Сурталчилгаа (15)
Хаах

Аль ордод төрснөөрөө давуу болон сул талаа мэдэж аваарай!

2018-09-21, 10:25
8,099

Хүн бүр өндөг шиг өөгүй, төгс биш билээ. Хамгийн их өсөж хөгжих, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүнд ч сул тал байдаг. Гэхдээ сайхан нь гэвэл ямар ч авьяасгүй, давуу талгүй хүн гэж, мөн үгүй. Тэгэхээр бид өөрсдөө мэддэг ч бай үгүй ч бай бүгд өөрийн гэсэн давуу болон сул талтай. Харин энэ талаар зурхайн шинжлэх ухаанд маш тодорхой зааж өгчээ. Ингээд өөрийнх ордоороо давуу болон сул талаа мэдэж аваарай.

Аль ордод төрснөөрөө давуу болон сул талаа мэдэж аваарай!

1 Хонины орд

Давуу тал: Та бол төрөлхийн удирдагч

Хонинууд бол төрөлхийн хүчирхэг, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Эдгээр чанарууд нь нэгдвэл тэднийг гайхалтай удирдан манлайлах авьяастай гэдгийг харуулдаг. Баг, гэр орон, улс орныг ч сайн удирдан залах чадвар тэдэнд бий. Эдгээр чанаруудаас гадна тэд үнэнч, сайхан сэтгэлтэй хүмүүс болохоор багийн эрх ашгийг өөрийнхөөсөө өмнө тавих нь элбэг. Мөн тэд эргэн тойрны хүмүүсээ ч өсөж дэвжихэд нь дэмжин, тусалдаг.

Сул тал: Түргэн зан бол таны төрөлхийн зан

Бусад гал махбод бүхий ордуудтай адилаар Хонинууд түргэн зантай байдаг. Хэдийгээр тэд заримдаа тэнцвэртэй, оновчтой байж чаддаг ч ерөнхий зан чанар нь цочмог, дүрс-хийсэн байдаг юм. Зарим хүмүүс тэдний энэ занг хуурмаг, баггүй өөрийнхөөрөө хэмээн үздэг ч ихэнх хүмүүс биеэ барьж чаддаггүй, ойворгон гэж хардаг. Уураа удирдах техник дасгал хийж, өдрийн тэмдэглэл бичиж, бухимдлаа гаргах, хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө 10 тоолох гэх мэт дасгалууд тэдэнд тусална.

Хонины орд

2 Арслангийн орд

Давуу тал: Танд дургүй хүн гэж бараг л үгүй

Арслангийн ордны хатагтай нар бусадтай харилцахдаа хамгийн сайн бүсгүйчүүд юм. Учир нь тэд үнэхээр сэтгэл татам, сайхан ааштай ажээ. Хэн нэгэн өөрт нь муухай зүйл хийсэн тохиолдолд эргүүлээд өшөөгөө авдаг ч сэтгэл татам чанараараа хүнд байдлаас өөрийгөө хөнгөхөн аваад гарчихдаг. Тэднийг олны танил хүмүүстэй харьцуулж болох юм. Учир нь хүмүүс тэднийг дуурайж, биширдэг бөгөөд буруу зүйл хийсэн ч дуурайж магадгүй юм шүү. 

Сул тал: Бусдын бодолд хэт анхаардаг

Арслангийн ордныхон бусдын нөлөөнд автахдаа амархан. Магадгүй тэд бүх насаараа бусдын хүлээлтэд нийцэхийг хичээдэг ч байх. Хүмүүс тэднийг сайнаар харж, хүндэлж, хайрлаж байвал түүнд таалагддаг. Харин шүүмжлэх үед байх суух газраа олж ядан бухимдаж, сэтгэлээр унадаг. Бид бүгд л бусдын бодолд анхаарлаа хандуулдаг ч үүнийгээ хязгаарлах нь заавал хийх ёстой бидний даалгавар юм. Хэрвээ Арслангийн ордныхон бусдын бодлыг хайхрахгүй байж сурахгүй бол насан туршдаа амьтны хүрээлэнгийн арслан шиг торонд амьдарсаар байна гэдгийг санаарай.

