнгөний хувьд үнэт металийг нь тайрах, хэсэглэн авахаас сэргийлж хэрчлээсүүд хийдэг бол нэгт, тавтын зоосыг үнэт металлаар хийдэггүй учир хүрээ нь хэрчлээсгүй гөлгөр байдаг.

Зоос

5 Долларын нас

Нэгт, тавтын дэвсгэрт ойролцоогоор нэг жил “амьдардаг” бол, арван доллар жил хагас, 50, 100-тын дэвсгэрт есөн жил гүйлгээнд явдаг. Харин зоосон мөнгө бол бүтэн 30 жил гар дамждаг ажээ.

Долларын нас

6 Хамгийн ховор дэвсгэрт

Долларын хамгийн том дэвсгэрт бол 10.000 юм. Мөн 500, 1000, 5.000-тын дэвгэрт байдаг. 1969 онд гаргасан энэ дэвсгэртүүд өнөөдөр зөвхөн цуглуулагчдын гар дээр л үлджээ.

Хамгийн ховор дэвсгэрт

7 Монополь тоглоомын дэвсгэрт

“Монополь” тоглоомд зориулсан дэвсгэртийг АНУ-д жинхэнэ мөнгөнөөс илүү хэвлэдэг. Жилд жинхэнэ долларыг ойролцоогоор нэг тэрбум орчмыг үйлдвэрлэдэг бол тоглоомын мөнгийг 30 тэрбумыг үйлдвэрлэдэг юм.

Монополь тоглоомын дэвсгэрт

8 Хуучирч, урагдсан мөнгө хааш оддог вэ?

Хуучир муудан банкуудад сольсон дэвсгэртүүдийг бараг устгадаггүй. Нэг хэсгийг нь хаягдал цаасанд нийлүүлдэг бол нэг хэсгийг нь тусгайлан сувенир болгож Холбооны нөөцийн банкинд зочилсон жуулчдад бэлэглэдэг ажээ.

Хуучирч, урагдсан мөнгө хааш оддог вэ?

9 Хоёр долларын дэвсгэрт байдгийг та мэдэх үү?

Хоёр доллар бол хууль ёсны дэвсгэрт. Түүний ихэнхийг АНУ-ын тусгаар тогтнолын 200 жилийн ойд зориулан хэвлэн гаргасан байдаг.

Хоёр долларын дэвсгэрт байдгийг та мэдэх үү?

10 Зарим муж өөрийн гэсэн валюттай

Хамгийн хачирхалтай нь америкийн зарим хотод өөрийн гэсэн валютаар гүйлгээ хийдэг. Итак, Траверс, Сити, Корваллис, Орегон, Медисон, хотуудад өөрийн гэсэн мөнгө бий. 

Зарим муж өөрийн гэсэн валюттай

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()