Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий дээрх хамгийн этгээд замын тэмдгүүд

Та бидний өнөөдөр хэрэглэдэг замын хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй тэмдэгүүдийг 1949 онд Европын холбоо НҮБ-тэй хамтран баталсан байдаг. Өөрөөр хэлбэл НҮБ-ын бүх гишүүн орнууд нэг стандартын замын тэмдэг ашигладаг гэсэн үг. Мэдээж ихэнх орнууд өөрсдийн орны онгцлогт тохируулан шинэ тэмдгүүд зохиодг билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр тэмдгүүдээс хамг этгээдийг нь сонирхуулж байна. 

Дэлхий дээрх хамгийн этгээд замын тэмдгүүд

1 Австралийн тэмдэг

Тэмээ, имж, коала баавгайг зэм дээр байгааг анхааруулсан тэмдэг. 

Австралийн тэмдэг

2 Анхаар, согтуу хүн!

Английн нэгэн тосгонд согтуу явган зорчигчдоо хамгаалахын тулд ийм тэмдэг босгожээ. 

Анхаар, согтуу хүн!

3 Анхаар хүүхдүүд!

Словени улсад хүүхдүүд зам тээврийн осолд орох нь ихэссэн тул эрх баригчид уламжлалт гурвалжин тэмдэгийг ийнхүү томсгожээ. 

Анхаар хүүхдүүд!

4 Элснээс болгоомжил1

Оман улсын хөдөөгийн зам элсэнд дарагдах нь түгээмэл байдаг учраас ийм тэмдэг зохиожээ. 

Элснээс болгоомжил1

5 Цагаачдаас болгоомжил!

АНУ, Мексикийн хилтэй ойролцоо байдаг зам дээр хууль бусаар хил давсан хүмүүс машинд дайруулах нь түгээмэл болсон учраас энэ тэмдэгийг байршуулах болсон аж. 

Цагаачдаас болгоомжил!

6 Матранд идүүлэх аюултай!

Өмнөд Африкийн нийслэл Йоханебург хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд матранд идүүлж болзошгүйг анхааруулсан тэмдэг бий. Сонирхолтой нь энэ тэмдэг байдаг газарт матар битгий хэл тогтоол усч байхгүй юм.

Матранд идүүлэх аюултай!

7 Хурд тогтоогч хэрэглэх хориотой

Белгийн зарим замууд дээр осол гарахаас сэргийлэхийн тулд хурд тогтоогч ашиглан давхихийг хориглодог аж. 

Хурд тогтоогч хэрэглэх хориотой

8 Анхаар шумуул!

АНУ-ын Аризона муж шумуул ихтэй газарт энэ тэмдэгийг тавьдаг аж.

Анхаар шумуул!

9 Энд найрлаж болно

ОХУ-ын зарим замууд дээр аялаж байгаа хүмүүс ойролцоо айлуудаар зочлон халуун хоол, хүйтэн шар айргаар дайлуулангаа хөл бөмбөг тоглохыг урьсан тэмдэгүүд байдаг. 

Энд найрлаж болно

10 Зүүн, баруун, зогс

Австричууд саяхнаас трамвай хөдөлгөөнийг энэ тэмдэгээр зохицуулах болжээ. Улаан нь зүүн тийш эргэх, шар нь баруун тийш эргэх, харин ногоон нь зогсох ёстойг тарамвайд анхааруулдаг байна. 

Зүүн, баруун, зогс

11 Анхаар, биеэ үнэлэгч!

Румынд биеэ үнэлэгч нар машинд дайруулах явдал түгээмэл байдаг учраас ийм тэмдэг тавихаас өөр аргагүй болжээ. 

Анхаар, биеэ үнэлэгч!

12 Хөхөвчөө тайлж болохгүй!

Далайн эрэг дээр зарим бүсгүйчүүд биеэ бүтэн шарахын тулд хөхөвчөө тайлах тохиолдол байдаг. Гэвч энэ нь зарим орны хуулийг зөрчдөг учраас энэ тэмдэгийг хэрэглэх болжээ. 

Хөхөвчөө тайлж болохгүй!

13 Энд бие засч болохгүй

Холын замд яваа хүмүүс тааралдсан газараа бие засах нь байдаг л зүйл. Гэвч Европын зарим орнуудад энэ явдал хэрээс хэтэрсэн учраас тус тэмдэгийг өргөнөөр тавих болсон байна. 

Энд бие засч болохгүй

14 Зараанаас болгоомжил

Шведийн замын цагдаагийн алба жолооч нарт тухайн зам дээр зараа элбэг ирдэгийг анхааруулахын тулд энэ тэмдэгийг хэрэглэдэг аж. 

Зараанаас болгоомжил

42
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()