Арслангийн орд

3 Нумын орд

Давуу тал: Бүхнийг эерэг тал руу нь эргүүлж чаддаг

Өөдрөг үзэлтэй хүмүүс илүү сайхан амьдардаг гэдэг билээ. Нумын ордныхон гутранги үзэлтэй бусад хүмүүстэй харьцуулахад асуудлыг шийдэхдээ гаргууд, зөв хандлагатай хүмүүс байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд эерэг байна гэдэг ихээхэн цаг, хүчин чармайлт шаарддаг бол Нумуудын хувьд огт тийм биш. Харин ч бухимдаж, сэтгэлээр унахыг үзэн яддаг хүмүүс билээ. Тиймдээ олон найз нөхөдтэй байдаг юм. 

Сул тал: Заримдаа та урам зоригоор дутдаг

Эхэндээ Нумын ордныхон амьдралдаа болж байгаа бүх үйл явдлын сайн сайхан талыг нь олж харан баярлаж, тэмүүлэлтэй, хүсэл мөрөөдөлтэй амьдардаг. Шинэ ажил, шинэ харилцаа гэх мэт бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Гэвч хэсэг хугацааны дараа урам зоригоо алдаж, бууж өгөх, болих талаар ч бодож эхэлдэг. Тиймээс Нумынхан амжилттай амьдрахыг хүсвэл хийхийг хүссэн зүйлийнхээ талаар ахин нэг бодож, үнэхээр тууштай байж чадах уу гэдгээ өөрөөсөө асууж, итгэлтэй болсныхоо дараа эхлүүлж байх хэрэгтэй шүү.

Нумын орд

4 Үхрийн орд

Давуу тал: Та бүх хүний арга эвийг олоод сайхан харилцаа тогтоож чаддаг

Хүнтэй харилцах харилцааны чадвар сайн байна гэдэг үнэлж баршгүй давуу тал. Амьдралын бүхий л талбарт бид хоорондоо л харьцаж, харилцаанаас л жаргал, зовлон үүсдэг шүү дээ. Үхрийнхэн хэнтэй ч сайхан зохицож харилцах харилцааны ур чадвартай. Тэд шинэ хүнтэй танилцах дуртай бөгөөд хэзээ ч хэнтэй ч сонирхолтой яриа өрнүүлж чаддаг. Тэдний бас нэг гайхалтай тал бол Үхрийнхэн хэн нэгэнд дургүй байсан ч түүнтэй эелдэг харьцаж, хүндэлж чаддагт байгаа юм.

Сул тал: "Хэзээд миний зөв"

Хэдийгээр Үхрийнхэн сайхан ааштай, эелдэг хүмүүс боловч маш зөрүүд. Тэдний дотор нуугдаж байдаг “бух” гараад ирвэл тэднийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд өөрийн хүссэнээрээ л аливааг болгож байж санаа нь амардаг. Тэд нэг шийдвэр гаргасан л бол түүнийг нь өөрчлөн гэдэг маш их цаг хичээл зүтгэл шаардсан ажил болдог. Заримдаа тэд бусдын бодлыг сонсолгүйгээр эсэргүүцэх нь ч бий. Мэдээж энэ зан нь бусдыг хүнд байдалд оруулдаг учраас тэдэнд асуудал болдог. Мөн өөрийн санааг өөрчлөхөөс татгалзсанаас болоод олон боломжуудыг дэргэдүүрээ өнгөрүүлчихдэг нь бүр ч харамсалтай.

Үхрийн орд

5 Охины орд

Давуу тал: Ta бүх хүнээс нэг алхмын урд явдаг

Охины ордныхон бол бүх 12 орд дундаас аливааг төгс байлгахаар хамгийн их хичээдэг хүмүүс юм. Тэд үргэлж өөрөө өөртэйгөө өрсөлдөж, илүү болохыг хичээдэг. Мөн төгс байна гэдэг боломжгүй зүйл хэдий ч тийм байх боломжийг олж чадна гэдэг итгэл найдвараа тээсээр байдаг. Эмх цэгцтэй, мэриймтгий, тэсвэртэй, анхааралтай Охиныхон олон талаараа авьяаслаг, чадварлаг байдаг. Ихэнх ордууд аливаад Охиныхон шиг ач холбогдол өгч хандах нь бага болохоор тэд үргэлж бусдаас нэг алхам түрүүнд явдаг юм.

