2018 оны хамгийн муухай хувцасласан алдартнууд

2018-09-17, 14:32
14,035

“Хувцас бурхан бие чөтгөр” гэсэн үг байдаг. Хүн бүр бие галбирынхаа өө сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий. Өө сөвгүй, гуалиг сайхан харагдая гэвэл хүн хувцсаа зөв сонгох нь чухал. Алдартай хүмүүсийн хувьд хувцасаа зөв сонгох нь бүр ч илүү чухал. Учир нь тэдний нэр хүнд нь гадаад үзэмжээс нь шууд шалтгаалдаг. Харин зарим алдартнууд өөсдийгөө онцгой харагдуулахын тулд дэндүү гаж хувцасладаг нь нууц биш. Тэгвэл 2018 онд ямар алдартнууд хамгийн муу хувцасны сонголт хийсэн юм бол? Хамтдаа харцгаая. 

2018 оны хамгийн муухай хувцасласан алдартнууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Кейт Бекинсейл (Kate Beckinsale)

Жүжигчин Кейт Бекинсейл 2018 оны "TIFF" кино наадам дээр жижигхэн хар даашинз өмсөж ирсэн нь хэт бариу харагдаж байсан бол "CQ" сэтгүүлинй оны шилдгүүдийг шалгаруулах ёслол дээр өмсөж ирсэн даашинз нь усны хувцастай төстэй байжээ. 

Кейт Бекинсейл (Kate Beckinsale)

2 Николь Кидман (Nicole Kidman)

Жүжигчин Николь Кидман цагаан, яагаан зэрэг цулгай өнгөөр гоёсон нь чамин гэхээсээ илүү этгээд сонголт болжээ. 

Николь Кидман (Nicole Kidman)

3 Райан Гослинг (Ryan Gosling)

Жүжигчин Райан Гослинг хүүхдийн гэмээр цамц өмсдөг нь олон хүмүүсийн гайхшралыг төрүүлдэг юм. 

Райан Гослинг (Ryan Gosling)

4 Ирина Шейк (Irina Shayk)

Загвар өмсөгч Ирина Шейк 1990-ээд оны гэмээр загварын даашинз өмсөх болсон нь шинэлэг гэхээсээ илүү хоцрогдсон харагдаж байна. 

Ирина Шейк (Irina Shayk)

5 Жулианна Мур (Julianna Moore)

Жүжигичн Жулианна Мурын өмссөн даашинзыг хөшиг гэвэл илүү тохирох байх. 

Жулианна Мур (Julianna Moore)

6 Сальма Хайек (Salma Hayek)

Жүжигчин Сальма Хайек заримдаа дэндүү цулгай даашинз өмсдөг бол заримдаа дэндүү олон чимэглэл зүүдэг. Магадгүй үүнээс болоод түүнийг муу хувцасладаг оддын нэг гэж нэрлэх болсон биз. 

Сальма Хайек (Salma Hayek)

7 Эмбер Херд (Amber Heard)

Жүжигчин Амбер Херд өөрийн гоо үзэсгэлэнг харуулахын тулд цээжин хэсгээрээ хэт задгай даашинз өмсдөг нь харин ч этгээд харагддаг. 

Эмбер Херд (Amber Heard)

8 Блейк Лайвли (Blake Lively)

Жүжигчин Блейк Лайвли нэг бол дэндүү ноорхой эсвэл дэндүү чамин хүрэм өмсдөгийг олон загварын сэтгүүл шүүмжилдэг юм. 

Блейк Лайвли (Blake Lively)

9 Хлоя Морец (Chloe Moretz)

Жүжигичн Хлоя Морец бусдаас ялгарч харагдахын тулд этгээд хувцасладаг нь түүнийг алиалагч шиг харагдуулж байна. 

Хлоя Морец (Chloe Moretz)

10 Белла Хадид (Bella Hadid)

Белла Хадид олны өмнө зоригтойгоор номхруулах цамц шиг хувцас өмсдөөд олны өмнө гардагийг харин ч магтах хэрэгтэй байх. 

Белла Хадид (Bella Hadid)

11 Кристина Агилера (Christina Aguilera)

Хэдийгээр дуучин Кристина Агилера өөрийн гэсэн имижийг ойр ойрхон өөрчилдөг уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор ордогч сүүлийн үед арай л хэтрүүлээд байх шиг. 

Кристина Агилера (Christina Aguilera)

12 Роберт Паттинсон (Robert Pattinson)

Хэдийгээр жүжигичн Роберт Паттинсоны чөлөөтэй хэрнээ эмх цэгцтэй харагдах гэсэн оролдлогийг ойлгож болох ч түүнийг сайхан харагдаж байна гэж хэлэх хүн ховор байх. 

Роберт Паттинсон (Robert Pattinson)

13 Канье Уэст, Ким Кардашиан (Kanye West, Kim Kardashian)

Реппер Канье Уэст эхнэр Ким Кардашианы хамт олны анхаарлын төвд байхын тулд есон зүйлийн хувцас өмсдөг. Энэ нь ч үр дүнгээ өгч хүн бүр л тэдний өмссөн зүүсэн бүрийг шүүмжилдэг болоод урт хугацаа өнгөрч байгаа билээ. 

Канье Уэст, Ким Кардашиан (Kanye West, Kim Kardashian)

20
таалагдаж байна

42
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()