Сурталчилгаа (15)
Хаах

Жастин Бибер гудамжны хөгжимчин болжээ

Бид өмнө нь өдгөө 24 настай Канадын алдарт дуучин, охидын хүсэмжит залуу Жастин Бибер (Justin Bieber) загвар өмсөгч Хэйли Балдуин (Hailey Baldwin)-тай сүй тавьсан талаар хүргэж байсан. Тэгвэл хосууд маань Их Британийн нийслэл Лондон хотоор бал сараа өнгрүүлж байгаа гэлтэй зугаалж байгаад папарацийн дуранд өртжээ. Мөн Жастин Бибер Букенгэмийн ордны өмнө гитартай дуулж харагдсан нь хачирхалтай харагдаж байв. Түүнийг сонирхосон хүмүүс дуучныг хүрээлж эхэлсэн бөгөөд Жастин Бибер сүмийн дууллууд болон хайрын дуунуудыг дуулсан юм.

Жастин Бибер гудамжны хөгжимчин болжээ

Хэйли бол жүжигчин Стивен Балдуин (Stephen Baldwin)-ы бага охин юм. Жастин Хэйли хоёр анх 2009 онд танилцаж байжээ. Хэйлигийн аав тэднийг танилцуулсан гэнэ.

Ердөө долоо хоногийн өмнө Хэйли Балдуины авга ах нэрт жүжигчин Стивен Балдуин (Stephen Baldwin) дүүгээ Жастинтай хуримаа хийсэн гэж жиргэн цахим ертөнцөд шуугиан дэгдээж байсан боловч Хэйли тэр мэдэгдэлийг эрс няцаасан юм. 

Гэсэн ч хосуудын гэрэлсэн гэдэгт итгэлтэй байгаа шүтэн бишрэгчид нь тэдний гэрэлтийн баталгааны цахим бүртгэлийн дугаарыг олохын тулд ихээхэн зүтгэл гаргаж байгаа сурагтай. Зарим нэг нь бүр Нью-Йорк хотын (Жастин, Хэйли нарын амьдарч байгаа хот) гэрлэлтийн товчоо руу тэдний нэрийг барьж залгасан байна. 

Одоогийн байдлаар хосууд хурим хаана хэзээ болох талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжаар бол тэднийг 2019 оны зун гэрлэнэ гэж мэдэгдэж байгаа аж. 

Хосууд алдарт Лондонгийн алсыг харагчид суусан бөгөөд тэднийг бууж ирэхэд нь шүтэн бишрэгч нар нь бөөгнөрөн хүлээж байжээ. 

30
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()