Сул тал: Аливаад санаа зовох 

Бүх зүйлд хэт их ач холбогдолтой хандах нь муу талтай. Ерөнхийдөө охиныхон дэргэдэх хүмүүсээ өөрийн өндөр шаардлага, шүүмжлэлээр чадваргүй, авьяасгүй, тэнэгүүд болгочхоод байдаг. Мөн тэд аливаад санаа зовохоо хэзээ ч больдоггүй. Нэг цаг хугацаанд таван өөр зүйл бодож байх бөгөөд бүх зүйлд зохион байгуулалттай, бэлтгэлтэй байхыг үргэлж хичээнэ. Энэ нь тэднийг уур уцаартай нэгэн болгох бөгөөд аливаа зүйл төлөвлөсний дагуу болохгүй бол өөртөө маш хатуу ханддаг. 

Охины орд

6 Матрын орд

Давуу тал: Шийдвэрээсээ хэзээ ч ухардаггүй

Төрөлхийн бусдаас илүү тэмүүлэлтэй ордуудын хатан хаан нь Матрын орд юм. Аливаа зүйлийг хийнэ гэж шийдэн, зорилго тавьсан л бол араатан шиг зүтгээд ч хамаагүй санасандаа хүрдэг. Зорилгынхоо төлөө зүтгэж байхдаа тэд яг л машин шиг байх бөгөөд бүтэшгүй, биелэшгүй мэт байсан ч өөрт нь саад болох, бууж өгөхийг ятгахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Зарим ордныхон тэмүүлэл, хүсэл эрмэлзлээр дутаж байхад Матрууд өнөөдрийн хичээл зүтгэл маргаашийн шагнал гэдгийг маш сайн ухамсарлан ажиллаж байдаг юм. Тэд алсын хараа, өнөөдрийн саад бэрхшээлийг даван туулах чадвараараа амжилтыг өөртөө дуудаж байдаг.

Сул тал: Хөгжилдөж чаддаггүй

Зарим ордныхон нийгмийн идэвхтэй байхад Матрууд илүү дотогшоо хандлагатай байдаг. Дотогшоо бодолтой, дороо суурьтай байхад буруудах зүйлгүй ч үргэлж зорилго гэж зүтгэсээр хөгжилдөж, чөлөөтэй байж чадахаа больсон байдаг ажээ. Амьдрал бол тэнцвэр бөгөөд амжилттай байхын тулд үргэлж ухаалаг байх албагүйг Матрууд ойлгодоггүй. Тэд найзуудынхаа үдэшлэг дээр байхдаа ч зорилго, ажлынхаа талаар бодохгүй байж чаддаггүй нь харамсалтай.

Матрын орд

7 Ихрийн орд

Давуу тал: Чиний урам зориг бусдад халдварладаг

Бусад 11 ордныхон Ихрүүдийн урам зоригийг гайхан биширдэг. Гайхалтай нь энэ ордныхон ямар ч асуудлыг учир утгатай, баяр хөөртэй болгож чаддаг. Бусад ордныхон Ихрүүд шиг үргэлж урам зоригтой байхыг хүсдэг бөгөөд тэдэнтэй хамт байхдаа хэзээд дуртай байдаг. Хүн бүрт тэдэн шиг хэцүү үед нь урам зоригоор тэтгэдэг, дэмжиж сайшаадаг найз хэрэгтэй байдаг. Ихрүүдийн амьдрал шинэ адал явдал, шинэ хүрээллээр дүүрэн байх бөгөөд энэ нь тэднийг сайхан амьдрахад нь тусалдаг.

Сул тал: Зорилго тавьдаггүй

Ихрүүд хэтэрхий олон төрлийн сонирхолтой болохоор нэг зорилгодоо төвлөрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэдэнд төгс чаддаг зүйл гэж бараг л үгүй. Тэд өөртөө зорилго тавиад түүнийхээ төлөө хичээж зүтгэхийн оронд амьдралаа боломжуудаар дүүрэн байлгаж, түүнээсээ сэтгэл ханамж авахыг илүүд үздэг. Сонирхолтой амьдарч, олон талаар туршлага хуримтлуулахдаа тэд гаргууд боловч заримдаа бодит боломжуудыг ч олж харж чаддаггүй. Учир нь тэд аливааг төгсгөл хүртэл нь харж төлөвлөнө гэж бараг л үгүй.

