Сурталчилгаа (15)
Хаах

Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс

Япон орон газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог бөгөөд 2011 оны хүчтэй газар хөдлөлтөөс болж манай гариг 1,8 микросекундээр хурдан эргэдэг болсон. Япон зөвхөн дэлхийн эргэх хурдыг өөрчлөөд зогсохгүй өөрөө бараг л нэг тусдаа ертөнц юм. Ингээд танд Японы талаар сонирхолтой 10 баримтыг хүргэе.

Зөвхөн Японд л харж болох сонирхолтой зүйлс

1 Төмөр замын даргаар муур, нохой ажилладаг

Японы Киши станцын даргаар Тама хэмээх муур ажилладаг. Тэрээр зочдыг угтан авч, харин цалингаа хоол хэлбэрээр авдаг байсан аж. Нутгийн бэлгэдэл болгож түүний талаар баримтат киног хүртэл хийсэн байдаг. Тамагийн дараа маш олон хүн энэ албан тушаалд орох хүсэлтэй байгаагаа хэлж ирсэн байна. Үүнээс гадна Тамаг нутгийнхан шүтэж, сүмд оршуулсан юм.

2015 онд Тамагийн оронд Нитама муур ажиллах болжээ.

Төмөр замын даргаар муур, нохой ажилладаг

Харин Ажикасава хотын төмөр замд Васао нохой даргаар нь ажилладаг бөгөөд тэрээр энэхүү албан тушаалыг 2011 оноос эхлэн хашжээ. Васао болон Тамагийн талаар кинонд Япончууд маш их дуртай байдаг. Амьтдын ачаар хотод очих жуулчдын тоо ихээр нэмэгдсэн бөгөөд нохойг харахын тулд л гэхэд 120 мянган жуулчин ирдэг юм.

2 Шар шувуутай харьцаж болох таатай кафе бий

Мууртай харьцаж болох кафены талаар хүн бүр л сонсож байсан биз. Харин шар шувуутай харьцах кафе гэвэл танд ямар санагдаж байна?

Японд төрөл бүрийн амьтан, шувуудтай кафе бий.  Эдгээр кафены нэг нь Токиод байрлах "Fukuro no Mise"  кафе юм. Энэхүү кафе маш алдартай учир кафег нээгдэхийн цагийн өмнө дараалал үүссэн байдаг аж.  Гэхдээ энэ газрыг кафе гэж нэрлэхэд хэцүү. Учир нь идэх зүйл байхгүй, харин уух зүйл бий. Шар шувуутай кафед орохын тулд та 17 ам.доллар төлөхөд л хангалттай.

Шар шувуутай харьцаж болох таатай кафе бий

Шар шувууны нуруу болон толгойд нь л хүрч болно. Үүнээс гадна шар шувуутай харилцахын тулд нэн түрүүнд зааварчилгаа авах хэрэгтэй юм шүү.

3 Хадака-мацури наадамд мянга мянган хагас нүцгэн хүмүүс оролцдог

Хадака-мацури бол жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг наадам бөгөөд уг наадамд 9 мянган хүмүүс оролцдог байна.  Наадамд оролцохын тулд боломжоороо бага хувцас өмсөх хэрэгтэй байдаг. Жишээлбэл, бүсэлхийн уяа болох фундосиг зүүдэг. Заримдаа энэ бүсэн дээр нэмээд хаппи нимгэн даашинзыг өмсдөг байна. Эсвэл бүр нүцгэн оролцох нь ч бий.

Энэхүү наадам нь шашны холбогдолтой бөгөөд нүцгэн байх нь бүх муу муухай зүйлийг зайлуулж байгаа бэлгэдэл болдог аж. Хүйтэн усанд орсны дараа эрчүүд ламтны шидэж буй саваа модыг барьж авахыг хичээдэг. Энэ модыг барьж авбал амжилтыг авчирна гэж үздэг учир ийнхүү уг наадам олон мянган хүнийг цуглуулж чаддаг байна.

Хадака-мацури наадамд мянга мянган хагас нүцгэн хүмүүс оролцдог

4 Фукушимагийн станц дээр робот хүртэл үхдэг

2011 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 10 метрийн цунами үүсэж “Фукушима-1” атомын цахилгаан станц дэлбэрсэн юм. Цацраг идэвхит  бодисын түвшин маш өндөр байсан учир хайлсан түлшний гадаргууг гаргах боломжгүй байсан. Ингээд уг цахилгаан станц руу таван робот оруулсан боловч тэд реакторт ойртмогц хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байжээ.

Фукушимагийн станц дээр робот хүртэл үхдэг

5 14 зууны турш оршин тогтносон байгууллага

2009 оны мэдээллээс харахад Японд 200-аас дээш жилийн настай 21 мянга орчим байгууллага байдаг гэжээ. Харин “Конго Гуми” байгууллага 14 зууны турш оршиж байсан аж.

Энэхүү барилгын компани 578 онд үүссэн бөгөөд сүмийн барилга барих тал дээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. “Конго Гуми” байгууллагын барьсан хамгийн алдартай барилгын нэг нь Осака дахь цамхаг юм.