Ихрийн орд

8 Жинлүүрийн орд

Давуу тал: Хэзээд бодитоор сэтгэж чаддаг

Жинлүүрүүд бол тэнцвэр, тэгш эрхийн мастерууд юм. Тэдний амьдрал үргэлж тогтвортой, найдвартай байх агаад учир нь тэд чухал гэсэн ямар ч зүйлийг орхигдуулахгүй өөрт хэрэгтэй бүхнээ бий болгож чаддаг. Сэтгэл хөдлөлд удирдуулахгүй аливааг бодитоор харж, нөхцөл байдлыг сайтар ухамсарлаж чаддаг нь тэдэнд үргэлж давуу талыг авчирдаг. Тэд үргэлж эцсийн эцэст өөрт нь ашигтай байх сонголтыг хийж чаддаг. Хэрвээ хэн нэгэнтэй зөрчилдвөл хэн хэнийхээ үүднээс харж, дундын ашигтай шийдвэрт хүрч чаддаг.

Сул тал: Үрэлгэн

Жинлүүрүүдийн амьдралын тэнцвэргүй ганц хэсэг байна гэвэл тэр нь түүний дэлгүүр хэсэх дуршил юм. Тэд гоё ганган харагдах, сайхан зүйлс эдэлж хэрэглэх, тансаг амьдрах дуртай. Хөдөлмөрлөж олсон мөнгөө хүссэн зүйлдээ зарцуулахад буруудахгүй ч, Жинлүүрүүд ихэнхдээ хэтрүүлчхээд байдаг. Хайр дурлалын харилцаанд ч тэд хайртай хүндээ үнэтэй бэлэг бэлэглэдэг. Учир нь түүний хувьд хайр халамжаа илэрхийлэх дээд арга нь энэ юм.

Жинлүүрийн орд

9 Хумхын орд

Давуу тал: Өвөрмөц сэтгэлгээтэй

Хумхын ордныхны үзэл санаа үнэхээр өвөрмөц, сонирхолтой байдаг. Тэд төрөлхийн аливааг өөр өнцгөөс харах авьяастай учраас шинэ санаа, бүтээлч хандлагын эх уурхай гэж тэднийг нэрлэж болно. Тэд өвөрмөц, сонин үзэл хандлагаараа хаа ч байсан өөрийн тэмдгийг үлдээсэн байдаг. Энэ чанар нь ажлын талбарт тэднийг үнэлж баршгүй нэгэн болгодог. Өөрөөр хэлбэл тэдний санаа "тоглоомыг" орвонгоор нь ч өөрчилж чаддаг юм. Хувийн амьдрал, харилцааны хувьд хүмүүс тэдэнтэй байх дуртай ба учир нь тэдний дэргэд үргэлж сонин содон зүйл хүлээж байдаг. Мөн тэд ихэнхдээ анхдагчид байдаг юм.

Сул тал: Өөрийгөө бусдын оронд тавьж чаддаггүй

Бусдын юу бодож, мэдэрч байгааг ойлгож чадна гэдэг бурхнаас хүнд өгсөн бэлэг билээ. Гэтэл харамсалтай нь Хумхууд ихэнхдээ бусдын оронд өөрийгөө тавьж чаддаггүй. Тэд амиа хичээсэн хүмүүс биш ч гэлээ бусдын талаар бодоод байдаг ч хүмүүс биш юм. Сэтгэл хөдлөлд автсан үедээ сэтгэлээ шархлуулахаас хамгаалах гэсэн үйлдэл нь ихэвчлэн амиа бодсон хэрэг болж төгсдөг. Тэд зүгээр л бусдын өмнөөс бодож чаддаггүй болохоор дэргэдэх хүмүүсээ гомдоочихдог байна.

Хумхын орд

10 Мэлхийн орд

Давуу тал: Хэн ч тань шиг эелдэг, өршөөнгүй, халамжтай байж чадахгүй

Дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгохын тулд бидэнд Мэлхийнхэн шиг хүмүүс бүр их хэрэгтэй болно. Тэднийг сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд Мэлхийн ордныхон анх танилцахад хүйтэн санагдаж болох ч хожим тэднийг маш том "хайрын бөмбөлөг" тэдний дотор байгааг олж харах болно. Тэд үргэлж өөрийгөө бусдын оронд тавьж, ойлгож уучлахыг эрмэлздэг. Бусдыг зовж шаналж байхыг харах дургүй бөгөөд үргэлж тусалж дэмжиж, энэрэхийг хичээнэ. Ихэнх хүмүүс түүний энэ чанарыг хүндлэн биширдэг.

Сул тал: Сэтгэл хөдлөл чамайг удирддаг

Зарим ордуудаас ялгаатай нь Мэлхийнхэн сэтгэл хөдлөлдөө захирагддаг. Олон зүйл дээр тэд сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд энэ нь амьдралыг нь утга учиртай болгож, хайр дурлалын харилцааг нь бат бөх болгодог ч нөгөө талаас бусдыг гомдоосон байх нь элбэг. Тэд эмзэг мэдрэмтгий бөгөөд аливааг өөр дээрээ тусгаж аван сэтгэлээр унах нь элбэг. Нөхцөл байдлыг бодитоор харж ухаалаг шийдвэр гаргахын оронд тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөнөөр өөрийгөө хүнд байдалд оруулах нь цөөнгүй.

Мэлхийн орд

11 Хилэнцийн орд

Давуу тал: Тагнуулын төв газар таны дэргэд юу ч биш

Хэрвээ та тагнуул, цагдаагийн нууц ажиллагаанд орж, ажиллахыг хүсвэл түүнийгээ биелүүл гэж зөвлөмөөр байна. Хилэнцийн ордныхон хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулах бөгөөд үр дүнг нь үзэхийн тулд юугаа ч хайрлахгүй гэж хэлж болно. Мөн тэд нууцыг нээж, тайлахдаа төрөлхийн авьяастай болохоор тэднийг хуурч мэхлэх хэцүү байдаг. Тэдний ой тогтоолт их сайн бөгөөд асуудлын гол зангилааг олж тайлахдаа гаргууд.

Сул тал: Ногоон нүдтэй мангас таны дотор амьдардаг

Хүн бүр л атаархлыг тодорхой хэмжээнд дотроо тээдэг. Харин Хилэнцүүд үүнийг шинэ түвшинд авчирдаг гэж хэлж болно. Бүх 12 орд дундаас хамгийн атаархуу нь Хилэнц юм. Өөрийнх нь талаар бусдын бодолд тэд маш их ач холбогдол өгдөг. Мөн тэд үнэнч зантай бөгөөд нөгөө хүн нь өөрт нь үнэнч биш байвал маш их бухимдаж, сэтгэлээр унадаг. Тэд өөрийгөө ихэвчлэн бусдаас өөр гэж үзэх бөгөөд бусдаас дорд үзэгдэх үедээ маш их гутардаг.

Хилэнцийн орд

12 Загасны орд

Давуу тал: Хүн бүрийг ойлгох мэдрэмж танд бий

Сэтгэлзүйн хувьд хамгийн мэдрэмжтэй хүмүүс Загасны ордод төрдөг. Зөн билэгтэй, өөрийгөө бусдын оронд тавьж боддог, энгийн хүмүүстэй харьцуулахад юмсыг арай гүн гүнзгий авч үздэг. Тэднээс хэдий нуусан ч бусдын юу мэдэрч, бодож байгааг ерөнхийд нь гадарладаг. Мөн хүмүүсийг ямар үйлдэл хийхийг урьдчилан таамагласан байдаг учраас тэднийг гайхшруулах хэцүү байдаг юм. Муухай үг, үйлдэл бусдад ямар хүндээр тусахыг мэддэг болохоор тэд үргэлж сайн сайхныг ярьж, үйлдэж байдаг нь маргаангүй.  

Сул тал: Дэлхий дээр бууж ир

Загасны ордныхон бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг. Өөрийн авьяас, бүтээлч чанараараа тэд хүссэн бүхэндээ хүрэх чадвартай. Гэвч заримдаа хүсэл мөрөөдөлдөө автаад бодит байдлыг тооцоолохоо умартдаг. Логик сэтгэлгээ, бодит дүгнэлт хийх чадвар тэдэнд дутагддаг. Гэхдээ тэд мөрөөдөж суухаас илүү хийж бүтээхэд цагаа зарцуулбал бүх зүйлийг бүтээх нөөц бололцоо бий.

Загасны орд

33
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()