Уг компани маш олон дайн,хүнд үеийг өөрийн уян хатан чанараараа даван туулж чаджээ. Дэлхийн 2-р дайны үеэр тэд авс үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дайн дуусмагц дахин үндсэн үйл ажиллагаандаа орсон юм.

Харамсалтай нь 2006 онд дампуурсан байна.

14 зууны турш оршин тогтносон байгууллага

6 Эд зүйл хаздаг шоу бий

Японд маш олон сонирхолтой, хачирхалтай телевизийн шоу байдаг билээ. Тэдгээрийн нэг нь амьд биш биетүүдийг хазаж, бодит биет байна уу, эсвэл шоколадаар хийсэн зүйл байна уу гэдгийг нь тодорхойлдог юм. Шоколадаар эдгээр зүйлсийг яг л бодит мэтээр хийсэн байдаг учир жинхэнэ эд зүйлээс ялгарахын аргагүй байдаг.

Эд зүйл хаздаг шоу бий

7 Япончууд гэмшсэн сэтгэлээ илэрхийлж үсээ хусдаг

Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж зарим Япон эрчүүд үсээ хусдаг. Энгийн хүмүүс, одууд, улс төрчид гээд бүх төрлийн хүмүүс энэ аргыг хэрэглэх нь ч бий. Заримдаа эмэгтэйчүүд ч өөрийн бурууг хүлээн зөвшөөрч үсээ хусах, богино тайрах тохиолдол гарна.

2013 онд Японы "АКВ48" хамтлагийн гишүүн, поп-од Минами Минэгэси (Minami Minegishi) найз залуутайгаа нэг шөнийг өнгөрүүлсэндээ уучлал хүсэж үсээ тайраад гол хэсгийг нь хуссан байна. "АКВ48" хамтлагийн ажлын гэрээнд охид болзоонд явж, өөрийн охин төрхөө алдах ёсгүй байжээ. Бүсгүй хамтлагаасаа гарахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, өөрийн бурууг хүлээн зөвшөөрснөөр ийнхүү үсээ хусжээ.

Япончууд гэмшсэн сэтгэлээ илэрхийлж үсээ хусдаг

Энэхүү уламжлал бусад эрт дээр үеийн уламжлалуудын адилаар өнгөрсөнд үлдэж байгаа гэнэ. Японд уучлалт гуйх 20 гаруй төрлийн арга байдаг учир заавал энэ аргыг сонгох шаардлагагүй болсон.

8 Унтаж болдог кафе

Японд зөөлөн дэртэй, унтаж амрах боломжтой кафе байдаг гэнэ. Энэ кафед та ном уншиж, хөгжим сонсож болох бөгөөд таныг сэрээх шаардлагатай үед сэрээж, халуун кофегоор дайлна. Энэ кафед зөвхөн аз жаргалтай зүүд л зүүдлэгддэг байх даа.

Унтаж болдог кафе

9 Гудамжны усны сувгууд дотор загас сэлдэг

Японы гудамжны усны суваг дахь ус маш цэвэр байдаг. Ундны уснаас ч чанараараа илүү сайн байдаг бөгөөд загас хүртэл амьдардаг байна. Энэ усыг хоолонд, ундаанд ашиглаж болдгоороо давуу талтай. Энэхүү системийг "кабата" хэмээн нэрлэдэг. "Shiga" хэмээх усны суваг нь төрөл бүрийн өндөртэй байдаг бөгөөд доод хэсэгт нь аяга таваг угааж, хоолны үлдэгдлээр нь загас хооллодог байна. Харин бохир тавгийг угаахгүйгээр гурван цаг үлдээчихвэл загаснууд бүх хоолыг идчихдэг.

Энэ төрлийн усны суваг нь Японы бахархал болсон бөгөөд "Shiga"-гаар зохиогддог төлбөртэй аялал нь ус сувгийг цэвэрлэх, засварлахад хангалттай хөрөнгө болж чаддаг байна.

Гудамжны усны сувгууд дотор загас сэлдэг

10 Япончууд гэрлэх санал тавихдаа “Надад хоол хийж өгөх үү” гэж хэлдэг

Япончууд маш ичимхий хүмүүс учир уламжлалт ёсоор гэрлэх саналыг тавьж чаддаггүй аж. Тиймээс ч эрчүүд нь, “Чи надад өдөр бүр хоол хийж өгөх үү?” хэмээн асуудаг байна. Эсвэл миний хувцсыг угааж өгөх үү, надтай хамт авсанд ороход бэлэн үү гэх мэтээр асуудаг гэнэ.

Гэхдээ энэ уламжлал бага багаар хуучирч байгаа бөгөөд хэт ичимхий Япончууд л энэ аргаар гэрлэх саналыг тавьдаг аж. Харин хэрвээ гадаад хүн гэрлэх санал тавьж байвал Япон бүсгүйчүүд илүү романтик зүйлийг хүлээдэг гэнэ.

Япончууд гэрлэх санал тавихдаа “Надад хоол хийж өгөх үү” гэж хэлдэг

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ЯПОН УЛСЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ УНШААРАЙ:

~Зөвхөн Японд харж болох зүйлс (I)~

~Зөвхөн Японд харж болох зүйлс (II)~

~Зөвхөн Японд л харж болох зүйлс (III)~ 

19
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()